Шимтгэл төлөгчийн тоо 219.5 мянгаар буурчээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж буй.

Ирэх онд нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд, төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж тооцсон. Засгийн газар ирэх оныг нэлээд өөдрөгөөр төсөөлж, ийнхүү урьд өмнө байгаагүй их хэмжээний орлого төвлөрүүлнэ гэж тооцжээ. Гэвч зарим тооцоолол нь үндэслэл муутай байгааг Үндэсний Аудитын газраас 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтэд дурдсаныг өмнө нь мэдээлсэн.

Тухайлбал, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлээр санхүүжүүлэх бодлого, чиглэлийг тусгасан бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангийн зардалд нийт 1.36 их наяд төгрөг төсөвлөсөн байна. Төсвийн төсөлд 2022 оноос жил бүр иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах арга хэмжээг эхлүүлэх чиглэлийг тусгасан хэдий ч тухайн зардлын үндэслэл бүхий дэлгэрэнгүй тооцоолол, судалгааг гаргаагүй байна.

Мөн 2022 онд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдэд туссан эрүүл мэндийн үйлчилгээ, арга хэмжээд төлөвлөсөн хөрөнгийг цар тахлын нөхцөл байдлаас өмнөх 2019 оны гүйцэтгэлтэй харьцуулж, дүн шинжилгээ хийжээ.

  • 2019 оны төсвийн гүйцэтгэлээр улсын төсвөөс хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилт 642.5 тэрбум төгрөг, төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл 83.8 тэрбум төгрөг буюу нийт 726.3 тэрбум төгрөг байсан зардлыг 2022 оны төсвийн төсөлд хамтад нь 704.1 тэрбум төгрөг болгон 22.2 тэрбум төгрөгөөр буюу 3.1 хувиар бууруулсан байна.
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн төсөлд “Эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж үйлчилгээний санхүүжилт”-ийг 2019 оны гүйцэтгэлээс 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсний 704.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хариуцаж, үлдэх 426.3 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлээр санхүүжүүлэхээр төсөвлөжээ.
  • Хэрэв уг 426.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дутвал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын хэмжээ 2019 оны гүйцэтгэлтэй ижил хэмжээнд буюу цар тахлын нөхцөл байдлаас өмнөх түвшинд эргэн очих нөхцөл үүсэхээр байна.

Хүснэгт 1. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого

Үзүүлэлт 2019 оны гүйцэтгэл 2022 оны төсөл Өсөлт(тэрбум төгрөг)
Дүн Хувь
Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 123.4 335.9 212.5 172
Ажиллагсдаас төлөх шимтгэл 150.4 348.4 198.1 132
Бусад даатгуулагчаас төлөх 14.8 34.4 20 133
Дүн 430.2

Хүснэгт 2. Шимтгэл төлөгчийн төрөл, тоо

Төрөл Тоо Зөрүү (мянган хүн)
2019.12.31 2021.09.31
Аж ахуйн нэгж, байгууллага 699.7 643 -57
Төсөвт байгууллагын 282.3 271.2 -11.1
Сайн дураар 335.4 184 -151.4
Дүн -219.5

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 2019 онтой харьцуулахад энэ оны эхний есөн сарын байдлаар 219,500 хүнээр буурсан байна. Харин уг шимтгэлээр олох орлогыг 2022 оны төсвийн төсөлд 2019 оны гүйцэтгэлээс 212.5 тэрбум төгрөгөөр өсгөж тооцжээ.


Сэтгэгдэл

er [192.82.65.248] 2021-10-28 17:06:43

ulsiin tusuviin aldagdaliig deeguuree hulgailaj huvaaj idsen turiin daisanuud boloh hubidaa kompantai hulgaichid huvaaj idej ulsiig hohirooj bn tedgeerees ulsiin ter ih aldagdal hohiroliig garguulj tuluuleh heregtei huuli baidag shuu

зочин [139.5.216.173] 2021-10-28 13:21:55

Аудитын байгууллага ЗГ -ын даалгавар биелүүлдэг байхад яаж хөгжих бэ Сүүлийн олон жил орлогоосоо зарлага давдаг. Зориуд орлогоо хүчээр нэмдэг жишиг тогтжээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.