Буянт-Ухаагийн дэнж дээрх “буяны зоог”-ийг АТГ “үнэрлэчихжээ”

Aдмин / Хууль

Уг нь бол биднийг “...Алтан дээр суусан гуйлгачин” гэхээ аль хэдийнэ больсон. Учир нь, мэдээлэлд ойр, сортоотой сэргэлэн нөхдүүд нь хамаг баялгаа хамчихсан. Хийх сав нь олдохгүй далай давуулж шидээд удаж байна. Монголчуудын 10 хүрэхгүй хувь нь ингэж сагаж амьдардаг. Үлдсэн 90 хувь нь улсын төсвөөс голдуу “гоожуулдаг” цалин, тэтгэвэр, халамж харж амь зуудаг. Гэтэл бидэнд бас сандайлж суугаад суйлуулаад байдаг алтын дайтай ашиг орлого байдаг аж. Баялгаа ашиглуулсны төлбөр, ашигт малтмалын гэрээний хувь, авто замын хураамж, агаарын зам ашиглуулсны төлбөр энэ тэр гээд маш их мөнгө ордог юм байна. Харамсалтай нь тэдгээр орлого төсөвт ордоггүй.

Тэр их төлбөр, хураамж, татвар, хувь сэлтийн мөнгө тухайн салбарынх нь хэсэг нөхдийг хахтал тэтгээд дуусдаг байгаа юм. Бүр гэр бүлээрээ баярын ширээний бялуу, буяны зоог шиг тал талд нь сууж байгаад хүртчихдэг байна. Гэтэл төр төсвөө бүрдүүлэхийн тулд биднээс авах торгуулиа, татвараа төсөөлөөд том тоо болгоод тавьчихдаг. Тэгээд л татварын байцаагч, цагдаа хоёр "манийхаа" халаасыг тэмтрээд суучихна. Ингэж л амь зууж буй улс даа, бид. Тиймээс нэг талаараа бид чинь иймэрхүү “алт” дээрээ сандайлчихаад л хэсэг хүнд суйлуулаад суугаа ард түмэн шүү. Ийм байдлаар санхүүждэг тусгай сангуудын мэдээлэл ойрд олноороо ил болж байна.

Дургүй хүрмээр гударчээ, хэсэг хүн. Яг иймэрхүү “буяны зоог” шиг үнэгүй, гамгүй хэрэглэдэг “төсөв” Буянт-Ухаагийн дэнж дээр байна. “...ИНЕГ-аас гардаг сургалтын зардал” гэх бага сага мэдээлэл саяхнаас дуулдаж л байсан. Гэхдээ бүгдийг нь дэлгэе гэвэл нэлээд хэдэн жилийн туршид, асар өндөр дүнтэй мөнгө, маш ноцтой байдлаар тараагдсан байна.

“...Нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх” гэсэн эх оронч халхавчаар 2005 оноос хойш энэ салбарын дарга нар гэр бүл, ойрын хамаарал бүхий этгээдүүдийн хамт мөн ч их мөнгө цохижээ.

АТГ-аас ажлын хэсэг гарч судлахад нисэхийн салбарын эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдлүүд илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, Буянт-Ухаагийн дэнж дээрх “буяны зоог”-ийг АТГ “үнэрлэчихсэн” юм байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад их дээд сургуульд сургах процесс нь хаалттай. Хүний нөөцийн хэрэгцээ байгаа эсэх нь тодорхойгүй. Сонгон шалгаруулалт нь хөшигний ард явагддаг. Ер нь сонгон шалгаруулалт явуулдаггүй. “...Хэн нэгэн этгээд “...Суръя” гээд өргөдөл өгөхөөр нь Сургалтын асуудал хариуцсан зөвлөл хуралддаг байсан” гэж байгаа юм. Чухамдаа энэ нь албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, бусдад давуу байдал олгох боломж нь юм байна. Үүнээс гадна ИНЕГ-ын зардлаар хэрэгцээгүй мэргэжил эзэмшиж буй хүмүүсийн сургалтын төлбөрийг даажээ. Уг нь Сангийн сайд, ЗТХ-ын сайд нарын баталсан ИНЕГ-аас гадаад улсад бэлтгэх шаардлагатай мэргэжил болох нислэгийн удирдагч, нисэхийн чиглэлийн инженер зэрэг нисэхийн салбарт нэн чухал мэргэжлээр суралцуулахаар заажээ.

Гэтэл 2010-2020 оны хооронд л гэхэд ИНЕГ-аас 377 хүнийг сургасны 35 нь журамд заагаагүй эдийн засаг, олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр сургачихсан байна. Бас ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцах хүмүүстэй гэрээ байгуулахын өмнө барьцаа хөрөнгө байршуулах ёстой аж. Энэ нь гэрээний дүнгээс шалтгаалдаг байна. Гэвч үүнийгээ журамд тодорхой бусаар тусгаж, улмаар харилцан адилгүй барьцаа байршуулах, гэрээний хугацаа дуусаагүй, хэрэгжилтийг дүгнээгүй байхад барьцаа хөрөнгийг чөлөөлсөн зэрэг ноцтой зөрчлүүд илрээд байна.

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа гэдэг хүн бий. Өмнөх дарга Л.Бямбасүрэнг нь Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 11-нд чөлөөлсөн. Тэгээд оронд нь Ч.Мөнхтуяаг тавьсан. Л.Бямбасүрэнгийн тухайд “..Агаарын харилцааны хэлэлцээр дээр нэр бүхий компанид давуу байдал олгох зэргээр Засгийн газрын бодлого үйл, ажиллагааг зөрчсөн учир чөлөөлсөн” гэж тэр үед эх сурвалжууд мэдээлж байв. Гэвч дараа нь тавигдсан Ч.Мөнхтуяа Л.Бямбасүрэнгээсээ ялгаатай эсэх нь бүрхэг л юм байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг бил үү?

Яагаад гэхээр Ч.Мөнхтуяа гэр бүлээрээ ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцжээ. Тэрбээр хуучнаар ЗХУ-ын Ленинградын Нисэхийн дунд сургуульд онгоцны үйлчлэгч, ОХУ-ын Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академид Иргэний нисэхийн хууль, дараа нь тус академид аспирантурт суралцсан. Ч.Мөнхтуяагийн нөхөр Ө.Батсайхан Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академид инженерээр суралцсан. Тэдний хүү Ө.Золбоо АНУ-ын Сиатл дахь Нэгдсэн коллеж, Embry Riddie их сургуульд сурна гэж 2016, 2018 онуудад 92 618 ам.доллар, мөн 74 169 ам.доллар тус тус ИНЕГ-аас гаргуулжээ. Ч.Мөнхтуяа даргын хүүгийн эзэмшсэн мэргэжил “...Шаардлагатай бус мэргэжил” жагсаалтад багтаад байна.

Мөн ИНЕГ-ын Санхүүгийн ерөнхий менежэрээр ажилласан Г.Наранцэцэгийн хүүхдүүдийн сургалтын төлбөр ч асуудал дагуулж буй аж. Г.Наранцэцэгийн хүүхэд Х.Бөртжин 2012-2013 онд Тайванийн их сургуульд агаарын тээврийн эдийн засагч мэргэжлээр сурсан. Төлбөрт нь ИНЕГ-аас 7 860 ам.доллар, 20 949 ам.доллар тус тус шилжүүлсэн.

Харин одоо үүнийг “...Шаардлагатай бус мэргэжилд 13 089 ам.долларын нэмэлт төлбөр авч суралцсан” гэх дүгнэлт гараад байна. Мөн Х.Энхжин нь Канадын Торонтод Seneca коллежид Aviation operations мэргэжлээр сурах үед нь 2012 оны есдүгээр сарын 1-нд, 2016 оны зургадугаар сарын 1-нд, дараа нь тээвэр зохион байгуулалтын мэргэжлээр сурч байхад нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нд, 2019 оны есдүгээр сарын 1-нд тус тус ИНЕГ-аас 194 700 ам.доллар, 48 199 ам.доллар, 108 913 ам.долларыг тус тус гаргажээ. Х.Энхжингийн тухайд “...Гэрээнд гурван жил сургана гэж заасан ч давуу байдлаа ашиглан зургаан жилийн хугацаанд суралцаж 200 мянга ам.доллар зарцуулсан” гэдэг дүгнэлт гараад байна.

ИНЕГ-т Тэргүүн дэд дарга, МИАТ ХК-д инженерээр ажилласан Ц.Бат энэ жагсаалтад бичигдэж байна. Түүнийг Украйны Киевийн Иргэний нисэхийн дээд сургуульд суралцаж ирснээс хойш Канадад, Австралид хууль зүйн магистр, докторын сургалтад суусан. Түүний төлбөрт 64 572 ам.доллар, 108 792 ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл бий. Ц.Батын хүү Зориг АНУ-ын Канзасын их сургуульд Агаарын зайн инженерээр 2013 оны есдүгээр сарын 1-нээс 2016 оны есдүгээр сарын 1-ний хооронд 32 709 ам.доллараар сурсан. Ц.Батын хүү Мөрөн 2014 оны наймдугаар сарын 15-наас 2018 оны наймдугаар сарын 15-ны хооронд АНУ-д агаарын зайн инженерээр сурсан. Төлбөрт нь 105 608 ам.долларыг ИНЕГ-аас шилжүүлжээ.

Түүнчлэн ИНЕГ-ын Хууль эрх зүйн газрын дарга, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан З.Туяатай холбоотой сургалтын төлбөрүүд байна. Тэрбээр 2000 онд Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Түүний дүү З.Нарантуяа 1999-2002 онд Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академид агаарын тээврийн менежментээр суралцаж байсан. З.Туяагийн нөхөр Ж.Лхамсүрэн 2000 онд Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академид нисэгчээр суралцсан. Тэдний охин Л.Номин Канадын Торонтод Seneca коллежид Aviation technology мэргэжлээр суралцахад нь буюу 2012 оны есдүгээр сарын 1-нд 152 200 ам.доллар, 2017 оны гуравдугаар сарын 1-нд 207 802 ам.доллар, дээрх сургуульдаа нисэхийн аюулгүй байдлаар суралцаж байхад нь 2016 оны есдүгээр сарын 1-нд 60 571 ам.доллар, 2019 оны есдүгээр сарын 1-нд 4 900 ам.долларыг ИНЕГ-аас тус тус гаргасан байна. Л.Номингийн тухайд “...Гэрээнд гурван жил сургана гэж заасан ч давуу байдлаа ашиглан зургаан жилийн хугацаанд суралцаж 200 мянга ам.доллар зарцуулсан” гэдэг дүгнэлт гараад байна.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [103.212.116.253] 2023-06-06 11:08:44

билетийн үнийг тэнгэрт тултал нэмээд олсон мөнгөө өөрсдөө ингэж хүртдэг байсан бн

Зочин [66.181.161.251] 2023-06-06 08:31:23

орон тооноосоо их хүн сургаад байгаа юмуу тийм их ажилладаг чухал газар уу

ЗОЧИН [103.10.21.53] 2023-06-06 07:51:19

ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨХИЙГ Ч ХАРИН ҮЗҮҮЛЖ ӨГСӨН БНА ШҮҮ.

Зочин [174.165.122.64] 2023-06-06 00:22:14

Морин уяачдын холбоо Говь-Алтайн Макс Ганбаатар генсек Амарбхясгалангийн нарын томилгоогоор тоилогдсон Мөнхнасан гэгч этгээд 1 жиоийн хугацаанд яаж иргэний нисэхийн салбарыг самарсныг ингээд орхих уу. Найз Одгэрэлтэйгээ нийлж гадны агаарын тээвэрлэгч компаниас мөнгө нэхсэн хахууль авсан хэрэг хаагдчихсан уу.

Зочин [192.82.77.49] 2023-06-06 00:02:20

Мөнхнасаан Одоо болно доо ха.

Зочин [192.82.89.51] 2023-06-05 21:39:15

Энэ янзаараа монгод улс удахгүй мөхнө юун Азийн бар

zang [185.102.128.40] 2023-06-05 18:04:55

Zam teevriin yamnihan bas iim argaar huuhduudee davuu erheer surgadag

Зочин [103.111.68.3] 2023-06-05 15:54:47

юУН 24 ОНЫ СОНГУУЛЬ ВЭ???????? ОДОО ШУУД ХОРЬЖ ШОРОНД НЬ СУУЛГАЖ ЖИНХЭН ТӨРХИЙГ НЬ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

zochin [103.229.121.188] 2023-06-05 15:33:13

Монголд дээрээ шударга бус байдал газар авснаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсын мөнгийг ах дүү, төрөл төрөгсдөөрөө хувааж идэж, завшдаг байдаг газар авчээ. Одоо 2024 оны сонгуулиар ийм шударга бус нөхдүүдийгн улс төрөөс бүрмөсөн цэвэрлэх хэрэгтэй!!!!

Зочин [66.181.161.26] 2023-06-05 14:25:20

Төриин өмчиин кампануудад гэр бүл ахдүү найз нөхдөөрөө ниилсэн сүлжээ бии болчихдог тэгээд л идэж уугаад кампани нь алдагдалтай ажиллаж дарга нар нь төсвиин мөнгөөр энэ мэтээр туйлдаг байдал хавтгайрсаар иим маягаар амьдардаг шимэгч хорхой шиг анги давхарга бии болчихлоо Харин Оюунэрдэнэ энэ бүхнииг гаргаж ирж байгаад үнэхээр баяртай байгаа Гэвч хэрэг нь шүүх дээр очоод замхарчихдаг Шүүгч нь мөнгө үзээд л ноён нуруу нь хугарчихдаг иим л байдлаар 32жил боллоо Одоо болсон бишүү

Зочин [103.111.68.3] 2023-06-05 11:57:08

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ, ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН НАР ТАНАА ӨЧИХ НЬ,,,, ЗА ТА БҮГДИЙН СОНГОСОН ХОЁР Ч ДАРГА НАР ЧИНЬ ИЙМ Л ШУНАЛТАЙ, АХ НАР ШИГ Ч ИНЬ ДАНДАА ОЛЗ ХАЙЖ ЯВДАГ БЭРТЭГЧИН, ШУНАЛТАЙ, АВИЛГАЧИД, ДЭЭРЭМЧИД БАЙНА ШҮҮ ДЭЭ, ХӨ???? ОДОО БОЛИВОЛ ЯАСИЙМ БЭ ДЭЭ????? ХЭЧНЭЭН Ч ЗУГААГАА ХАНГАХАВ ДЭЭ?????? ОНГОЦ ХҮНИЙ АМИАР ИНГЭЖ БАЙЖ НААДЧИХАВ ЭЭ???? ОЮУН-ЭРДЭНЭЭ??? БУШУУ ХАЛЖ, ОРОНД НЬ ШУДАРГА, ИЛ ТОД АЖИЛ ХЭРЭГЧ, ИДЭЖ УУСАН ТҮҮХГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН, ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ НЭГНИЙГ ТОМИЛЧИХОЖ ЧАДАХГҮЙ ДҮҮРЦЭН ХОЁР ЮМ АА ТА ХОЁРТ ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА ДАА.... ХАРАМСАЛТАЙ

Зочин [64.119.20.139] 2023-06-05 13:53:31

Өөрөө бэлдэж бай удахгүй томилоод өгнө . Гол нь хүлээгээрэй

Зорчигчдоос илүү өөрсдийн хүүхдийг л боддог юм байнадоо. [66.181.160.89] 2023-06-05 11:17:20

Энэ сургалтад үндэсгүйгээр зарж буй УЛСЫН мөнгө нь уг нь онгоцны билетийн үнийг 5-10 хувиар БУУРУУЛАХАД нөлөөлөх л байсан байхдаа. Даан ч МИАТ-ын удирдлага зорчигчдоо бодохгүй юмдаа.

Зочин [219.100.86.189] 2023-06-05 10:14:57

Нисэхийн салбар хэт ах дүү нар байдаг учир ажил хийхгүй өндөр цалин аваад онгоц хүлээж хөлхөлдсөн архи уусан хулгай хийсэн замбараагүй газар тийм учир орон тоог маш сайн цомготгож тэтгэвэрийн хүмүүсийг нь гаргаж цэгцлэж мэдлэг боловсролтой соёлтой боловсон хүчнээр хангаж дов жалганы нөхөдийг цэгцлэх цаг болсон

Бат-эрдэнэ. [124.158.66.125] 2023-06-05 10:06:32

Давуу байдлаа ашиглаж хүүхдүүдээ сургаж болноо. Гагцхүү төлбөрөө эргүүлж төлөх ёстой.

Зочин [66.181.165.230] 2023-06-05 09:48:38

Өөө муу пиздануудаа


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.