Денге чичрэг өвчинтэй тэмцэх шумуулуудыг гарган авч эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Бразил улсад денге чичрэг өвчний тархалтаас сэргийлэхийн тулд уг өвчнийг үүсгэгч вирусийг дарах чадвартай нянгаар халдварлуулсан шумуулыг гарган авч эхэлжээ. Денге чичрэг өвчнийг үүсгэгч вирус нь шумуулаар дамжин халдварладаг бөгөөд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Рио-де-Жанейро хотод “Волбачия” гэдэг нянгаар халдварлуулсан шумуулуудыг олноор нь гарган авч эхэлжээ. Ийм нян нь денге чичрэг өвчнийг үүсгэгч вирусний үржлийг зогсоодог байна. Нянгууд шумуулын авгалдайд дамжин нэвтэрдэг тул эдгээр шумуул нь халдварын тоог мэдэгдэхүйц бууруулж чадна.

Наймдугаар сар гэхэд Рио-де-Жанейрод “Волбачия”-г тээгч 12 сая орчим шумуулыг гарган авахаар төлөвлөжээ.

Энэ онд Бразил улсад денге чичрэг өвчний 3.3 сая тохиолдол бүртгэгдэж, уг өвчний халдвар авсан 1.457 хүн нас барсан нь өнгөрсөн оныхоос давж, 2000 онд бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.