НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн данс руу шилжүүлнэ
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийн хүртэл олгоогүй байна.
Энэ талаар Татварын Ерөнхий газар "1.3 сая иргэнд 110 тэрбум төгрөг олгохоор хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яам шийдвэрлэмэгц иргэдийн данс руу шилжүүлнэ" гэжээ.
Харин Сангийн яамны Хэвлэлийн алба "НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаад иргэдийн данс руу шилжүүлнэ" гэв.
































































Сэтгэгдэл