Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Хурандаа" цол хүртжээ

Aдмин / Спорт

Зуны олимпын XXIX наадам буюу "Бээжин-2008" олимпын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Хурандаа" цол хүртжээ. Ингэснээр тэрээр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооноос төрөн гарч буй анхны эмэгтэй хурандаа болж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нь одоогоос 18 жилийн өмнө "Бээжин-2008" зуны олимпын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

Дашрамд дурдахад, О.Гүндэгмаагийн гэр бүлийн хүн нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Жүдо бөхийн дэлхийн аварга, "Афин-2004" олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар юм. Тэд Монголын спортын түүхэнд нэг гэр бүлийн хоёр хүн олимп, ДАШТ-ээс медаль хүртэж, хоёулаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн анхны гэр бүл болон бичигдсэн билээ.


Сэтгэгдэл

Монголхүү [88.230.50.137] 2026-03-16 16:30:01

Баяр хүргэе! Мундаг байна аа. Ажил, спорт бүх талаараа аргагүй л манлайлагчдын нэг юм. Бахархалтай1


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.