Д.Батцогт: Резидентүүд шинэ эмчтэй адил цалин авах боломжтой

Д.Тулга / Улстөр

battsogt

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.

Уг хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, ямар байдлаар санхүүжүүлэх, яаж хянах вэ гэдгийг нэлээд нарийвчилж тусгасан байна. Түүнчлэн сайн боловсон хүчин, эмч ажилчдаа тогтоон барих үүднээс цалингаа нэмэгдүүлэх эрх мэдэл тухайн эмнэлэгт хадгалагдаж үлдэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Төрийн өмчийн эмнэлгүүд өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн хууль эрх зүйн орчинд баригдаад чөлөөтэй ажиллах бололцоогүй байсан. Тиймээс засаглалын асуудлыг улсаас хараат бус болгосон. Дээр нь санхүүгийн эрх мэдэл олгосон. Аль эмнэлэг үйлчлүүлэгчээ татаж байна тэр эмнэлэгт ЭМД-ын сангаас илүү санхүүжилт олгоно. Ингэснээр мөнгөн орлогоороо тоног төхөөрөмж авах, цалингаа нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ялангуяа боловсон хүчинд санхүүгийн эрх мэдэл, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах эрх чөлөөг нь олгож байгаагаараа онцлог болж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төрийн үүрэг бол ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх юм. Тиймээс хамгийн доголдолтой салбарт шинэчлэлийг авчрах хууль гэж бид харж байна. Өмнө нь ялсан намын томилгоогоор томоохон эмнэлгийн дарга нарыг томилдог байсан. Харин тус хууль батлагдсанаар энэ байдал арилах юм. Хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, туршлагатай хүн эмнэлгийг удирддаг болно. Алслагдсан сум, суурин газрын эмнэлэгт томилогдож байгаа эмч, эрүүл мэндийн ажилчдын туршлагын асуудал яригддаг. Сумд болон аймаг, нийслэлийн өрхийн эмнэлэгт чадвар, мэдлэг туршлагатай хүмүүсийг ажиллуулах эрх зүйн орчин нээгдэж байгаагаар бас онцлогтой. Эрүүл, мэндийн салбарт 40 гаруй мянган ажилтан албан хаагч ажиллаж байна. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлууд өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадаагүй. Харин одоо дээрх ажилчид өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж, цалин хөлс, нийгмийн халамжийн асуудлаа шийдүүлэх боломжтой болж байна” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Д.Батцогт: Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийг удирдах зөвлөлтэй байхаар хуульчилсан байна. Удирдах зөвлөлд багтах хүмүүсийг яаж сонгох вэ?

-Удирдах зөвлөл нь есөн хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүрэлдэхүүнийг салбараас болон төрөөс томилгоо хийж сонгоно.

-Дадлагажигч эмч нар олон улсын жишгээр ажиллах боломжтой болж цалин авдаг болох юм байна. Цалингийн хэмжээг нь яаж тогтоох вэ?

-Сургууль төгссөн эмч нар тухайн резидентэд шууд хамрагдах боломжтой болсон. Мөн давхар сургалтад суугаад резидентийн эрх, үүргээр ажиллаж, суралцана. Мөн шинэ эмчийнхтэй адил цалин авах боломжтой болно.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000