Д.Амарбаясгалан Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлиг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.09.02) Төрийн ордонд албан ёсоор угтан авч мэндчиллээ.
Тэрбээр зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатаж, Эрхэмсэг ноён Жерард Браунли хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурав. Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.
Энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойн түүхэнд анх удаа Шинэ Зеландаас манай улсад парламентын удирдлагын түвшний албан ёсны айлчлал хийж байгаа төдийгүй харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл