Т.Аюурсайхан: Төрөөрөө, улс орны хувь заяагаар тоглохоо зогсооцгоо!

Aдмин / Улстөр

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан улс орон Үндсэн хуулийн хямрал руу явж байгааг анхааруулж, цахим сүлжээнд дараах ноцтой сануулгыг өглөө:
Цэц шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах боломжтой байсан. Маргаан бүхий заалт нь Үндсэн хуулийн холбогдох зарим заалттай зөрчилдөж байгаа гэж Цэц үзэж, Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн нэгд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой байсан.
УИХ баталж, Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэж, хүчингүй болгох хуульд заасан ямар ч боломж байхгүй. Үндсэн хуулийн дурын заалтыг, улмаар Үндсэн хуулийг хүчингүй болгох эрх ард түмний мандатгүй 9 этгээдэд байхгүй.
Үндсэн хуулийн зүйл заалтыг ямар ч субъект хүчингүй болгох хуульд заасан эрх байхгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү УИХ-д хуулиар олгогдсон юм. Ард түмний мандат бүхий УИХ-ын 57-с доошгүй гишүүний бүрэн эрхэд субъектуудын саналаар УИХ-аас томилогдсон 9 этгээд ноцтой халдсан үйлдэлд бид маш нухацтай хандаж, эрх зүйт төрийн суурь зарчмыг авран хамгаалах шаардлага тулгарч байна. Үндсэн хуулийг чадамжгүй болгож, Үндсэн хуулийн хямрал руу явж байна.
Төрөөрөө, улс эх орныхоо ирээдүйн хувь заяагаар тоглохоо зогсооцгоо!
Т.Аюурсайхан 2022.08.18


Сэтгэгдэл

Зочин [68.204.74.16] 2022-08-24 11:54:27

наад онгон даамыгаа шаагаад унагаал даа юугаа хүлээсэн юм

Зочин [202.179.21.241] 2022-08-22 18:00:42

Цэц байх хэрэггүйв Үндсэн хуулийг хамгаал гэсэн болохоос төр хуулийг нураа гэж цэцийг байгуулаагүй Шаардлагатай бол

Зочин [202.179.21.241] 2022-08-22 17:58:39

MASH ZOV

Зочин [103.57.95.152] 2022-08-22 14:14:39

Аюурсайханыг дэмжиж, тойрч нэгдэх цаг болжээ. Яах аргагүй зөв.

B.zochin [202.55.188.125] 2022-08-21 10:36:03

Undsen huuliin tsets hemeeh uursdiiguu buhnees deeguur geed anduuran bodson 9 nuhdiig buren bureldhuuneer ni ogtsruulj arai iigees humuuseer solihgui bol Niigmiig hyamruullaa shuu.Ayursaihan gishuuniig demjij bna.

АИХ-ын депутат [202.21.108.228] 2022-08-21 09:19:42

Аюурсайхан шиш улс эх орноо гэсэн санаа бололтой УИХ-ын гишүүд олон байгаа гэдэгт итгэж байна. Зориг зүрх гаргаж өөрийн эрх баригч намын нөхөд, гишүүдийн эсрэг дуугарч чадаж байгаа Аюурсайхан гишүүнийг дэмжиж байна.

АИХ-ын депутат [202.21.108.228] 2022-08-20 23:23:57

Цэцийн гаргасан шийдвэр нь Цэцийн нэрийн өмнөөс хэн нэгэн албан тушаалтан санаачлан гарган шийдвэрийг Цэц ёсчилсон хэрэг болсныг олон нийт мэдэж байгаа шүү. Үүний илэрхийлэл нь засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд багтсан 2 сайдыг одоо болтол Ерөнхий сайд нь томилоогүй байгаар илэрхийлэгдэнэ. Эндээс УИХ давхар дээлийн асуудлыг шийдэхийг Цэцэд аль эрт өгсөн гэж үзэж болно. Одоо Цэцийг дарамталж ҮХ зөрчсөн шийдвэр гаргуулдаг албан тушаалтныг Цэц ил болгоочээ.

Зочин [66.181.160.115] 2022-08-20 20:24:42

Ийм цэцтэй байснаас байгаагүй нь. үндсэн хуулийг хамгаал гэхээр түүнийг өөрчилж байдаг ийм цэцээр яахав

power [66.181.160.115] 2022-08-20 20:24:15

Ийм цэцтэй байснаас байгаагүй нь. үндсэн хуулийг хамгаал гэхээр түүнийг өөрчилж байдаг ийм цэцээр яахав

ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-20 07:09:56

100% САНАЛ НЭГ БНА,УИХ-ын ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЭН ҮХ-ийн ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ҮХ-ийг МАШ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ЭНЭ ҮХЦ-ийг ҮҮРГЭЭ ШУДАРГААР, ХАРААТ БУСААР ГҮЙЦЭТГЭХ ЧАДАМЖГҮЙ БОЛСОН ГЭЖ ҮЗЭН БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ЭГҮҮЛЭН ТАТАЖ ХАЛАХ ГАНЦ АСУУДЛЫГ Л ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ, ШИНЭ ҮХЦ-ийг ХУУЛИЙН ДАГУУ 3 СУБЪЕКТЭЭС САНАЛ АВЧ НАМРЫН ЧУУЛГАНААР ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ, ДАВХАР ДЭЭЛТНҮҮД, УИХ-ын ГИШҮҮНИЙ ТООГ НЭМЭХ, СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООНЫ ҮХ-д НЭМЭЛТЭЭР ОРУУЛАХ ТӨСӨЛ НЬ Ч БАЙХГҮЙ АСУУДЛУУДЫГ ЭНЭ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ЯАРАН ХЭЛЭЛЦЭХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ, ТИЙМ ШААРДЛАГА ч ҮҮСЭЭГҮЙ, ЭДГЭЭРИЙГ ҮХ-д ЯМАР ТОМЬЁОЛЛООР ОРУУЛАХ ГЭЖ БУЙГАА ЭХЛЭЭД МАШ ТОДОРХОЙ ГАРГААД, АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ШҮҮН ЯРИЛЦАЖ НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭ,МАН, ЕР-Ч, УИХ, ЗГ, үхц ДОРЖХАНД ГЭХ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ, ХҮН СҮГНИЙ ХЭЛСНЭЭР ХӨДӨЛДӨГ ҮЙЛДЛЭЭ ЗОГСОО, ТЭР БОЛ ХЭН Ч БИШ.

Зочин [66.181.161.54] 2022-08-19 19:16:08

ЦЭЦ , ШҮҮХ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА , УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАР БҮГД МАНын ХАРМААНД ОРЧИХСОН ШҮҮ ДЭЭ. АЮУРСАЙХАНД ХЭЛЭХЭД ТАНАЙ МАНгарын ДОХИО ЗАНГААГААР БҮХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХӨДӨЛДӨГ БОЛЧИХСОН ШҮҮ ДЭЭ

Иргэн [202.126.89.32] 2022-08-19 19:08:44

Аюурсайхан гишүүн үнэнийг хэллээ. Тэр 9-ийг зайлуулах хэрэгтэй!

Зочин [202.126.88.219] 2022-08-19 17:46:05

Аюурсайхан зөв хахж зөв ярьж байна. Хорвоо дээр байхгүй ийм тэнэгийн тэнэг шийдвэр гаргасан үндсэн хуулийн 9 нөхрийг бүгдийг яаралтай огцруулах хэрэгтэй. Мөн тэднийг зөвлөгөө мэдээллээр хангасан ажлын албаны дарга болон гол албан тушаалтнуудыг мөн ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй.

Зочин [66.181.161.81] 2022-08-19 18:32:18

Бүгдийг нь буулга

gg [66.181.165.171] 2022-08-19 17:01:24

Ganbaatar gologoo barilgaa zogsoogooch

Иргэн [192.82.74.173] 2022-08-19 16:19:17

Тоглоомын байгууллага гэдгээ баталж байгаа юм. Татан буулгах хэрэгтэй. Их хурал элдэв аргаар ачаагаа хөнгөлөх шаардлагагүй.

Зочин [66.181.160.113] 2022-08-19 15:37:39

Цагаандаа гарсан ш дээ , морь унасан толгойгүй морины туурайнд туучиулсаар ...

зочин [192.82.84.58] 2022-08-19 15:10:19

аль ч байгууллага" манаачаа" сайн тордож+шалгаж байхгүй бол нэг имй люмруу явчихана шүү..

Бб [66.181.160.23] 2022-08-19 14:58:13

ЭНЭ АРГАА ЭРТХЭН ХЭЛЖ САНУУЛАХГҮЙ ЯАДАГ ТЭНЭГ ВЭ. НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХУЦААД БАЙХ ЮМ. ОДОО ТЭГЭЭД ЯАХ ЮМ БЭ. ЛАЛАР ВЭ.

Зочин [103.57.95.152] 2022-08-22 14:16:27

Тэнэг ээ, урьдчилан хэлж сануулах үүрэг байхгүй, тэд ямар шийдвэр гаргахыг хэн ч мэдэхгүй. Цэцэд нөлөөлөх боломж байхгүй, харин одоо маш зөв дуугарч байгаа нь сайн байна. Чи харин шүлсээ хямгад, хоолой чинь хорсоно, сөөнө.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.