Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Их Хурал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран “Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байгааг Сангийн сайд Б.Жавхлан “Гадаад өрийн удирдлага, цаашдын зорилго” сэдвээр танилцуулсан илтгэлдээ дурдав.

2010 оноос хойш манай улсын нийт гадаад өр 4.5 дахин нэмэгджээ.

Харин өрийн бүтцийн талаар "Нийт өрөөс 5.7 тэрбум ам.доллар нь гадаад зээл буюу хөгжлийн зээл юм. 2.6 тэрбум ам.доллар нь гадаад бондын богино хугацаатай өр байна.

1990 оноос хойш 25-40 жил хүртэлх хугацаатай хөгжлийн зээл авч эхэлсэн.

  • 1990-2000 оны хооронд 460 сая ам.долларын зээл
  • 2001-2010 оны хооронд нэг тэрбум ам.долларын зээл
  • 2011-2021 онд дийлэнх буюу 4.2 тэрбум ам.долларын зээл авсан

Зээлдүүлэгчийн хувьд Азийн хөгжлийн болон Дэлхийн банк гэсэн хоёр гол институт байна. Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар, Дэлхийн банкных 800 сая ам.доллар байна.

Япон улсаас 1.2 тэрбум, БНХАУ-аас нэг тэрбум, БНСУ-аас 155 сая, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 110.5 сая ам.долларын зээл авсан.

Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрөөс 137 сая ам.доллар үлдсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард хугацаа нь дуусна. Төсөвт төлөх талаар тусгасан.

Гэрэгэ бондыг төлөх хугацаа 2023 онд бол Хуралдай бонд 2024 онд, Номад бонд 2026 онд төлөгдөхөөр байна.

Ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад манай улсын гадаад өрийн хэмжээ өндөр байдаг. Үйлдвэрлэгч орон биш учраас гадаад өр их өндөр байгаа юм" гэдгийг хэллээ.


Сэтгэгдэл

Компаны өр гэх юм [202.55.188.33] 2022-06-29 07:06:34

Компаниудын өрийг Бид бас төлөх ёстой юү? Ойлгох од хэцүү юмаа. Би банкнд өргүй.бид болохроо өртэй болчих юм

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ [202.179.25.171] 2022-06-29 05:59:39

ҮНДСЭН ХУУЛИНДАА ... СОНГОЛ УЛС , ӨЛСӨЖ ҮХСЭН Ч ХАМААГҮЙ ХЭНЭЭС Ч ЮҮҮ Ч ГУЙЛАГЧИЛАХГҮЙ, ХЭНЭЭС ЯМАР Ч ЗЭЭЛ ТУСЛАМЖ АВАХГҮЙ. ҮНЭГҮЙ МӨНГӨ БҮҮР Ч АВАХГҮЙ ГЭЖ ЗААЖ БОЛОХГҮЙ ЮҮҮ...

Зочин [202.126.90.128] 2022-06-29 01:27:56

Маш том аюул!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.