Өвлийн XIV паралимпын наадам өндөрлөлөө
Италийн Милан, Кортина хотод зохион байгуулсан өвлийн XIV паралимпын наадам албан ёсоор хөшгөө хаалаа.
55 орны 600 гаруй тамирчин өвлийн спортын 6 төрөлд, 79 медалийн төлөө өрсөлдсөн энэхүү наадамд манай улсаас уулын цанын төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Цэрэнпунцаг, гүйлтийн цанаар олон улсын хэмжээний мастер Б.Ганболд, Ц.Дашдорж нар эх орноо төлөөлөв. Гүйлтийн цанын хоёр тамирчны тухайд спринт болон 10, 20 км-ын зайд уралдсан юм. Тэд өчигдөр гурав дахь зай буюу 20 км зайд тэших техникээр уралдлаа. Нийт 30 тамирчин гараанаас гарахад Ц.Дашдорж 53:11.0 минутын амжилтаар XXVI, Б.Ганболд 55:09.3 минутад барианд орсноор XXVIII байр эзэлсэн байна. Тэгвэл хоёр дахь удаагаа паралимпын наадамд оролцсон олон улсын хэмжээний мастер Б.Цэрэнпунцаг жиант слаломын төрөлд хоёр гарааны нийлбэр дүнгээр 23 орны 41 тамирчнаас XXX байрт шалгарчээ.
Энэ удаагийн наадамд оролцсон 55 орноос 27 улсын тамирчин ямар нэгэн байдлаар медаль хүртжээ. Ингэхдээ БНХАУ-ын баг 15 алт, 13 мөнгө, 16 хүрэл, нийт 44 медаль авсан амжилтаар бүх орныг тэргүүллээ. Тэгвэл АНУ, ОХУ, Итали, Австри эхний тавд багтав. 18 орны тамирчид алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. ОХУ энэ удаа өөрийн далбаан дор оролцож, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тус улсаас спортын гурван төрөлд эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин илгээж, найман алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.



Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
































































Сэтгэгдэл