Өмнөд Солонгосын хөлөг онгоц Арктикийн замаар туршилтын тээвэрлэлт хийжээ

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын далайн тээврийн компанийн PanStar Acro чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц Хойд тэнгисийн замаар арилжааны туршилтын тээвэрлэлт хийснийхээ дараа Бусан боомтод буцаж ирлээ.

Туршилтын рейсийн дүнгээр Арктикийн чиглэлд байнгын тээвэрлэлт хийх боломжийг судлах юм. “Энэ бол маш чухал төсөл. Ялангуяа чиглэлийн яамд, агентлагууд туршилтын рейсийн үр дүнг бүрэн хэмжээгээр судалсны дараа бид дунд ба урт хугацаанд байнгын тээвэрлэлт хийх боломжийг авч хэлэлцэнэ” гэж ОХУ-д суугаа Өмнөд Солонгосын элчин сайд Ли Сок Пэ мэдэгдэв. Түүний хэлснээр, Өмнөд Солонгосын тал Арктикийн маршрутыг ихэд сонирхож байгаа бөгөөд Хойд тэнгисээр хийсэн туршилтын рейс нь тус улсын засгийн газрын чухал зорилтуудын нэг болж байна.

Сануулан дурдахад, чингэлэг тээвэрлэгч PanStarAcro хөлөг онгоц 8 дугаар сарын 22-нд Бусан боомтоос гарч, Арктикаар дамжин Европт хүрсэн бөгөөд Ази-Европын хооронд арилжааны тээвэрлэлт хийхэд Хойд тэнгисийн зам хэр тохиромжтой гэдгийг тодорхойлох зорилготой байв.

Арктикаар дамжих тэнгисийн зам нь Суэцийн сувгаар нэвтэрдэг замаас даруй 7 мянган км-ээр дөт юм. Өмнөд Солонгосын шинжээчдийн тооцоолсноор, энэ нь ачаа тээвэрлэх хугацааг 10 орчим хоногоор богиносгох бөгөөд 40-45 хоног байх ажээ.

Б.Адъяахүү


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.