ХААН Банкны 30 жилийн ойн талархлын бэлэг iPhone 12 гар утасны эзэд ням гарагт тодорно
“… Миний охин М.Хонгорзул 14 настай. Хүүхдийн мөнгөний данс нь ХААН Банкнаас 30 жилийн ойдоо зориулан харилцагчдадаа барьсан талархлын бэлэг iPhone-12 гар утасны эзэн болох боломж олголоо. Хичээл нь цахимаар ордог болсон энэ үед iPhone-12 гар утас нэн шаардлагатай гоё бэлэг байлаа. Бид маш их баяртай байна. Одоо охин минь интернэтэд холбогдож, хичээлээ үзэж, өөрийгөө хөгжүүлэхэд гар утсаа ашиглана” хэмээн Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн иргэн М.Мөнхзул ярьж байна.
“Би ХААН Банкаар үйлчлүүлээд 10 гаруй жил болж байна. Өөрт хэрэгтэй бүхий л үйлчилгээг авч чаддагтаа сэтгэл хангалуун байдаг. Энэ хугацаанд ХААН Банкийг сонгож үйлчлүүлсэндээ баярлах бас нэгэн шалтгаан гарч ирсэн нь iPhone-12 гар утас бэлгэнд авлаа” гэж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багийн малчин Т.Ганзориг мөн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Дэлхий даяараа хүсэн хүлээж, шимтэн үзэж буй олимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн ялалт, бахархал дүүрэн энэ өдрүүдэд ХААН Банк 30 жилийн ойн талархлын бэлгээ харилцагчдадаа ийнхүү гардуулсаар байна. Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс долоо хоног бүр 30, гурван долоо хоногийн турш нийт 90 харилцагчийг тодруулан, iPhone-12 гар утас бэлэглэж буй бөгөөд эхний 30 харилцагч өнгөрсөн ням гарагт тодорсон билээ.
Тэгвэл “Харилцагч танд баярлалаа” нэвтрүүлгийн хоёр дахь дугаар 8-р сарын 1-ний ням гарагийн 19:00 цагаас олимпын наадам дамжуулж буй 8 телевизээр үзэгчдэд хүрнэ. Энэ удаа мөн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс тус бүр нэг, нийт 30 харилцагчийг санамсаргүй түүврийн аргаар тодруулж, iPhone-12 гар утас бэлэглэх юм. Энэхүү үйл явцад хөндлөнгийн хяналт тавихаар аудитын “Дэлоитт Онч” ХХК (Deloitte Mongolia) бидэнтэй хамтран ажиллахаас гадна ХААН Банкны дотоод аудит болон харилцагчдын төлөөлөл мөн нэвтрүүлэгт оролцож буй.
Ташрамд дурдахад, iPhone-12 бэлгэнд авах боломж ХААН Банкны данстай хэн бүхэнд нээлттэй гэдгийг дуулгая. Харилцагч сүүлийн 2 жилийн хугацаанд ямар нэгэн гүйлгээ хийсэн, идэвхтэй данстай байх ёстой бөгөөд данс нь автоматаар “Khan Lottery” програмд бүртгэгдэх тул нэмж бүртгүүлэх шаардлагагүй юм.
Хүн төрөлхтний эв найрамдал, итгэл найдвар, урам зоригийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадам үзэнгээ iPhone-12 гар утасны эзэн болоорой. ХААН Банкны “Харилцагч танд БАЯРЛАЛАА” нэвтрүүлгийг 2021.08.08-ны өдрийг хүртэл ням гараг бүр тухлан сууж үзэхийг урьж байна.
“Харилцагч танд БАЯРЛАЛАА” нэвтрүүлгийн дамжуулалтын хуваарь:
- 2021 оны 8-р сарын 1, 19:00 цагаас (“Боловсрол”, “Ийгл”, UBS, TV5, TV8, TV9, ETV, TM)
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүгийн тайланд аудит хийж дууссан, энэ долоо хоногт баталгаажна
Л.Гантөмөр: АН-ын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Зудын мал шиг бөөнөөрөө хиарах хөөрхий Улаанбаатарчууд
Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Д.Амарбаясгалан: Ирэх жилүүдэд Хуримтлалын сангаас бэлэн мөнгө тараахгүй
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх