Их наядаар цалин тэтгэвэр НЭМЭХ шийдвэр ба МАН-ын аархал

Aдмин / Улстөр

Улсын 2023 оны төсвийг 1.8 их наяд төгрөгөөр тодотгох төслийг Засгийн газраас боловсруулжээ. Үүний тал хувь нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зориулагдана гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр мэдээлэв. Ингэхдээ төрийн албаныхны хөлийн цалинг нэмэхээр тооцоолжээ. Цалин тэтгэвэр нэмэгдэх сургаар л тэнгэрт хадчихдаг өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг хэрхэн зохицуулах тал дээр дорвитой хариулт гараагүй.

Эрх баригч нам сонгуулийн өмнө гаршсан аргаараа төрийн албанд ажилладаг хүмүүсийнхээ цалинг шүлс шиг нэмээд амьжиргаагаар нь барьцаалах маягаар хүч хаян байж төрийн албан хаагчдаа сонгуульд бэлтгүүлдэг. Аль нэг сум, баз, хороо тосгоны төрийн албаны ажилтан ажлын байр, ажиллах орчны хүндрэлээс авхуулаад нийгмийн асуудлыг хөндөх, шүүмжлэх, шинэчлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хязгаарлуулдаг нь цаагуураа асар их сэтгэл зүйн дарамтад өртдөг байж болзошгүйг судалгаа харуулжээ.

“Төрийн албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөв байдал” нэртэй судалгаанаас харвал Төрийн албаны тухай хуулийн төрийн захиргааны албан хаагч албан үүрэгтэйгээ холбоогүй асуудлаар намын байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцохыг хориглох тухай зөвхөн төрийн захиргааны албан тушаалтныг онцолсон 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж байна.

УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгууль явагдаж төр, засгийн эрх барих нам улс төрийн хүчний байр солигдсон үед төр, захиргааны аль ч байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийдэг “муу зуршил” тогтсон байгаа нь төрийн албан хаагчийг ажил албанаас нь халж өөрчлөх нэг арга болж байна. Төрийн албан хаагчийг намын харьяалал, үзэл бодлоос нь шалтгаалж ажлаас нь халж, өөрчлөх явдал аль ч нам, эвсэл засгийн эрх барьж буй үед нийтлэг байгаа нь дээрх байдлаас харагдана.


Сэтгэгдэл

Зочин [192.82.84.107] 2023-06-10 09:37:47

Үнийн өсөлтийг бууруулах төлөвлөгөө байна уу

Зочин [66.181.190.14] 2023-06-09 20:51:37

Мөнгө нь нойлын цаас болно

Иргэн [202.9.40.191] 2023-06-09 15:06:25

Зүгээр л ипилиазтай тэнцүү лээд нэмчих !!!!!!!! Эргүүнүүдээ Та нар т Үүнээс илүү идээ биздээ??????!!!

Зочин [66.181.161.242] 2023-06-09 18:06:08

Нэмлээ гэх юм нэмсэнгүй гэх юм бүүр ойлгохоо байлаа

Зочин [192.82.81.240] 2023-06-09 11:47:58

Тэтгэврийн доод хэмжээг нэмэх нь зөв шүү арай л амьдрал хэцүү байна шүү олон долоон болох болохгүйг өгүүлэх хэрэггүй бодит амьдрал дээр доод тэтгэвэр амжиргаанд хаанаа ч хүрэхгүй байгааг нь үнэн шүү тмйм болохоор тэтгэврийн доод хэмжээг ядахнаа 700000 болгох хэрэгтэй

Зочин [103.212.119.21] 2023-06-09 11:27:04

Манай монголчуудын санаанд яавал юу таалагдах ёстой юм бол цалин тэтгэвэр боломж гарсан дээр нэмэхээр нэмлээ аархалаа шоу хийлээ гэнэ нэмэхгүй болохоор ард түмнээ хог дээр хаялаа өлбөрч үхлээ харж үзэхгүй гэнэ би гайхаад барахгүй юм

zochin [202.9.40.150] 2023-06-09 10:50:24

ENE UNETEI MAHNIIHAA UNIIG HEZEE BUURUULAH VE, ER NI ENE ZASAG NI ORGON HEREGLEENII BARAA YMAR IKH UNETEI BGAG MEDDEG YM BOL UU? OLON SAY MALTAI BGAD AMERIKD BAIGAA YM SHIG MAH AVCH IDJIINE AMIDRAL MEDEHGUI TOMCHUUD YAANA DA

Аархал ч гэж дээ инфляци нь бэрх юм... [192.82.67.93] 2023-06-09 10:23:26

Аархал ч гэж дээ инфляци нь бэрх юм. 30 жил явж ирсэн тогтолцоог хална, засна, залруулна, өөрчилнө гээд байсан нь яг нөгөөхөөрөө сонгууль угтуулж цалин тэтгэвэр, тэтгэмж тараадаг хуучинсаг арга барил. Угтаа Монгол Улсад бүхэл бүтэн Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам төдийгүй Ерөнхий сайд ч басхүү өөрийн гэсэн санхүү, эдийн засгийн зөвлөхтэй л байдаг байх. Гэсэн хэдий ч тэд зөвлөж, хэлдэггүй юм уу эсвэл зөвлөсөн ч, хэлсэн ч үл тоодог юм уу бүү мэд ээ! Мөнгийг май гээд өгөх биш зарсан 1 төгрөг ядаж 1.1 төгрөг болж үр ашгаа өгөх макро эдийн засгийн бодлого төлөвлөлт байх ахул бид шинэ 30 жил, өөрчлөлт шинэчлэлт ирэх нь гэж итгэж болох байлаа хөөрхий! Нээрээ ч нэг төрлийн ААРХАЛ юм даа!!!...

Зочин [203.91.115.43] 2023-06-09 10:20:21

Төрд нэг мөнгөний ажил хийгээгүй хүн гоншигноод байх хэрэггүй. Харин ч 450000 өгч байгаад баярла. Залуу халуун насандаа гараа хөдөлгөж байсан бол гэд бодогдохгүй байна уу

Зочин [124.158.66.200] 2023-06-09 10:11:21

өөрсдөө зүгээр л идэж завшдаг атаархуу АН-ы хорсол ха ха ха ха

Зочин [202.126.88.198] 2023-06-09 10:40:02

Качгар, чи эдийн засаг гэж мэдэх юм байна уу, худлаа панаалдаад суухаас өр юу мэддэг юм бэ, МАН гасын толгой.

Төрбат [66.181.161.85] 2023-06-09 09:40:33

Бага тэтгэвэр авдаг бид л хэлмэгдэх юмдаа.50к нэмэгдээд тэтгэвэр цалин нэмсэн гээд хэрэглээний үнэ нь дагаад нэмэхээр бидний амдралд улам хүндрэл ирэх юм. 450кгаар бид яаж зохицуулж амдрах вэ

Тамжид [66.181.160.24] 2023-06-09 08:50:22

Атаархаад хэрэггүй. Чадаж байгаа юманд арга байхгүй. Нэмлээ гэж атаархана. Нэмсэнгүй гэж гоншигноно. Тэнэг ч юмаа

Зочин [202.126.88.198] 2023-06-09 10:37:37

Мал бэ, бодит байдал тийм байгаа, тролл юм уу, МАН гас юм уу, Качгар юм уу чи.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.