МЭДЭЭ

Нийт 109665 мэдээ байна
post thumbnail

Төгрөгийн хадгаламж 35.8 хувиар өсчээ

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сард 17.6 их наяд төгрөг болж, өнгөрөгч нэгдүгээр сараас 457.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь өмнөх оны үетэй харьцуулахад 4.6 их наяд төгрөгөөр буюу 35.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт төгрөгийн хадгаламжийн 14.9 их наяд төгрөг буюу 84.9 хувь нь иргэдийн хадгаламж байна.

post thumbnail

Э.Цэндбаатарыг Парисын олимпийн эрхийн тэмцээний сорилд оролцуулахаар болжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд энэ сарын 18-нд хүсэлт гаргасан. Тэрээр “Олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү. Уг сорилд хэрвээ тулалдаад Олимпын эрхийн тэмцээнд явах боломжоо авах юм бол та бүхнийхээ итгэлийг алдахгүй, сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өр...

post thumbnail

"Петро чайна дачин тамсаг" ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласан нь тогтоогджээ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийж, улирлын байдлыг харгалзаж үүссэн 5 зөрчлийг 3 сарын хугацаанд арилгах хугацаа олгосон юм. Уг шийдвэрийн дагуу БОАЖЯ-ны Салбар...

post thumbnail

Зуслангийн бүс дэх ус их тогтдог байршлуудад өрөмдлөг хийж усны хаялга суурилуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Чингэлтэй дүүргийн удирдлагууд зуслангийн бүс дэх шар усны үер буух эрсдэлтэй, ус их тогтдог байршлуудад ажиллалаа. Тодруулбал, тус дүүргийн 19 дүгээр хороо буюу Ар согоот, ерөнхий боловсролын 117 дугаар сургууль орчмын авто зам ус зайлуулах шугам, хаялгагүйн улмаас байнга у...

post thumbnail

Сансар ба Монголчууд

Баримтат өгүүллэг Их зохиолч Дашдоржийн Нацагдорж |1906-1937| идэрхэн залуу насандаа, яруу уран найргийн онгодоо халгиан шатаж явахдаа сансар огторгуйн тухай “Холхи газраас гялалзан харагдах өнгөт одоо... Манай хүн төрөлхтөн, чамтай танилцахыг хэдийнээс хүсэв ... хэмээн шүлэг найрагтаа мөрөөдөж явсныг бэлхэнээ мэдэх билээ. Газар дээрх амьд...

post thumbnail

Хамаг эрх мэдлээ хасаж, хамгийн олон гишүүн нь бүрэн эрхээсээ “хагацсан” парламент

Уг нь энэ парламент Монголын парламентын түүх, ер нь л Монголын улс төрийн түүхэнд үлдэх том реформыг хийсэн юм. Гэхдээ энэ талаар төдийлэн яригдахгүй л байна. Магадгүй, ярихыг хүсэхгүй ч байж мэдэх юм. Ямар ч л байсан хэдхэн сарын дараа шинээр бүрэлдэх парламент, түүнийг дагаад бүрдэх засаг төрийн бүрэлдэхүүн дээр энэхүү реформ хэрэгжээд эхлэхээр...

post thumbnail

Судлаач Ганаа: УИХ-ын чуулганыг илтгэлээс нь шинжихүй

УИХ-ын хаврын чуулган нээгдэв. Чуулганы нээлт Монголын улс төр, түүний дотор УИХ-ын хийх ажлын чиглэлийг үндсэнд нь тодорхойлох бөлгөө. Чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар уламжлал ёсоороо программын шинжтэй ланжгар үг хэлэв. Энэ үгийг манайхан уншина гэж ёстой гонжгор. Харин үйлтэйгээрээ би л ганцаараа шахам унших бөлгөө. Энэ удаад Г.За...

post thumbnail

Шүдний эмч Д.Оюунцэцэг: Үхэл амаар ордог

– Шүдний завсрыг сойзоор угаагаад хэзээ ч бүтэн цэвэрлэгдэхгүй – -Шүд амны хөндийн чухал эрхтэн. Шүдээ өвчлөл, цооролтоос урьдчилан сэргийлж, хайрлаж хамгаалж байх тал дээр манайхан жаахан муу байх шиг санагддаг. Эсвэл энэ цагийн идэш уушнаас ч болдог л байх? -Амны хөндийн үрэвсэл,хувийн ариун цэвэр, тухайн хүний соёлтой салшгүй х...

post thumbnail

Метроноос наана Нийслэл хот шар усны үер, лаг шаварт живэх шахжээ

  Улаанбаатар хотын гэр хорооллыг гудамжнуудаар их цасны шар ус нэлийж, дагтаршиж үнс холилдон бохирт идэгдсэн хөрс лаглайж шавартан эвгүй үнэр ханхалж зуны үргэлжилсэн борооноос илүүгээр хот тэр чигтээ норжээ. Цасны асар их ус хөрс рүү шингэж дэвтээн зарим гуу жалгаар үерлэн урсаж, газрын хөрс нэлдээ ус шүүрч байна. Орон сууц барилга байгу...

post thumbnail

Өргөн хэрэглээний бараа 8 жилд 200%-аас 400%-иар өсжээ

Эдийн засаг өслөө, эерэг үзүүлэлт гарлаа. Үнийн өсөлт буурлаа гэх суртлаар бөмбөгдөх эрх баригчид чухам нэгэн жилийн өмнөх, эсвэл улирал сарын хоорондын хэлбэлзлийг ашиглан сонгуулийн сурталчилгаа маягийн мэдээлэл түгээх болсон. Гэтэл өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болох будаа, ургамлын тос талх зэрэг нь 200-400 дахин өссөн болохыг тоон...