Б.Жавхлан: Нүүрсний биет хэмжээг ойрын хугацаанд 150-200 сая тоннд ч хүргэх боломжтой

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж өнөөдөр (2025.09.02) мэдээлэл хийсэн. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараахь мэдээллийг өгөв.
Тэрбээр "Хятадын талын эрэлт 90 сая битгий хэл байна. Нүүрсээ ачаад, үүрээд ч болов ирвэл хэдийг л бол хэдийг авахад бэлэн байна гэЖ хэлж байна.
Сүүлийн долоо, наймдугаар сард нүүрсний экспорт идэвхжиж, хамгийн өндөр хэмжээнд гарч байна. Энэ нь урд талын зах зээлийн шалтгаантай холбоотой.
Нүүрсний биет хэмжээ нэвтрүүлэх хүчин чадал, урд хөршийн хүлээн авах эрэлт хэрэгцээгээ харьцуулвал 90 сая тонн байтугайг экспортлох боломж бий. Ойрын хугацаанд 150 сая тонн, 200 сая тоннд ч хүргэх боломжтой.
Хятад улсын нүүрсний жилийн хэрэгцээ манай гаргадаг эрчим хүчний нүүрсний жилийн хэрэгцээ дор хаяж таван тэрбум тонн. Таван тэрбумын 100 сая тонныг нийлүүлэхгүй байна гэдэг маш бага хэмжээ. Тийм учраас нэмэгдүүлэх зорилго тавьж байна.
Үнийн тухайд төсөвт энэ жилийн хамгийн бага үнээр буюу 70 ам.доллароор тооцсон. Өнгөрсөн наймдугаар сард нүүрсний үнэ бага зэрэг өссөн.
Энэ жил 85 сая тонн нүүрс экспортлох зорилттой. Одоогийнхоор бол 83 сая тоннд хүргэх боломжтой харагдаж байна. Төрийн компанидаа маш хатуу даалгавар өгсөн. Ирэх жил 90 сая тонн нүүрс экспортлох зорилт бол энэ жилийн гүйцэтгэлээс 5 хувийн өсөлттэй зорилт.
90 сая бол хамгийн багадаа боомт бүрээр гаргавал боломж бий. “Чайна энержи”-тэй том гэрээ хийж чадсан. Биржээс гадна урт хугацааны гэрээнүүд шахалттай байгаа тул төлөвлөгөөндөө хүрэх боломжтой.
Шивээхүрэн боомт дээр ирэх жилүүдэд нүүрсний нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж байна. Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын тухайд хил холболтын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
Хил холболтын төмөр зам хоёр жилийн дараа ашиглалтад орно. Одоо байгаа боомтууд дээрээ шинэ гарц нэмсэнээр нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.177.250] 2025-09-02 17:22:59
Энэ дандаа худлаа шаанаа
Зочин [203.91.115.55] 2025-09-02 17:20:52
Хуцдаг, сайхан бурдаг хүүр шүү, энэ. Дархлагдсан худалч хулгайч. Жил шувтарч байхад 30 хүрэхгүй сая тонн нүүрстэй сууж байж үлдсэн 4 сард 50 сая тонныг гаргалаа юу! Ойрхон бол цохиод алчих юмсан, энэ хүүрийг.
Зочин [103.168.34.159] 2025-09-02 17:08:19
Хэцүүдээ хятад мэднээ та бураад яахавээ гэж