Харийн орныг зорих хүсэлтэй Монголчуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна

Aдмин / Нүүр

1950-1970-аад онуудад Монголд Хятад ажилчид хэдэн арван мянгаараа орж ирэн хоёр орны хэлэлцээрээр тэд барилга бүтээн байгуулалтын ажил ихээр өрнүүлж байв. Тухайн үеийг бодвол Монгол Улсын эдийн засаг тэлж, үйлдвэрлэл бүтээн байгуулалт өрнөх дотоодын боломж нөөц, ажиллах хүч хангалттай бий болжээ. Гэвч хөдөлмөрийн үнэлэмж сул, улсын эдийн засаг хүчин чадал муутайгаас монголын залуучууд мянга мянгаараа гадаадад дүрвэж өндөр цалинтай ажил эрхлэхээр хилийн дээс алхаж байна.

Аливаа улс орны залуучуудын мөрөөдөл эх оронч үзэлд суурилсан өрнүүн зүтгэлтэй, өөдрөг байдаг бол монголын олон охид залуус цагаачлалаар харлаж борлож хуримтлалтай болох, орон сууц худалдан авах болсон нь харамсалтай. Баялаг үйлдвэрлэж, бүтээн босгож хөгжиж цэцэглэх гол үндэс бол хүн ардынхаа хөлсний дусал шингэсэн хэл гуравхан валютаар голоо зогоодог бус төр нь иргэдээ хангалттай цалин орлоготойгоор эх орныхоо бүтээн байгуулалтад итгэл дүүрэн ажиллах боломж нөхцөл бүрдүүлэх юм.

Хөдөлмөрийн насныхан 90 гаруй хувь нь боломж олдвол гадаадад гарч ажиллах хүсэлтэйг судлаад тогтоожээ. Гэтэл харъяа яамдууд намынхаа троллуудад халамжаа үзүүлээд завгүй. Тэр ч бүү хэл БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг визгүй журам гарган зорчуулах санаачлага гарчээ. Тусгаар тогтносон улсын нэр хүнд гэж уг нь баймаар. Бид түүхэн турш бусдын боол болж яваагүй юм сан.

Монголчууд техник, технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах, боловсрол мэдлэгээ эх орондоо зориулах нөөц бололцоогүйдээ бус амьдрах арга хайсандаа гадагшаа хэдэн зуун мянгаараа тэмүүлцгээнэ. Гэтэл төр засаг өөрсдийгөө шүүмжлүүлэхийг хориглох хууль санаачлан Ерөнхийлөгч түүнд нь хориг тавьсандаа баатарлаг үйл бүтээчихсэн юм шиг өрөвдөлтэй байдал руу гулсан орлоо.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.10] 2023-03-31 23:03:49

Харж бгаа биз үе үеийн улсаасаа идэгч бирдүүдээ. Та нар эдгээр залуусын ирээдүйгээс бас хулгайлсан. Эх оронгүй , үр хойчгүй мэт идсэн. Ажиллах хүч олдохоо байлаа. Залуус маань хайртай бүхнээсээ нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гомдолтой дүрвэцгээж бна.

Sonin [122.201.31.217] 2023-03-30 22:35:06

Het materi deer suurilsan setgehui bii bolgosnoos eh oron, tusgaar togtnol, undesnii ayulgui baidal, buteemj, hugjil, soyol geh met busad zuilsiig ul tooj, anhan shatnii buduuleg heregleegee golchlon shiidver gargadag umnoh niigmiin hotsrogdol heveer bna

Bibisn [202.21.108.25] 2023-03-29 21:16:06

Ybaa yb

зочин [122.201.31.100] 2023-03-29 20:38:04

Монголын тархи гоожчихсон уу? гоожиж байна уу?

Ард түмэн ямар бна тийм төртэй бид. [64.119.23.26] 2023-03-29 20:36:38

Төрд гарсан чадваргүй юмнууд байр суудлаа алдахаас айгаад л бас хажуугаар нь эх орны баялгийг үнэгүй ашиглаж өөрсдөө баяжихыг хүсэгчид бгаа учраас улс орон нь хөгжихгүй, эдийн засгаа жолоодох чадваргүй, ажилгүйдэл нь арилахгүй байгаа нь туйлын үнэн. Гадна дотны боловсролтой хүмүүс нь харьд очиж боолын хөдөлмөр эрхэлж байгааг ойлгохыг ч хүсдэггүй, тэдэнд таслахыг хүсдэггүй төр засагтай...

Иргэн [59.153.86.144] 2023-03-29 18:37:31

Сонлонгос улс Германд ажиллах хүчээ гаргаж байж өндийж авсан түүхтэй. Залуучуудаа явуулах хэрэгтэй. МАН-ын бодлого маш зөв байгаа шүү. Залуучууд маань эх орноо хөгжүүлэх үйлдвэр, хөрөнгөтэй болж ирнэ.Эдийн засаг сайжирна. Маш зөв шүү

irgen [202.9.47.40] 2023-03-29 16:26:24

EH ORNOOSOO HAASHAACH YAVAHGUI. GEHDEE GADAADAD AJIL HIIJ OLDOG SHIG OLOHIID L SHAARDANA.SHAHNA.

Зочин [99.26.138.81] 2023-03-30 02:14:37

Яг зөв

Зочин [202.9.46.82] 2023-03-29 10:38:36

Гадагшаа явмаар байна.

Зочин [139.5.216.238] 2023-03-29 12:26:45

Mash zuv

Дл [103.229.121.7] 2023-03-29 10:15:57

Дэлхийд IQ хамгийн өндар мөндөр гэж өөийхөө цээжээ хий хоосон балбаад Дэлхийд хамгийн Т1, ядуу, хулгайч луйвачнаар тодорсон монголчууд яаан даа

Зочин [202.9.46.82] 2023-03-29 10:38:23

Дотроо өөрсдийгөө тэнгэрийн амьтантай зүйрлэдэг ч бодит байдал дээр газар доорх өт хорхой шиг адгийн хүмүүс.

Зочин [64.119.22.163] 2023-03-29 08:53:47

shaaldaa

Зочин [139.5.216.238] 2023-03-29 12:27:15

Ci oopoo shaa uheer min


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.