Ши Жиньпин: Хятад, Орос, Монгол гурван улс эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой

БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед Хятад, Орос, Монгол гурван улс эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой" гэж мэдэгдэв.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нартай хийсэн гурван талт уулзалтын үеэр ийнхүү хэлсэн байна.
Хятад Улсын дарга Ши Жиньпин “Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, ээдрээтэй болох тусам Хятад, Орос, Монгол гурван улс эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан дэмжлэгээ нэмэгдүүлэн, хоорондын язгуур ашиг сонирхол, үндсэн асуудлыг харилцан хүндэтгэх шаардлага улам бүр нэмэгдэж байна” гэж хэлснийг Хятадын Төв телевиз уламжилжээ.
Мөн тэрбээр хил дамнасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг идэвхтэй урагшлуулах, хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тооцооны хэмжээг тэлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлал болон соёлын өвийг хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалсан байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зрчин [103.229.123.236] 2025-09-02 20:44:51
Энэ чинь харин зөв дөө
Зочин [171.125.3.196] 2025-09-02 16:27:21
Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. 2хөрштэйгээ амь нэг байх нwь чухал
Лувсан [59.153.86.198] 2025-09-02 15:58:49
2 хөрштэйгээ эвтэй байхад л болоод явчихна доо уурхайгаа ухаалагаар ухаад охид эмсийн хормойг зөв авч явах ухаанд сургах боловсролыг багаас олгох бас нэн чухал