БАЙНГЫН ХОРОО: Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжлээ

Т.Хулан / Улстөр
  • 2019-02-01 05:53:13
  • 2019-02-01 05:53:13

    ЧУУЛГАН: Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томиллоо

    photo

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гомбожавын Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг 95.2 хувиар дэмжлээ. УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тамгыг нь гардуулж өглөө.

    Г.Занданшатар: Шударга ёс дээр нэгдсэн эв санааны нэгдлийг эрхэмлэн ажиллана

    УИХ-ын даргаар томилогдсонтой холбогдуулан Г.Занданшатар үг хэллээ.

    Тэрбээр "Энэ их итгэл найдварыг өндөр үүрэг, их хариуцлага гэж хүлээн авч байна. УИХ-ын гишүүд ээ, бидэнд итгэл хүлээлгэж сонгосон сонгогчид оо, төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж эрхээ эдэлнэ гэж Үндсэн хуульд тусгасан. Та бид Үндсэн хуулийн зарчмыг дагаж мөрдөж, төрийн элч төлөөлөл байх үүргээ биелүүлэх учиртай. Бид ард түмний хүсэмжлэлт, нийгмийн хэрэгцээт шаардлагад үндэслэж, гурван асуудлыг баримтална.Ард түмэн шударга ёсыг хүсч байна. Шударга ёс нийгмийн хэрэгцээ захиалга болж байна. Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёлж, тэр нь шударга хэрэгжиж байж төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын даргын хувьд Шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг манлайлан ажиллана. Бид Монгол Улсын эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямарт дээгүүр тавьж ажиллах ёстой.

    Чинээлэг дундаж давхрагыг дэмжсэн нийгмийг цогцлоон бүтээх нь Үндсэн хуулийн зорилт мөн. Ардчилсан Монгол Улсын төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна. Төр түвшин түмэн амгалан байх болтугай" гэлээ.

    Хуралдааны үеэр гишүүд түүнд амжилт хүсч үг хэлэхийн зэрэгцээ намын хагарлын дараа УИХ-ын даргаар ажиллах учир гишүүдийг эв, нэгдэлтэй байлгах чиглэлд илүү анхаарч ажиллахыг хүсч байсан юм.

    УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Та хэр ажиллахаас парламентын нэр хүнд шалтгаална

    -Парламентын нэр хүнд энэ төвшинд унаж байсан түүх байхгүй. Нэр хүнд ингэж унасан үед УИХ-ын даргаар ажиллах үүргийг та намын нөхдөөсөө авлаа. Таны хэр ажиллахаас цаашдаа парламентын нэр хүнд шалтгаалахаар боллоо. Та Засгийн газраасаа хараат бус ажиллаарай. ОУ-ын парламентын гишүүн орны хувьд Ёс зүйн дүрмээ ч батлаагүй ажиллаж байна. Намынхаа салж сарнисан нөхдөө цуглуулж, нэг дээвэр дор оруулахыг бодоорой. Хичээж ажиллаарай. Ард иргэд төр төвшин байхыг хүсч байна. Шинээр тавих сайд нараа парламентаас бус гаднаас томилохыг хичээгээрэй. Засгийн газар УИХ-аасаа том болчихсон явж байгаа шүү. УИХ-ын харъяа тусгаа үүрэг гүйцэтгэдэг аюулгүй ажиллагаа явуулдаг байгууллагуудынхаа шинэчлэлийг хийгээрэй.

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Та намтараа буруу бичсэн байна

    -Та Эдийн засгийн ухааны магистр профессор болох боломжгүй. Та намтартаа бичсэн энэ асуудлаа тайлбарлах хэрэгтэй. Хэлбэр хөөсөн, худлаа байж болохгүй. Би хэн нэгтэй ашиг сонирхлын зөрчил, хамаарал байхгүй. Нэгдүгээр улс орны эрх ашгийг баримталж ажилладаг. Би сургуулиа төгсөж ирээд одоогийн ХҮДС-д ажиллаж, судалгааны ажлуудад оролцож явсан хүн. ОХУ-ын Байгалийн эдийн засгийн сургууль эхлээд хүндэт профессори, дараа нь профессор цол өгсөн. Энэ цол бол холбогдох журмын дагуу сургууль минь өгсөн цол.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хууль хяналтын байгууллагын удирдлагыг солихгүй бол зайлуулна шүү

    -Шинэ цагийн улстөрч гэдгээр нь би Г.Занданшатарыг дэмжинэ. 70-аад онд төрсөн улс төрд залуу үеийн төлөөлөл гэж харж байна. шинэ цагийн улстөрч гэдэг утгаар нь дэмжинэ. Уг нь сайн залуу. Гэхдээ Т.Бадамжунай, Б.Хурц хоёртой дэндүү ойр шүү. Эндээс хол байгаарай. МАНАН бүлэглэлээс хол байгаарай. Эрхэм журмын нөхөр минь битгий ийм зүйл хийгээрэй. МАНАН бүлэглэлийг эсрэг тэмцэх үеэр жагсагчдын аюулгүй байдлыг хангах талаар та үнэхээр сайн ажилласан явдалд талархаж байгаа. Иргэд олон түмэн биднээс эрс өөрчлөлт хүсэж байна. Бүх баялаг ордуудаа хулгайд алдчихаад байна. Монголын төрд маш сайн Их хурлын дарга байна гэж итгэж дэмжинэ. “Эрдэнэт”-ийн 51 хувиа алдчихлаа. 49 хувиа бас алдах нь ээ. Баялагтаа эзэн байлгаасай гэж үзсэн учраас Засгийн газар таныг дэмжсэн гэж бодож байгаа. Салхитын мөнгөний ордыг авч чадсан шигээ шударгаар ажиллаарай. Шударга бусын хонгил бий болгосон хүмүүсийг үтэр түргэн зайлуулахын төлөө ажиллаарай.Өчигдөр би Ерөнхий сайдтай уулзахад таныг дэмжээд өгөөрэй зоригтой ажиллаж байгаа шүү гэж хэлсэн. Таниас би зоримог ажиллахыг хүснэ. Хууль хяналтын бүх удирдлагуудыг солиорой. Харин авлигач нартай нэгдэх юм бол удахгүй зайлуулна шүү.

    УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Ерөнхийлөгч намайг олигархи гэсэн

    -УИХ-ын дарга бол ҮАБЗ-ийн гишүүн. Гэтэл ҮАБЗ-ийн гишүүн Х.Баттулга гэж хүн болчимгүй үйлдэл хийж байна. Байгаль орчин, хүнс хөдөө ахуйн байнгын хорооны хуралдаан дээр байнгын хорооны даргыг хууль ярилаа гэж загналаа. Өчигдөр дөрвөн байнгын хорооны даргыг хүлээж авч уулзаад, "чи нэг сонгогдсон олгархи" гэлээ. Хамтарч ажиллах асуудал дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Ор үндэсгүй хүн гүтгэх юм. “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан хүн миний хажууд сууж байна” гэж гүтгэлээ. Ийм хүнтэй та хамтарч ажиллах нь. Ерөнхийлөгч бид хоёрын тухайд нэг тойрог дээр өрсөлдсөн. Та энэ хүнд дөрлүүлээд явж болохгүй шүү. Баянхонгорын хоёр хүн хоорондоо эвтэй байх ёстой. Баянхонгорчууд төрийн эрх барьж байх үедээ хуйвалдсан гэдэг үгийг бид сонсохыг хүсэхгүй байгаа. Хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, хуулиар зохицуулж хамтдаа ажиллах ёстой шүү.

    Л.Болд: Намрын чуулганы хугацааг сунгах хэрэгтэй

    Мөн УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы хугацаа хоёр сар гаруйн хугацаанд гацсан учраас намрын чуулганы хугацааг сунгах шаардлага бий. Цаашлаад ээлжит бус чуулган зарлах хэрэгтэй гэсэн юм.

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хүний үгээр ажиллах уу, өөрийн үгээр ажиллах уу гэдэгт эргэлзэж байна

    -Г.Занданшатар хувь хүнийхээ хувьд их зөөлөн хүн. Хүний үгээр ажиллах уу, өөрийн үгээр ажиллах уу гэж эргэлзээд байна л даа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьсныг хэвлэлээс олж харлаа. Баялгийг ард түмний өмчид шилжүүлэх талаар хүн бүхэн ярих боллоо. Хэлэхэд гоё үг. Би ч гэсэн өгчихмөөр байна. Гэхдээ нэг хүнээс хураагаад нөгөө рүү нь шидэх чинь өмчийг нь өгч байгаа хэлбэр биш шүү. Ерөнхийлөгчийн боловсруулж байгаа хуулийг нэн яаралтай Их хурал руу оруулж ирж хэлэлцмээр байна. Би ард түмэн баялгийн өмч байх ёстой гэдэгт санал нэгддэг. Гэхдээ талцуулж болохгүй. Сонгуулийн хууль батлагдах уу, Намуудын тухай хуулийг та нэн тэргүүнд оруулж ирж чадах уу.

    Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

  • 2019-02-01 02:11:13
  • 2019-02-01 02:11:13

    БАЙНГЫН ХОРОО: Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжлээ

    photo

    Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатар гишүүнийг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ.

    Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Нэр дэвшигч нь улс төрд олон жил ажилласан хүн. Г.Зандашатар гишүүн УИХ-ын даргаар сонгогдсон тохиолдолд гишүүдийнхээ эв нэгдлийг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй. Үүний дараагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлэх нь зөв” гэлээ.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Хууль тогтоох дээд байгууллагын дарга хуульд л захирагдана. Тиймээс хуулиа дээдэлж явахыг танд хүсье" гэлээ.

    Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов.

    Нэр дэвшигч Г.Занданшатар нь 1987 онд 10 жилийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн байна. Мөн 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг төгсжээ. Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монгол Банкны Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. 2000-2003 онд ХААН банкны Дэд захирал, 2003-2004 онд ХХАА-н дэд сайд, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнгийн судлаач, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос ЗГХЭГ-ын даргаар ажиллажээ.

  • 2019-01-31 13:38:32
  • 2019-01-31 13:38:32

    МАН-ын бүлэг Г.Занданшатарыг УИХ-ын даргад 100 хувь дэмжлээ

    photo

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан 19.00 цагт 70 хувийн ирцтэйгээр /2019.01.31/-ний өдөр эхэлж, Монгол Улсын Их хурлын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын даргад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлснийг МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

    Баасан гаригийн 09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

    Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ.

    Хурлын үеэр өөр хүн нэрээ дэвшүүлээгүй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэрэг болон Эрдэнэтийн асуудалд анхаарч ажиллахыг Г.Занданшатарт захижээ.

    МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

    - Хуралдааны уур амьсгал ямар байсан бэ?

    - Бүлгийн гишүүд цаашид эв нэгдлээ хангаж ажиллая гэдэг саналаа ч хэлж намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулах тухай асуудал хурлаар давамгай яригдсан. Түүнчлэн Г.Занданшатар гишүүнд хандан бүлгийн гишүүдийн зүгээс шударга ёсыг тогтоох, хариуцлагыг тогтолцоог бий болгох, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох чиглэлд УИХ онцгой анхаарах шаардлагатай байгааг сануулсан.

Сэтгэгдэл

DR PRADHAN [165.22.180.212] 2021-06-01 06:04:48

If you want to sell one of your kidney for money $780,000 contact: Dr.prafhan.urologist.lt.col@gmail.com

Зочин [165.22.180.212] 2021-06-01 06:02:45

If you want to sell your kidney for $780,000 contact this email: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com

Зочин [66.181.160.52] 2019-02-01 04:27:19

Гишүүн бүр л 30 гэр бүл идлээ уулаа гэж ярих юм. Нэрийг нь хэлчих зүрхтэй зоригтой хүн даан ч алга. Харин Занданшатарыг энэ бүгдийг ил тод болгоно гэдэгт итгэж байна

Зочин [49.0.218.23] 2019-02-01 04:06:54

Amjilt, ymarch baisan alham urgashilj , chineleg salhi oruulj bgaa Hun chuu,,,

Зочин [202.179.26.23] 2019-02-01 04:06:48

Шийдвэрээ зөв гаргажээ Баяр хүргэж амжилт хүсье Залуу хүнээ дэмжих хэрэгтэй шүү дээ

Зоо [139.5.218.197] 2019-02-01 03:50:57

Улсын 14 тэрбумаар тоголчихсон 2 нөхөр яана даа Ммнайхан юмыг мөн ч амархан мартах юм даа Тэн үед нь дүүжлээд өгөөч гээд л хашигралдаад байсан

Зочин [202.9.42.130] 2019-02-01 03:21:21

Занданшатарын тархи толгой нь эрүүл биз дээ.... Их хурлын даргын эрүүл мэндийн талаар эмнэлгийн дүгнэлт гардагүй юм уу. Ярихдаа ээрч муураад нэг л биш ээ...

Зочин [103.9.90.98] 2019-02-01 03:19:08

Занданшатар дарга аа. Салхитын ордыг төрд авсан шиг ээ стратегийн 49 ордыг төрийн мэдэллд авч иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүүлж ногдол ашиг тараах ажлыг яаралтай гартаа вана уу? Монголын хамаг баялагийг цөөн тооны луйварчин гэр бүл гартаа хууль бусаар авсан байгаа. иргэдэд эзэмшүүлсэн " Эрдэнэс тавантолгой"н 1072 хувьцаа хангалтгүй байгаа. 3 сая иргэн бүх ордын болон Эрдэнэтийн 49 хувийг хувьцаа хэлбэрээр эзэмших ёстой. энэ ажлыг хэрэгжүүлнэ үү?

Зочин [59.153.87.48] 2019-02-01 04:00:20

za chi bitgii guts

Зочин [66.181.166.134] 2019-02-01 02:53:26

Занданшатар УИХ-ын дарга ч гэж дээ Ерөнхийлөгч Х. Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын зарц байна. Нэг эзний хоёр зарц болно гэсэн үг. Тэдний муу болгоныг үүрээд улс төрөөс энэ хүн хөөгдөнө.Түүнийд үүнийг тооцох ухаан дутна. Ухааныг нь одоо УИХ-ын сэнтий хаачихсан байгаа хөөрий нэсхийг нислээ хаана буухаа мэдэж байгаа бол уу чааваас.

Зочин [64.119.17.188] 2019-02-01 02:31:48

Ямарч гэсэн " нэг алхам ургиш " ... Харин " хогийн ургамалууд " нэг алхам хойш ..,

Зочин [150.129.142.99] 2019-02-01 02:26:15

гадаад харилцааны сайд байх үедээ оросод сурч бсан гэсэн үг үү

12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.