Хүүхдийн баярын өдрөөр зарим чиглэлд нэмэлт автобус үйлчилнэ
Өнөөдөр зургаадугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл явах бөгөөд хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ.
Мөн Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа дуусах цаг буюу 21:30 цагаас долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэх юм. Тодруулбал,
- “Цэцэг” төв-Хайлааст
- “Цэцэг” төв-Дүүхээ дэлгүүр
- МУБИС /хойд/-Ханын материал
- “Ард” кино театр-Орбит
- “Ард” кино театр-Нисэх
- Сүхбаатарын талбай-Улаанхуаран
- Сүхбаатарын талбай-Шархад чиглэлд үйлчилнэ.
Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дээрх зураглалын дагуу үйлчилгээ үзүүлнэ.
Сэтгэгдэл
xwfowemgrr [169.150.196.9] 2023-11-26 19:36:56
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
zadedqoyiz [169.150.196.9] 2023-11-26 19:36:53
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?