Полит-Анализ: Төгрөг VS Доллар

Aдмин / Эдийн засаг

Засгийн газраас 2023 оны Төсвийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ гол асуудал нь төгрөгийн ханшийн уналт болоод байгааг онцлов. Өчигдрийн байдлаар ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3310, “Найман шарга”-ынх 3510 төгрөгт хүрээд байна. Тэгвэл ирэх оны төсөвт уул уурхайн экспортын асуудлаас гадна төгрөгийн ханшийн уналт асуудал үүсгэж мэдэхээр байна.

Өнгөрсөн даваа гарагт 3.248.97 төгрөг байсан Монголбанкны албан ханш ийнхүү 3.310 болж, 61 төгрөгөөр нэмэгджээ. Төгрөгийн ханш сүүлийн хагас жилийн хугацаанд 13 хувь сулраад байна. Монголбанкны зүгээс оны сүүлчээр ханш тогтворжих хүлээлттэй байгааг мэдээлсэн. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван оны өмнө 800 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байгааг хэлсэн. Тодруулбал "Эрдэнэс Тавантолгой", "Оюу толгой", "Эрдэнэт үйлдвэр" зэрэг аж ахуйн нэгж экспортын орлогоо Монголбанканд тушаах хүлээлттэй байна.

Мөн арилжааны банкууд олон улсын санхүүгийн байгууллагаас дунд хугацааны санхүүжилт болгон 200 орчим сая ам.долларыг татахаар байгаа бол Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад олгохоор болсон 100 сая ам.доллар оноос өмнө орж ирнэ. Тэгэхээр валютын орох урсгал тогтворжиж, валютын захад үүсээд байгаа хомсдол арилна гэж Монголбанк үзэж байгаа" гэсэн юм.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар болж байна. Иймд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. 2023 онд Засгийн газар экспортын хэмжээгээ цар тахлаас өмнөх үеийн хэмжээнд хүргэхээр зорьж байгаа” гэлээ.

Мөн Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улс энэ оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 137 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 536.6 сая ам.доллар төлөх хуваарьтай байгаа юм. Мөн 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр, 2023 онд Монгол Улсын Хөгжлийн банк 30 тэрбум иений, “Самурай” бонд болон 500 сая ам.долларын “Евро” бондын төлбөрийг барагдуулах ёстой. Цаашид валютын ханш улам суларвал гадаад валютаар нэрлэгдсэн их хэмжээний өртэй Монгол Улсын хувьд өрийн дарамт улам нэмэгдэхийг Азийн хөгжлийн банк анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.86.14] 2022-10-03 11:50:01

МОНГОЛЧУУД Эвтэй байхдаа л хүчтэй эвтэй бхыг хүсэхгүй МОНГОЛ улс орноо хайрлах хамгаалах сэтгэлгүй харамч хахир бэрд МОНГОЛ улсаасаа урваж газар шороогоо нүүрс алтаа гаднханд май гэж бялдуучлан өгдөг хүмүүс яаж улс орноо гэж туслах вэ дээ нэг сайхан пан гөрсөн худлаа хоосон амттай ярих хүн олон болж БНМАУ Д амьдарч л бгаа бол МОНГОЛЫН хуулийн хүрээнд захирагдаж хуулийн дагуу амьдарч хариуцлага аа бас хүлээх хэрэгтэй МОНГОЛ улс тусгаар улс мөн шүүдээ тийм үү ан ынхан шударга л байцгаая

SS [66.181.168.8] 2022-09-30 11:22:37

Ene zugeer heden medeenees copy paste hiisen huulan bichleg l bna

дорж [202.9.46.71] 2022-09-30 11:18:39

тэнэг арчаагүй ард түмэн болждэээ дандааа нам дагасан өлөн хулгаа хииж баяжах хүсэлтэй лалрууд нь төр засаг жижиг томгүй болж тоголж монголыг хувааж зулгааж идэж байгадаа богд уул туулаа хар уулан орон сууц хаус барих ёсгүйл гээд ихл гарах юм бүгдэд ил баригдаж баячууд орсоорл тэнэгүүдээ

Иргэн [202.9.46.228] 2022-09-30 11:03:05

ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАДГҮЙ ГАДНЫ БРЕНД ШҮТСЭН ҮХЭР МОНГОЛЧУУД. ЮУ Ч ХИЙЖ ЧАДАДГҮЙГЭЭСЭЭ ИЧДЭГ БОЛСОН ЦАГТ ХӨГЖИЖ ЭХЛЭНЭ

Зочин [202.9.46.78] 2022-09-30 10:15:12

хахаха


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.