Дарга нарын хүүхдүүд төрөөр тэтгүүлж сураад түшмэд, түмний хүүхэд бор зүрхээрээ зүтгээд гудманд гардаг тэгш бус байдал

Aдмин / Нүүр

Боловсролын зээлийн сангаар төрийн өндөр дээд сэнтийд залрах түшмэдүүдийн үр хүүхдүүд хоёр гурваараа зэрэг зэрэг хэдэн мянган долларын тэтгэлэгтэй сураад л. Төгсөж ирээд намын бүтэц рүү шургалан улмаар төрийн албан тушаалтан болдог тогтолцоо монголд бий болсон нь нууц биш юм.

Гэтэл жирийн ардын хүүхдүү таван хуруугаа тамтартал, арван хуруугаа барагдтал сураад, хажуугаар нь ажиллаад гадаадад боловсрол эзэмшээд эх орондоо ирэхэд мэргэжлээрээ ажиллах боломж байхгүй, хэрвээ боломж гарвал дотор нь харанхуйлмаар бага цалин орлого угтана.

Боловсрол эзэмших, ажиллаж амьдрахын тулд цаг хугацаа, хөрөнгө мөнгөө бишгүй зарлагадан мэргэжил мэдлэгтэй боллоо гэхэд төрөлх эх орон нь ийм байдалтай угтахаар дүрвэж зугтах, эсвэл зах дээр тэрэг түрэх, таксинд явж халтуур хийхээс өөр сонголтгүй үлддэг нь гашуун үнэн биш гэж үү?

Ард түмэнтэйгээ уралдан, улайран байж хүүхдүүдээ төрийн сангийн тэтгэлэг, зээлэнд хамруулан сургах Монголын олигархи хэсэгт ичих нүүр алга. Хууль мөрдүүлдэг, хүнлэг нийгэмд бол ийм үйлдэл гаргасан улс төрч дахиж төрд ойртох эрхгүй болдог. Дампуурлаа түргэн засахгүй л бол манай төр хөгцөндөө идэгдэж хөгөө тарьсаар ард түмнээ золигт гаргах бололтой.

Юун түрүүнд хандлага, сэтгэлгээ ядуу байхаар өлөн сэтгэл зүй нь ийнхүү төрийн гурван өндөрлөгийн хэмжээндээ хүртэл ялзардаг бололтой. Хэрэв албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгож чадахгүй л бол сул доройд тооцогдож мэдэх толгой нь уруугаа харсан төр засаг уу.

Иргэдийн зонхилох хэсэг нь дотоодын их сургуулийн төлбөрийг хүчрэхгүй өрнөөс өрний хооронд өттэй мал шиг зовж зүдэрч, хувцас хоолныхоо мөнгөнөөс хасан байж үр хүүхдүү мэргэжилтэй болголоо гэхэд ажлын байр хомс. Харин Монголын хэт их хөрөнгөтэй хэсгийнхэн нэг өдөрт өч төчнөөн сая төгрөгөөр дэлгүүр хэсч нэг удаадаа хүүхдэд олгодог 100 мянган төгрөгийг хэд нугалан хоол идэж, ядуусыг битүүхэндээ шоолж, гоочлон амьдрах гол харлам байдлыг хэзээ нэг цагт ирээдүй шүүх нь дамжиггүй ч одоогийн халуун цэг дээр дэлхий дахин монголын авлигалчдыг хурцаар шүүмжлэн буруутгаж буй юм.


Сэтгэгдэл

зочин [202.9.46.115] 2023-03-25 15:25:48

Төр төлүүлэх эрх зүйн чадамжгүй ил болгож тавьдаг иргэд төр рүү дайрдаг өрийг төлүүлдэг хүчний байгууллага луйварчдын талд орчихсон халдашгүй дархан эрхээ эдэлдэг ардчилсан зарчим уу ойлгохгүй бна

Зочид [66.181.191.107] 2023-03-25 10:07:58

Ядаж төлүүлдэг төртэй ч болоосой. Ил болгож байгаа нь их юмдаа

Зочин [192.82.72.58] 2023-03-24 22:49:23

Ийм бусармаг явдыг мэдээд шүүмжилж гайхахаас цаашгүй ард түмэн , залуу үе байхад яаж өөдлөх вэ, тодорхой шаардлага тавьж , нэгдэж тэмцэж жагсаж ,байж олны хүчээр шудрага байдал тогтоодгийг бэлээхэн БНСУ н жишээ байна

Jj [174.192.194.6] 2023-03-24 18:58:05

Naad lalaruudaa odoo mgloos zailuulaachee

Байж байсан л явдал. "Үгүй" гээч! [139.5.218.33] 2023-03-24 18:34:06

1980-ад оны үед Намын төв хорооны гишүүд, сайд дарга нарын хүүхдүүд гадаадын их дээд сургуульд АРЫН ХАЛГААР суралцдаг гээд л "Үнэн" сонинд бичигддэг байсан. САНАЖ байна уу? Энэ практик 2023 онд тасарч уу? ҮГҮЙ. Сайд дарга нарын болон УИХ-ын гишүүдийн хүүхэд нь ядуу АРД ТҮМНИЙ мөнгөөр суралцсан хэвээр л байгаа биздээ. 1980 оноос хойш ЮҮ ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ БЭ?

Irgen [202.9.40.53] 2023-03-24 17:10:50

Heleh ug oldohgui bn.Hichneen medleg bolovsroltoi hun turiin bodlogo buruu bn gd helehed l shoron.Olon shan zaluuchuud eruul mend.aj amidralaaraa hohirch bn.MGLd bga buh sanguud.Jdu.kontsees.HB.Hadgalamj bank.avaagui ideegui uom uo ch uldsengui.Tgd shorond orson.ergej tulsen n haana bn.Hurelbaatar.Javhlan 2 bol ulsiin sanhuu mungenii bodlogiig undeseer n horloj bn.Dorjhand medej bga ch eeree zeeltei bolhoor baritsaalagdsan bn Zaluusiig sulla.Chinbat gj neg sang bhgui bolgood.huuhdee saidaar shahaad.Icheechee buzaruud.Turiin 3 chihgui.nudgui boloo uo.

Тёоөдө [202.126.90.108] 2023-03-24 16:40:18

Төрийн, түмний мөнгөөр авилгачдын хойч үе бэлтгэгдэж байна.

Болд [192.82.93.14] 2023-03-24 16:24:21

Буудаж устгаж байж л цэвэршинэ дээ, 37 оных шиг уг үндсээр нь устгахгүй бол дийлдэхээсээ өнгөрсөөн

Zochin [66.181.160.93] 2023-03-24 15:54:14

Ehleed ur huuhedee zuv humuujuul humuujsen hun zuv aav eej bolno erin humuujilteltei hund undor bolovsrol olgohod ur dun mash saihan garna tuunees bayan hoosondooch bish baihaa uls gurenii huvid yos surthuun hariyutslagiin asuudaliig huulindaa sain suulgah heregtei

Зочин [43.242.242.232] 2023-03-24 19:37:54

Би өөрийгөө хамгийн шударга, зөв, хүмүүжилтэй гэж боддог. Хүүхдүүдээ ч тийм байлгахыг хүсдэг ч би өөрөө юуу ч олж долоохгүй байгаа учраас тийм байлгахыг хүсэхээ байсан.

Зочин [202.55.188.36] 2023-03-24 14:16:15

90 онд "Ардчилал" гэж хашгирч байхдаа "Сайд дарга нарын хүүхдүүд арын хаалгаар их дээд сургуульд орж байна" хэлж байсан.Гэтэл нөгөө арын хаалгаар орж улсын зардлаар гадаадын их дээд сургуульд сурсан Нямдорж мэтийн нөхдүүд төрийг өөрсдийн хувийн өмч болгож улсын өмчийг хувааж идээд үр хүүхдээ татвар төлөгчдийн мөнгөөр сургаад төрийн бүх албанд томилсон. МУ-ын газрын доорх болон дээрх бүх баялаг МАН АН-ын мафийхныг хэдэн 1000 жил тэжээх нөөцтэй гэж үзээд тоонон дээр бөгсөө тавьж баасаар минь хоолло гэж байх шив.

Zochin [192.82.80.208] 2023-03-24 13:36:54

Ih l bichij yarih tusam luivar hulgai ni ulam ihseed baihiim.Ene mongol uls haana ochij duusah yum bee.Gashuudmaar dur zurag.

Зочин [202.126.90.62] 2023-03-24 13:26:18

Сумын дарга,здтг-ын дарга, сургуулийн захирал, эрхлэгчийн хүүхдүүд бас ийм зээлээр сурсан бх даа

Зочин [203.91.115.52] 2023-03-24 12:26:13

Ямар үнэн зураг вэ энэ

Зочин [66.181.161.60] 2023-03-24 10:12:10

Би ч гэсэн төрийн мөнгөөр хүүхдээ сургаад дахин улсад таван жил ажиллуулаад өргүй болгомоор л байна ш дээ.

Зочин [122.201.31.39] 2023-03-24 10:00:31

Төр нь түмнээ барьж идсэн мангас болсон улс болжээ. Өдөр ирэх тутам ард түмэн үгүйрч сөхөрч бхад мангасууд цадахаа мэдэхгүй болтол мал болжээ.

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-24 09:45:47

МОНГОЛ СӨНӨЖ БАЙНА. ИЙМ НИЙГМИЙГ Л АРДЧИЛАЛ НЭРИЙН ДООР МОНГОЛЫГ КОЛОНЧЛОХ БОДЛОГО ЯВАГДАЖ ДЭЭ ОДОО ХАР НЭГЧ ОЛИГТОЙ ҮЙЛДВЭР АЛГА.

Зочин [139.5.216.154] 2023-03-24 09:47:48

Tiim shuu NOvshiin MANam bna daa Ted niigmiig buzarlaj bna


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.