СУРВАЛЖЛАГА: Төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй

Д.Тулга / Боловсрол

Surguuli

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй юм байна. Тухайлбал, ХААИС, МУИС, АШУҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчит сургуулиуд сургалтын төлбөрөө сүүлийн хоёр жил нэмээгүй. Энэ хичээлийн жилд МУБИС сургалтын төлбөрөө нэмэхгүйгээр тэвчиж болох зардлаа хэмнэн, багш ажилчдынхаа цалинг нэмэхээр төлөвлөөд байгаа аж.

Бид энэ намар нэгдүгээр курст орох оюутнуудад зориулан томоохон улсын болон хувийн хэвшлийн сургуулиудын төлбөрийг дундажлан хүргэж байна. Учир нь ямар анги сонгон суралцахаасаа хамаарч нэг кредитийн төлбөр харилцан адилгүй байдаг аж. Харин хувийн сургуулиуд дунджаар 1.5-2.4 сая төгрөгийн төлбөртэй байна.

muis

-МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НЭГ КРЕДИТИЙН ТӨЛБӨР-

-Шинжлэх ухааны сургууль: 74600 төгрөг

-Хэрэглээний ШУИС: 80200 төгрөг

-Бизнесийн ухааны сургууль: 96600 төгрөг

-Хууль зүйн сургууль: 88100 төгрөг

-ОУХ Нийтийн удирдлагын сургууль: 91800 төгрөг

-Үүнээс гадна суурь хураамж 224000 төгрөг нэмж төлнө.

shutis

-ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ-

Өнгөрсөн жил нэг кредит нь 50300 төгрөг байсан. Энэ жил сургалтын төлбөрөө нэмэхгүй ч салбар сургуулиудын төлбөр ижил байх уу, мэргэжлээсээ шалтгаалаад өөр, өөр байх уу гэдэг нь тодорхой болоогүй байгаа аж.

-ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ-

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн сургалтын төлбөр 1.8-2.2 сая төгрөгийн хооронд байна. Үүнд дотуур байр болон хичээлийн сургалтын материал ороогүй ажээ.

-АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ-

Бакалаврын боловсрол:

-Анагаахын чиглэл 1-р дамжаа 2.850.000

-Эрүүл мэндийн чиглэл 1-р дамжаа 2.850.000

-Сувилахуй I –р дамжаа 2.184.000

-Сувилахуй /шаталсан/ 1-р дамжаа 2.637.432

-Эх барихуй 1-р дамжаа 1.933.932

-Эх барихуй /шаталсан/ 1-р дамжаа 2.637.432

Дипломын боловсрол:

-Сувилагч /диплом/ 1-р дамжаа 1.579.200

-Уламжлалтын бага эмч, сувилагч 1-р дамжаа 1.579.200

-Эм найруулагч 1-р дамжаа 1.680.000

-Лабораторийн техникч 1-р дамжаа 1.685.600

-Эм найруулагч /1.5 жил/ 1-р дамжаа 2.542.400

-Лабораторийн техникч /1.5 жил/ 1-р дамжаа 2.542.400

-Туслах сувилагч 1-р дамжаа 565.600

Төгсөлтийн дараах сургалт:

-Мэргэжил олгох - 282,000

-Мэргэжил дээшлүүлэх - 94,000/141,000/188,000

-Богино хугацааны 10000 - 1 кредит цаг

Зуны амралт дуусч, хүүхэд багачууд хичээлдээ орох өдөр ойртсоор. Хувийн сургууль, цэцэрлэг ч ирэх хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлжээ. Эцэг, эхчүүд сургуулийн босго алхах гэж буй бяцхан үрсээ чанартай, сайн сургуульд сургахыг хүсдэг. Өнөөдрийн байдлаар нийслэлд 100 гаруй хувийн сургууль үйл ажиллагаа явуулж байна. Боловсролын салбартаа сургалтын системээрээ толгой цохидог хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөрийн талаарх мэдээллийг товчлон хүргье.

-“BRITISH SCHOOL OF ULAANBAATAR” СУРГУУЛИЙН ТӨЛБӨР 19350 АМ.ДОЛЛАР-

Монгол Улсын төлбөр өндөртэй сургуулиудын жагсаалтыг “British school of Ulaanbaatar” тэргүүлдэг. Тус сургууль нь Англи болон Уэйлсийн үндэсний хөтөлбөрийг Монголын сурах орчинд тааруулан заадаг байна. Сургуулийн гол зорилго нь олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсрол олгох ажээ.

Хичээлүүд нь Английн үндэсний хөтөлбөр болон Уэйлс улсын олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу англи хэл дээр заагдаж, Монголын түүх, монгол хэл, уран зохиол хичээлүүд нь Монголын боловсролын стандартын дагуу монгол хэл дээр явагддаг байна.

Төлбөрөө ам.доллараар тооцон авдаг. Бага ангийн төлбөр нь 11 мянган ам.доллар, дунд анги нь 16 мянга 680 ам.доллар бол ахлах анги нь 19350 ам.долларын төлбөртэй аж. Үүнд автобус, хоол, дугуйлангийн мөнгө ороогүй, зөвхөн сургалтын программд заасан хичээлүүд багтдаг байна.

-“УЛААНБААТАР ЭЛИТ”-ИЙН АХЛАХ АНГИЙН ТӨЛБӨР 11.9 САЯ ТӨГРӨГ-

Сүхбаатар дүүрэгт байрлах “Улаанбаатар Элит” сургуульд ахлах болон дунд, бага ангийн сурагчид нь тусдаа сурдаг. Нэг жилийн сургалтын дундаж төлбөр нь 10 сая 433 мянган төгрөг. Төлбөрийг дотор нь ангилвал 1-5 дугаар ангийн сурагчид 9.9 сая төгрөг, хоол 800 мянга, хувцас 160 мянга.

6-9 дүгээр ангийн төлбөр 11 сая 350 мянган төгрөг, хоол нэг сая 50 мянга, хувцас 180 мянга. 10-12 дүгээр анги нь11 сая 900 мянга, хоол нэг сая 50 мянга, хувцас 180 мянган төгрөг байна.

Бүх ангийн сурагчдын автобусны төлбөр километрээсээ хамаарч сая 150 мянгаас сая 600 мянган төгрөгийн хооронд байдаг ажээ. Харин төгөлдөр хуур, шатар зэрэг дамжаанд сургахаар бол жилд 300 мянган төгрөг нэмж төлнө. Мөн нэг айлаас хоёр хүүхэд суралцдаг бол хүүхэд тус бүрийн сургалтын төлбөрөөс таван хувь хөнгөлдөг. Эцэг эхчүүд намар хичээл эхлэхэд дөрвөн сая 900 мянган төгрөгийг урьдчилгаа болгон өгвөл хавар гурван сар хүртэл төлбөрийг хуваан төлж болдог аж.

-“AMERICAN SCHOOL”-ИЙН ДУНДАЖ ТӨЛБӨР 10 САЯ ТӨГРӨГ-

Зайсангийн аманд байрлах “American school” сургуулийн нэг жилийн дундаж төлбөр 10 сая төгрөг. Цэцэрлэгийн 4-5 нас нь 11 сая, 1-5 дугаар анги нь 14 сая 300 мянган төгрөг. Ахлах, дунд ангийн дундаж төлбөр 16 сая төгрөг байна. Хичээлийн жилийн төлбөр нь монгол, гадаад хэлээр заахаас шалтгаалан харилцан адилгүй байдаг аж. Тус сургууль өглөө 08:30-15:30 цаг хүртэл хичээллэдэг бөгөөд өдрийн цайны 45 минутын завсарлагатай.

-ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛ, ЦҮНХ ЯМАР ҮНЭТЭЙ БАЙГААГ СУРВАЛЖИЛЛАА-

Зуны өдрүүд улиран өнгөрч, хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Хөдөө орон нутгийн оюутан, сурагчид нийслэл хотдоо ирж, хөл хөдөлгөөн багагүй нэмэгджээ. Тэр дундаа хичээлийн хэрэгсэл зардаг дэлгүүр, худалдааны захууд хүүхдээ дагуулсан олны хөлд хэдийнэ дарагджээ.

Бид энэ удаа хичээлийн хэрэгслийн үнэ ямар байгаа, эцэг эхчүүд хэдэн төгрөгөөр нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэж байгаа талаар сурвалжилсан юм. Эцэг эхчүүдийн хамгийн түрүүнд зорьдог газар бол “Оргил” худалдааны төв. Учир нь тус дэлгүүрт хичээлийн хэрэгсэл бусад дэлгүүрээс хэдэн төгрөгөөр хямд байдаг аж.

Дундаж амьдралтай айл нэг хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл цүнх зэргийг бэлдэхэд дунджаар 130 орчим мянган төгрөг зарцуулж байгааг дөрвөн хүүхдийн ээж Л.Чимэдцэрэн хэлж байсан юм. Гэхдээ энэ үнэд дүрэмт хувцас ороогүй гэдгийг тэрбээр онцолсон.

“Оргил” худалдааны төв долдугаар сарын 26-наас есдүгээр сарын 10 хүртэл “Бичгийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа” зарлажээ. Бичиг хэргийн тасагт нь ороход янз бүрийн зурагтай нимгэн, зузаан дэвтэр, өнгө, өнгийн харандаа, янз бүрийн хэлбэр дүрстэй үзүүрлэгч, баллуур өрөөстэй байв.

Эцэг эхчүүд чанар болоод үнийг чухалчилдаг бол бяцхан үрсэд маань өнгө үзэмж, дэвтрийн зураг юу юунаас илүү чухал. Эцэг эхээсээ өрсөн өнгө алагласан үзэг балны сав, цүнх дэвтэр барьж авна. Бид хичээлийн хэрэгсэл хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сонирхлоо.

Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэрийн дэвтэр

-12х-190 төгрөг

-24х-380 төгрөг

-36х- 475 төгрөг

-48х- 640 төгрөг

-60х- 790 төгрөг

-Нотны дэвтэр 24х-1500 төгрөг

-А4 хэмжээтэй нотны дэвтэр 800, 16х-1200 төгрөг

Шугам зураг

-8х-450 төгрөг

-12х-600 төгрөг

-20х-1150 төгрөг

-24х-1350 төгрөг

-48х-1500 төгрөг

-60х-1700 төгрөг

-Өнгийн харандаа

Үзгэн бал 250-2700 төгрөг, тосон бал 200-3500 төгрөг, баллуур 500-1500 төгрөг, өнгийн харандаа төмөр савтай нь 11000-31850 төгрөг, цаасан хайрцагтай нь 6800-14600 төгрөг, гортиг 1100-9500 төгрөг, тодруулагч 500-2500 төгрөг шугам-300-1000 төгрөг, үзэгний сав 2500-27000 төгрөг, баримлын шавар 1980-3850 төгрөг, цаасны цавуу 600-2200 төгрөг тэмдэглэлийн дэвтэр 500-7500 төгрөг байна.

Штрик 1100-1250 төгрөг, үзүүрлэгч 2850 төгрөг, балын харандаа 150-400 төгрөг, 0,5 харандаа 500-3000 төгрөг, фломастер 1150-15700 төгрөг, усан будаг 880-4100 төгрөг. Хичээлийн цүнх 25.000-120.000 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж.

Наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд том худалдааны төв, захуудад иргэдийн хөлд дарагдаж багталцахгүй бужигналддаг. Энэ далимаар наймаачид барааныхаа үнийг нэмдэг бичигдээгүй хуультай. Цаг нь тулсан учир иргэд ч авахаас өөр сонголтгүй болдог. Тиймээс хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ нэг, хоёр өдрийн өмнө тулгаж хийлгүй, эртхэн шиг базаагаарай.

М.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000