З.Энхболд: 209 жил ашиглах, жил бүр нэг тэрбум ам.доллароор зарж болох нөөцөө ганцхан тэрбум ам.доллароор борлуулах гэж байна

Aдмин / Эдийн засаг

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байгаа гэдэг нь үнэн үү. Энэ асуудал анх хөндөгдөхөд та бас эсэргүүцэж байсан санагдаж байна.

-2018 оны зургадугаар сарын 29-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчлах УИХ-ын 73 дугаар тогтоол гарсан юм. Би энэ өдрийг яагаад сайн санаж байна вэ гэхээр зургадугаар сарын 20-30-ны хооронд ОХУ-д Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тухайн үед би Екатеринбу́ргт хөл бөмбөг үзээд явж байсан. УИХ-ын тогтоол гарлаа гэдгийг дуулаад яаруу сандруу ирж, хувьчилж болохгүй талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байлаа. Түүнээс хойш тэд ичингүйрхсэн шиг байгаа юм. Харин 2019 оны долдугаар сарын 9-ны өдөр Засгийн газрын 296 дугаар тогтоол гарч, дээрх тогтоолыг хэрэгжүүлнэ гэж оролдож байгаа. Үүний тулд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг хөрөнгийн бирж дээр зарна гэж. Их хурлын тогтоолд бол Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэсэн байна. 2018 оны тогтоол гарснаар хэд хэдэн чухал үйл явдал боллоо л доо. Нэгдүгээрт, энэ тогтоол гарснаар “Эрдэнэс Тавантолгой” ашигтай ажиллаад, Зүүнбаянгийн төмөр замын мөнгийг 100 хувь өгөөд, бонд гаргаад, 2019 оны цэвэр ашиг болох нэг их наяд төгрөгнөөс 800 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар 80 хувийнх эзэн учраас тэр, 20 хувь нь ард түмний өмч юм. 200 тэрбум төгрөгөөгөөсөө ногдол ашиг өгөхөөр болж, 1072 хувьцаанд 94490 төгрөг оногдож байгаа. Зүүн тийшээ болон урагшаа явж буй төмөр замыг хоёуланг нь “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгөөр санхүүжүүлсэн. Зүүн тийшээ явж байгаа нь энэ есдүгээр сард, урд талынх нь ирэх оны наадмын үеэр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн.

Хоёрдугаарт, 2019 оны наадмын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж оролцсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялгийг төрийн өмч мэтээр УИХ-ын гишүүд, Засгийн газар нь мэдэж зарчихдаг байдлыг болиулсан. Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд санал гаргаж, байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байна, тэр нь нийт ард түмэнд хүртээлтэй байна гэж оруулсан. Тийм байхад л хувьчлалаа хийх гэж улайрч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болно. Түүнээс өмнө амжиж “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувиа зарчих гээд байна л даа. Хамгийн гол нь 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-аар “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг зарах шийдвэрийг гаргуулахдаа таван тэрбум ам.доллароор зарна гэж зөвшөөрүүлсэн байгаа юм. Гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.доллароор зарах гэж байна.

-Үүний учрыг та юу гэж харж байна вэ?

-Угаасаа зах зээл ингэж үнэлэх нь тодорхой. Таван тэрбум ам.доллар гэж худлаа ярьж батлуулсанд их асуудал байна. Яахав тэр үед нэг биш ч гурав эсвэл 3.5 тэрбум ам.доллар байсан байх. Таван тэрбум ам.доллар гэж хэлэхгүй бол УИХ-ын гишүүд нь зөвшөөрөхгүй л дээ. Тиймдээ ч энэ Засгийн газар нь УИХ-ын гишүүдээ хуурсан хэрэг.

Нэг тэрбум ам.доллар гэдэг ердөө “Эрдэнэс Тавантолгой”-н өнгөрсөн жилийн л борлуулалт. Нэг тэрбум ам.доллароор экспорт хийгээд нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг хувааж байна. 2015 оны Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилиг нарын луйврыг бодоход энэ нь хамаагүй ашигтай л даа. 30 хувиа таван тэрбум ам.доллароор зарна гэж байгаад одоо нэг тэрбум ам.доллар руу бууж байна. Тэр үед 6.7 тэрбум тонны нөөцөө Хятадад 100 хувь үнэгүй өгөх гэж байлаа шүү дээ. Одоо түүнийгээ зөв байсан гэж яриад л хүний толгой эргүүлээд байгаа юм. 6.7 тэрбум тонн нөөцөө 6700 хонь гэе. Гэнэт нэг өдөр танайд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд гурав орж ирээд “Энэ 6700 хонь чиний мал биш. Чи бол мал хариулж чадахгүй мулгуу амьтан байна. Чи цалингаа аваад л наад малаа малла. Харин хонь чинь Хятадын компанийх болсон шүү” гэж хэлсэнтэй яг л адил юм болсон. 6700 хониноос гарах мах, сүү, арьс ширийг ч өнөөх Хятадын компани л авна. Цалин авч байгаа малчинд тэр бүхэн хамаагүй болчих учраас тэр. Яг л ийм шийдвэр гарах гэж байсныг 2015 онд манай УИХ-ын 40 гишүүн эсэргүүцэж, мөн оны дөрөвдүгээр сарын 6-нд нэгдсэн хуралдааны нээлтийн үгэн дээр хэлж, энэ гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж айлгаж байж зогсоосон.

Гэтэл тэдний үйл хэргийг У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёр үргэлжлүүлчихсэн явж байна. 2018 оны УИХ-ын, 2019 оны Засгийн газрын тогтоолуудыг хэлж байгаа юм. Тэр хооронд төмөр замын мөнгө хэрэггүй боллоо. Үндсэн хууль өөрчлөгдлөө. Гэсэн ч ойролцоогоор 209 жил ашиглах, жил бүр нэг тэрбум ам.доллароор зарж болох нөөцөө ганцхан тэрбум ам.доллароор борлуулах гэж байна шүү дээ. Цаана нь 208 жил ашиглах нөөцөө монголчууд бид бэлэглэнэ гэсэн үг.

-Таван тэрбум ам.доллароор зарна гэчихсэн тогтоол бий. Гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.доллароор зарахаар болсон талаар та хэллээ. Энэ зөрүүнээс үүдэж тооцооллуудаасаа эхлээд л зөрж таарна биз дээ.

-Бүгд будилна. Үүнийг эсэргүүцэж Самбуунямын Эрдэнээ гэж хүн холбогдох албан тушаалтнуудад маш олон бичиг өгсөн юм билээ. Хоёрдугаар сарын 12-нд өгсөн бичигт өнөөдрийг хүртэл хариу байхгүй.

-Хувьчиллаа гэхэд худалдан авагч нь хэн байх бол?

-Хэн ч байж болно. Манай олигархууд ч байж мэднэ. Хэн дуртай нь нэг тэрбум ам.доллароор авчихна. Авах хүнтэйгээ цаанаа тохирчихоод зардаг бизнес байхгүй юу. Нөгөө хүмүүс нь таван тэрбум ам.доллароор юу гэж авах вэ гэсэн учраас нэгээр зарахаар болсон байх. Ийм луйвар байж болохгүй. Угтаа “Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигч нь чи, би, бид бүгдээрээ мөн. Хоёр сая 350 мянган монголчууд хувьцаатай байгаа. Тийм байхад иргэдээс зөвшөөрөл авахгүйгээр хувьцааг нь зарах ажиллагаа эхэлсэн байна.

-Иргэд ногдол ашиг хүртэх хүлээлттэй байсан. Тиймдээ ч энэ удаагийн ногдол ашиг өгөх шийдвэрийг иргэд дэмжсэн. Мөн цаашдаа ч ногдол ашиг авна гэсэн хүлээлт үүссэн нь мэдээж.

-Би ард түмэнтэйгээ цуг байгаа. Их бага нь хамаагүй би 209 жил ногдол ашиг авмаар байна. Гэтэл Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хамгийн их коксжих нүүрстэйг нь тасалж өгөөд, 30 хувийг нь зарах гэж байна.

-Таныхаар энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх ёстой юм бэ?

-Зарахаас нь өмнө зогсоох л хэрэгтэй. МАН дураараа аашилж хууль бус хувьчлалыг хийвэл дараагийн УИХ засна, хүчингүй болгоно. Хамгийн сайн зүйл нь МАН ухамсарлаад өөрсдөө 73 дугаар тогтоолоо хүчингүй болгочих хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон учир бидний урьд нь төлөвлөсөн зүйл буруу байжээ гээд л болоо. МАН-ын өөрийнх нь л эрх ашиг. Шууд маргааш цуглаад 73 дугаар тогтоолоо хүчингүй болгоод, Засгийн газар нь хувьчилж авна гэж ярихаа болих хэрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой”-г хувьчилбал Монголын ард түмэн хохирно, үүнийг хийж байгаа хэдэн дарга нарт л хэрэгтэй байх. Цахилгаан станц барихад мөнгө хэрэгтэй гэх юм. Зээл аваад л барина биз дээ. Заавал уурхайгаа өгч яах гэсэн юм бэ. Энэ уурхай жил бүр нэг тэрбум ам.доллар өгөөд байна шүү дээ.

-БНХАУ зээлийн төлөлтийн асуудлаар Ерөнхийлөгчийг сая дуудсан гэдэг үнэн үү. Энэхүү зээлийн асуудал нааштайгаар шийдэгдсэн гэх юм. Энэ талаар таньд мэдээлэл бий юү?

-Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг дуудаагүй. Хоёрдугаарт, мөнгө төгрөгний асуудал огт яриагүй. Тэр улс, ард түмэнд зовлон тохиолдчихоод байна шүү дээ. Мөнхийн хөршийн хувьд ийм үед нь бид хамт байх үүрэгтэй. Ерөнхийлөгч өөрөө ч хоёр долоо хоног хөл хорионд орлоо шүү дээ. Өмнөд Монголд коронавирусээр нас барсан хүн нэг ч байхгүй юм билээ. Бидний иддэг хоол хүнс, цаг агаартай холбоотой байж магадгүй. Ямартаа ч 30 мянган хонь хандивлаад ирсэн. Түүнийг улсын төсвөөс худалдаж авахаар бодож байсан юм. Гэтэл ард иргэд, аймгууд зохион байгуулалттайгаар цуглуулаад бараг бүрдчихэж байх шиг байна. Хоёр улсын харилцаа үүгээр дуусахгүй, цаашид олон олон жил үргэлжлэнэ. Өр төлбөр, зээл хууль зөндөө л бий. Тэр бүрийгээ жич ярина. Энэ нь саяын айлчлалаар огт яригдаагүй. Ярих нь ч зохимжгүй. Янз бүрээр таамаглаж бичээд л байна. Хүмүүс зовж байхад юун мөнгө төгрөг ярих дуртай юм гэж хэлмээр санагдаж байна. Мөнгө ярих үе байна, ярихгүй үе байна. Манайхан жаахан соёлтой баймаар.

-Сонгуулийн санхүүжилт өндөр байгааг шүүмжлэх хүмүүс байна л даа. Нам тус бүр 5.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь АНУ-ийн сонгуулийн зардлаас ч өндөр байгаа хэлж байна. Үүнд та юу хэлэх вэ?

-Манай сонгуулийн төсөв АНУ-аас их байдаг юм. АНУ-д Өвөрхангай аймгийн 19 сумаар тойроод явах шиг зардал гардаггүй. Нийтийн тээвэр зэрэг нь өндөр хөгжчихсөн, нэг тойрог нь л гэхэд манай Баянзүрх дүүрэг шиг юм. Манайд дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотойгоор их зардал гардаг нь үнэн. Гэхдээ ийм их байж болохгүй. Өндөр зардлаа бууруулах хэрэгтэй. Хэвлэж тараадаг зүйлүүдээ ч бууруулмаар байгаа юм. Тэр бүр нь шатаадаг цаас болоод байна. Ийм тохиолдолд сурталчилгааны зардлыг бууруулах талаар МАН-ынхан бодох ёстой байсан. Бодолгүйгээр урьд жилүүдийнхээ жишгийг харж байгаад тавьчихаж байна лээ. Яахав шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст өөрийгөө таниулахад мөнгө хэрэгтэй байгаа байх. Түүнийг хязгаарлаж болохгүй л дээ.

-М.Энхсайханыг барьж хорино, яллана гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Мэдэхгүй. М.Энхсайхан өөрөө ямар ариун амьтан биш дээ. Гэмт хэрэг хийсэн бол ялаа л авна шүү дээ. Би тэрийг мэдэхгүй.

-Таныг ойрын үед сошиаль орчинд элдвээр бичих боллоо. Та юу бодож байна.

-Хэнийг ч юу гэж ч магадгүй тийм л нийгэмд амьдарч байна. Гэхдээ хүнийг гүтгэх, харлуулах үйлдэлд хязгаар бий. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Би Таван толгойн ордыг ард түмэнд авч үлдсэний төлөө 2015 онд намайг харлуулж байсан. Энэ удаа Таван толгойг мөн л ард түмэнд авч үлдэхийн төлөө дахин хууль бус үйлдэлтэй тэмцэж байна. Мөн л намайг гүтгэх, харлуулах ажлууд эхэлчихсэн байна. Бүгдийг нь хуулийн дагуу шийдүүлнэ. Өөр хэлэх зүйл байхгүй.

О.Ариунцэцэг /Өдрийн сонин/


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:42

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:41

Soltubidew [5.189.239.157] 2020-08-03 02:49:02

Главный вектор деятельности нашей компании – запчасти УЭЦН. <a href=https://sol2b.ru/>техникум металлообработки и машиностроения волгодонск</a>. Продукция произведена из различных марок сталей. Наиболее распространенными являются сталь 40Х, а также сталь 40Х13 в случае нержавеющего исполнения. С термообработкой и без. С различными видами покрытий, таких как фосфатирование, цинкование и пр. Комплектуются различными втулками (твердосплавные, бронзовые). Кроме перечисленной вышеуказанной продукции мы имеем огромный опыт в металлообработке при изготовлении разнообразных изделий, например запчастей и комплектующих к оборудованию для заканчивания скважин.

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:40:59

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:40:59

болилдоо ТА [192.82.72.183] 2020-03-13 10:09:57

ХУДЛАА ярихаа болиоч. СТАРТО компаний талаар бид мэддэг болсон. ӨӨР бас компаниуд тантай хамааралтайг ИРГЭД мэддэг болсон шүү

иргэн [202.131.244.2] 2020-03-13 05:46:59

дэмжиж байна

Zochin [202.126.89.57] 2020-03-12 09:53:56

Koponogiin hajuuraar bas bitgii koponotood bai zail

man [202.55.191.194] 2020-03-11 02:12:55

OLon ulsiin zah zeel deerees horongo bosgodog ni delhiin buh tom kompaniudiin jishig shdee

Зочин [103.212.119.34] 2020-03-10 18:20:23

Зи зөв л ярьж өна

Зочин [182.160.36.140] 2020-03-10 13:46:39

том том үлгэр ярьж харийхантай сүлбэлдэж улс орноо сүйрүүлэхээ болих цаг болсон Толгойнуудын тухай үнэн худал юм ярьсаар байтал үүний цаана манай нефть хятадруу өдөр шөнөгүй урсаж байна Үүнийг хэн хянаж ямар тооцоо хийж байгаа юм бэ Ард түмэнд ил болгож зарлах хэрэгтэй Түрүүчийн алдаатай наймаа гэрээ хэлцлээ зөв болгож чадаагүй байж дахин элдвийн юм хийх хэрэггүй байлтай

TUsa [66.181.168.81] 2020-03-10 09:44:08

Их хурлын дарга байхдаа хэдэн тоо цээжилснээ давтан ярьж байна. Сүүлийн үед, сонгууль дөхөхөөр их л эх орончийн дүрд тоглох боллоо. Тэгвэл өмнө энэ асуудлуудаа ярьж байхад яасан юм вэ. Ард түмэн өөр өнцгөөс хардаг болсон шүү. Энхболд гуай.

Зочин [66.181.176.40] 2020-03-10 05:14:11

70—80 жил бvтээж бий болгосон терийн емчийг минь хулгайч луйварчдад тарааж егсен гол эзэн Одоо ямарч емчгvй шахам болсон хойно нь хамгаалж бн !! гэж гуцаад эхлэх нь яавч сайн санааны vйлдэл биш !! Цаана нь илvv том , Элбэгдоржийнхоос ч зангарагтай хулгай нуугдаж байгаа гэсэн хардлага терvvлж бн!! Зи дарга биднийг хайрладаг хvн мен vv!!!???

Zochin [82.38.12.74] 2020-03-09 08:40:17

Zi tei baihad Mongol alzahgui. Kk

иргэн [103.246.37.57] 2020-03-09 04:37:45

З, Энхболдыг дэмжиж байна. Улс орон, ард түмнийг мөнхөд ядуу байлгах сонирхолтой, боловсрол мэддэггүй, туршлагагүй, бас ханаж цаддаггүй шуналтай улс төрчдийг дахиж УИХ-д битгий сонго.

dogoo [59.153.113.39] 2020-03-08 19:18:45

Herev unen bl M.Enhsaihantai hamt yvah bolzol n hangagdaad bn shuu . Sumya said gutlaa toslood beldeh heregtei boloh viidee. Esvel yapon yvah uu?

Зочин [202.9.46.42] 2020-03-08 11:59:35

2,5 саяуулаа босож тэмцэе

z [202.131.225.197] 2020-03-13 02:12:23

bi l lav chamtai megdehgui shuu

ЗОЧИН [66.181.181.226] 2020-03-08 09:03:15

БААБАР ГЭЖ ЭНЭ ХҮН ЯМАР АЖИЛ АЛБА ХИЙДЭГ ЮМ БЭ ДАНДАА СОНИН ТОМ ТОМ ЭСЭРГҮЙ МАЯГЫН ЮМ ЯРИА Л СОЛИОРООЛ ,ГҮН УХААНТАН СУУТ ХҮМҮҮСИЙГ ДУУРАЙДАГ ЮМУУ ДАА ҮНЭН ПЭД ПЭД ГУЦАХИЙН

Зочин [103.57.93.193] 2020-03-08 13:24:31

tsaadahi chin oyuintolgoigoos sanhvvjilt abch baavar.mn geh niitleliin saitaa ajiluuldag daa.jinhene hujaa daa sanaa bol mongoliin hyatadiin hoid nutagiin malchhid l bsan gej hutsdag golog doo.baavar bol zaluuchuudiin tarhiig ih ugaadag hvn dee..

Зочин [103.212.119.77] 2020-03-08 07:57:34

хулгай луйврыг улстөрийн гэгдэх мафийн гишүүд хийж өөрсддөө зориулан хууль гэгч цаас үйлдвэрлэсээр 30 жил боллоо

Зочин [202.70.33.242] 2020-03-08 07:26:51

Сонгууль ойртсон язартлаа баяжсан МАНАН сүүлийн 30 жил 3сая ард түмнийг тархийг нь гартал нь угаасан нөхдүүд одоо нар сар одыг гэрт чинь оруулж өгнө хулхин дээр чинь цэцэг ургуулж хамраар нь газар хатгатал хулхидана бодит үнэн ийм л байна.

Зочин [66.181.185.91] 2020-03-08 06:40:50

Уул уурхайн хувь хишгийг ард түмэндээ зөв хүртээх аргыг энэ цагийн эргүү улс төрчдийн хэн нь ч хийж чадахгүй. Ялангуяа Бичил уурхай нэрээр нинжануудыг дэмжсэн энэ хүн бол бүр ч чадахгүй. Ард түмнээсээ үргэлж хулгайлдаг Ардын нам ч чадахгүй. Мэдэж авцгаа.

Зочин [103.26.194.199] 2020-03-08 04:27:41

Үнэхээр ганцхан тэрбум доллар юм бол бүх ард түмнээрээ авах хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй юм бна даа

ard [66.181.161.105] 2020-03-08 03:28:56

Enhboldin zev baingl ard tumnihaa tuluu dugarh badag hun eldeveer mulaad ba gaa novhinuud luvirhidin garhul ba

зочин [66.181.179.216] 2020-03-08 03:02:44

Дэмжиж байна. З. Энхболд зөв ярьдаг сайн улс төрч гэж боддог. Нийтийн өмчийг хэн нэгэн, бүлэглэл, нам шийдвэрлэх эрхгүй юм. Мөн зах зээлийн эдийн засагт шилжсэн бол Монголд ашигтай байх ёстой. Дэмжиж байгаа тул ажил хэрэг болгохыг хүсье. Амжилт!

Zochin [202.126.88.39] 2020-03-08 02:46:20

Za bz ene hu7k araich iim yum hiihgui bailguide mongooin erh ashig negdugeert tavigdah yostoi!

Zochin [174.237.7.117] 2020-03-08 00:17:17

Bugdiig ni tsugluulj baigaad shuud nevtruulegt oruulahgui bol! Hen ni unen yariad baigaag ni medeh arga alga!

Зочин [66.181.161.57] 2020-03-07 14:01:49

сүүлийн үед нямдоржтой их л санаа авир гаргаад байх шиг санагдаад байх юм

Зочин [202.9.46.243] 2020-03-07 12:56:36

ЭНЭ ХҮН САЯХАН ЯРИЛЦЛАГА ӨГӨХДӨӨ СОНГУУЛЬ ЭХЭЛЧИХЛЭЭ БИ АМИА БОДМООР БАЙНА ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ДАА.

Zochin [82.38.12.74] 2020-03-13 09:36:22

Unenee l helsen baina odoo songuulidaa beldie tamgiin gazriin ajlaa ogie gesen l baina yu ni buruu ve?

Зочин [66.181.176.198] 2020-03-07 12:49:09

Дэлхийн хамгийн том хэрэглэгч дүүрэгт хамгийн ойр, хамгийн том, хамгийн сайн чанарын кокс нүүрсний нөөц нь Цанхийн зүүн хэсэг. Тэгээд 30% нь $1 тэрбус юм бол ард түмэн ногдол ашгаараа авья.

Zochin [82.38.12.74] 2020-03-13 09:38:24

Tiim shuu Mongoliin ard tumen nogdol ashgaaraa aviy

Зочин [202.9.46.87] 2020-03-08 03:01:48

Сайхан санаа байнаа

Зочин [66.181.179.230] 2020-03-07 12:22:30

Ийм хүн чанар нь хөлийн уландаа орчихсон хүнийг ер нь яалтай вэ? Өөрт нь оноо авчрах боломж гарвал л ухасхийдэг дурак. Монгол улсад ашигтай бол өөрийнхөө нэрийг шавартай хутгасан ч хамаагүй зүтгэж байгаа улстөрчид зөндөө л бн. Харамсалтай нь Зикаг тийм улстөрч биш гэдгийг нь мэддэг хүн цөөхөн бололтой.

Цэ [202.9.40.33] 2020-03-09 09:45:44

Чи юм уншаа.муу мал аа.монгол хүн эх орныхоо төлөа цохилох ёстой.эсвэл чи хужаа байх аа

Odoo bolioo [66.249.82.172] 2020-03-07 11:20:27

Iimerhuu humuus heregguo shui dee. Hachig boos shig hichneen jil sorj bna. Ard tumen bid yaj muigaa uzej dordoj baina. Hanaj tsadahgui bainuu.

зочин [139.5.217.59] 2020-03-07 11:01:59

Хов живний эзэн их ариухан амьтан

Зочин [202.131.227.30] 2020-03-07 10:42:16

Ийм тодорхой ашигтай өөрсдөө хийж чадаж байгаа төслөө гадныханд бараг үнэгүй өгч болохгүй шүү Манайхан ямар гэрээгээ ч олигтой хийж чаддаг биш тэгээд л алдана дандаа дунд гэрээ хийж байгаа хүмүүс нь өөрсдийн ашиг сонирхолыг хавчуулна тэгээд л нөгөө талдаа ашигтай гэрээ хийгээд л Улсаа хохироогоод өөрсдөө улс төрөөс алга болоод өгнө хэн хохирно ард түмэн л хохирдог

Зочин [192.82.71.97] 2020-03-08 07:22:49

Дубайн хувилбар Энхболд зөв л яриад байх шиг.

vnen heljee.. [103.57.93.193] 2020-03-07 10:19:43

tavan tolgoin hubid yrij bui zvils yg vnen shuu..bid ashigtai ajillaj chadaj bui uurhaigaa zaabal hubitsaa gargaj ingej zartah hereg bn uu daa.. odoo 2 talaasai tomor zam bariad duussanii daraa vne tsen ni suga osoj ireh ved hubitsaa gargaj boldogui yum uu daa..

Rjv [202.9.46.121] 2020-03-07 09:59:37

С.ЭРДЭНЭ БАЙГАА ЦАГТ АН НАМД ХЭН Ч ИТГЭХГҮЙ. ЭЛБЭГДОРЖ ЭНХСАЙХАН САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ БААСНУУД БҮГД АН

Зочин [192.82.71.97] 2020-03-08 07:26:48

Яг үнэн эд нарт итгэсэнд орвол 2гартаа итгэсэн нь дээр.

Зочин [202.126.89.147] 2020-03-08 02:00:35

Битгий хуц

Зочин [202.9.46.158] 2020-03-07 09:49:26

Зи нэг л онцгүй.хүн шүү ямар сайн даа л намын дарга байж ялж чадахгүй байхав дээ МАН лидер байсан хулгайч нарыг ярихгүй мөртөө АН-н лидэр байсан 3 -ван хүнийг байнга муу хэлчих нь чамтай чамгүй шүүх тогтоох л байлгүй Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа Эрдэнэ даргыг муулаад л байсан Зи Эрдэнэ даргад ойр байсанаараа гай л болно доо. Намын гишүүд Зи муу ш дээ.Шүүхээр гэм буруу нь тогтоогүй байхад АН ямар ч хүнийг өмөөрөх л болно.

Зочин [66.181.161.58] 2020-03-07 15:51:16

Яг тийм энэ хүн Баттулгатай гаа нэг юм дуулна аа

Zavaanuud [211.59.98.207] 2020-03-07 09:03:42

1 terbumaar zaraad taliig n songuuliin zardaldaa taliig oorsdoo huvaaj avaad ofshorluugaa hiine Songuuliin zardald bitgii sanaa zovooroi bid nar daan hairt nam chin daanaa gej Hurlee yariad baisan shuudee

Зочин [66.181.182.81] 2020-03-07 08:51:37

Эрдэнэтэйгээ тэмцэж чадаагүй байж засагтайгаа тэмцэнэ гэдэг ч лөөлөө байхаа Энхболдоо

Зочин [202.9.46.54] 2020-03-07 08:45:19

З.ЭНХБОЛД ГУАЙ МЭДЭЭ.МН ИЙХЭЭ БОЛОВСРОЛГҮЙ БИЧЭЭЧ НАРАА СОЛЬ.НААД ГАРЧИГАА ЭХЛЭЭД УНШ.ЖИЛД НЭГ ТЭРБУМ ОЛОХ ГЭМЭН САНААГ ЧИНЬ ГНГ ТЭРБУМ ЗАРЖ ГЭЭД Л БИЧСЭН БАЙНА.ХАЙРАН ЦАГ ХАЙРАН ЯРИЛЦЛАГА БОЛЖ ДЭЭ.

Зочин [66.181.182.81] 2020-03-07 08:20:28

Энхболдоо эхлээд наад МАНАН-гийн төлөөлөгч Эрдэнэтэйгээ л тэмц л дээ

Зочин [59.153.113.99] 2020-03-07 07:21:16

Энэ тэмцэл нь зөв байхаа! Харин наад ан-даа шинэчлэлт өөрчлөлт хийж хулгайч,авилгачдаасаа салахгүй бол өөрийг чинь тэдний нэг ижил дугуй л гэж ойлгогпоод байнаа!!

Зочин [202.126.89.106] 2020-03-07 07:08:32

Энхболдоо чи тавантолгой молгой гэж том том бааж байхаар наад нам мамаа том жижиг мэлхийнүүдээс цэвэрлээч

Оюунбилэг [66.181.177.213] 2020-03-07 06:06:09

Дэмжиж б.на Монголын ард түмний өмчийг хэсэг бүлэг этгээд шийдэх эрх байхгүй Үүнийг эрс эсэргүүцэж байна

Zochin [192.82.74.226] 2020-03-07 05:48:38

Энд хэлсэн тоонууд үнэн бол З.Энхболдын зөв.

Зочин [96.51.169.163] 2020-03-07 04:48:59

Нүүрс 10 жилийн дараа гэхэд л хэрэглээнээс гарна гээд барууны өндөр хөгжилтэй орнууд одооноос бэлдээд байгаа.Тэхээр хятад монгол хоёр 200 жил нүүрс хэрэглэсэн хэвээрээ байх юм уу? Энд ямар ч логик алга.Харин байгалаа хамгаалаад, газраа ухахгүй, нүүрс гаргахгүй гэвэл өөр хэрэг.

Зочин [103.212.119.238] 2020-03-07 10:55:07

За наад үлгэрээ л больж үз байгаль дэлхий юу юм өвс ногоо хэрэггүй мал мах хэрэглээнээс гарсан гэж л битгий яриарай даа нүүрс хэзээ үнэ цэнээ алдахгүй органик бодис , газ бензин химийн үйлдвэрийн түүхий эд гээд юу л бол юу гаргаж авч болох байх үржил шимтэй хөрсийг эндээс гаргаж болохыг байг гэхгүй цул амьдрал шүү дээ энд чинь зөвхөн шатаах талаас нь хараад л гүйцээ гэж болохгүй байхаа

Зочин [66.181.182.81] 2020-03-07 08:00:34

Хүн төрөхтөн одоохондоо коксжсон нүүрснээс өөр ган хайлуулах төгс түлш гаргаж авч чадаагүй л бна, чадсан ч химийн аргаар гаргаж авна тэр нь маш өндөр үнэ өртөгтэй. Тиймээс эх орныхоо энэ баялгыг одоо л ашиглаж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй

Зочин [66.181.182.81] 2020-03-07 07:46:17

Нүүрсийг зөвхөн чиний пийшинд биш үйлдвэрлэлд бас ашигладаг юм шүү

С [66.181.180.37] 2020-03-07 06:07:11

ЯМӨР Ч БАЙСАН ЭНХБОЛДЫН ТҮМЭН ЗӨВ ШҮҮ.ҮНЭХЭЭР ЭНХСХЙАН АРИУХАН АМЬТАН БИШ НҮГЭЛ ХИЙСЭН ЭТГЭЭД. ТҮМЭН ОЛОН ӨӨРСДИЙНХӨӨ ӨМЧ, ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЖ ЭНХБОЛДЫГ ОЙЛГОЖ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНХБОЛД ИНГЭЖ ТЭМЦЭЭ ГЭЭД ӨӨРИЙНХӨӨ ХАР АМИА БОДООГҮЙ НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙГАА ШҮҮ ТҮМЭН МИНЬ

Зочин [202.21.109.40] 2020-03-07 05:18:36

Зочин [66.181.182.81] 2020-03-07 04:05:20

Энэ нөхөр чинь төрөл арилжчихсан юмуу

Зочин [202.21.109.40] 2020-03-07 05:23:11

Наад нөхөр чиньИХ-д сонгогдоын тулд хэдэн ч удаа төрөл арилжиж чадна даа. Дэлхий нийтийн чиг хандлагаар түүхий нүүрсийг 20 жил л ашиглах бололтой байна. Гэтэл бас 200 жил гэж хүмүүсийн толгой угааж байгаа юм.

Иргэн [203.91.119.42] 2020-03-07 03:51:22

Энэ 30 хувь дотор нь оруулаад хамгийн их нүүрс гаргадаг Зүүн цанхын уурхайг өгч байна гэнээ, энэ зүүн цанхаас гаргасан нүүрсийг зарж бидний 1072 хувьцааны мөнгийг өгсөн, одоо дараа жил бидэнд хувь өгөх худлаа боллоо, 30 хувь нэрээр халхавчлаад Эрдэнэс таван толгойн бүх нүүрсний 80 хувийг гаргадаг Зүүн цанхын уурхайг олигархиудад өгч байгаа мэдээлэл байна шүү, Бидний хэдэн Монголчууд өөдтэй амьдрах хувьгүй юм даа

Зочин [66.181.182.81] 2020-03-07 04:08:00

30 хувийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж бна малаа.

зочин [66.181.189.44] 2020-03-07 03:47:53

Энэ хүн ер нь хамгийн муу хүн жинхэнэ хорчин хулгайч харцтай

зочин [49.0.191.250] 2020-03-07 03:46:10

Манай төрд УИХ-д шударгадуу, ухаалаг, ард олноо боддог, хариуцлагатай Зи шиг хэдэн хүн Болд, Батзандан, БуянЖагаа, Хүк, Оюунэрдэнэ, Аюурсахйан, Учрал, Тогтохсүрэн, Нямдорж, Занданшатар, Баатарбилэг, Батэрдэнэ, Жавхлан, Лүндээ, Нарантуяа, нямбаатар, оюунчимэг, сарангэрэл, тэрбишдагва, Чинзориг, Б.Энхамгалан нарын хүмүүс байх хэрэгтэй дээ

Зочин [66.181.182.81] 2020-03-07 04:09:25

Аюурсайханаас хойших нь авах юм алга

яг [64.119.23.208] 2020-03-07 03:41:34

Зи дарга ардын толгойг бүү эргүүлээ 200 жил ашигланач гэх шиг төмөр замаач тавиагүй байж дэлхий шинэ технологи гарч байна нүүрс 2 жилийн нас байну үгүй юу хурдхан нүүрсээ зараад мөнгөө баялагын санд байршуул өөр сонголг байхгүй уг нь Энхсайханы төсөл сайн төсөл байсан гэдэг

H [202.126.89.246] 2020-03-07 03:39:10

Ugaasa 5 tolgoig tasdaj zarakh bolomjgyi! Odo Khyrelsykh butsaassn bolood, Zi ardiin Baatar bolood Songuuli d garaad Eronkhii said bolokh gsn l jujig!!!! Yugeer dalimduulj 5 tolgoin railway dakhiad 10 jil gatsna! Tsaana chino China nar Mongolchuud oorsdoo udakhgyi guigaad manaid negdene geed bicheed ekhellee!!!!!! Khaluun khoshuut Malaaa Syreg syrgeer ni belegleed olmiid ni morgood baikhaar oor yu gekhevde! Zirona virus

зочин [49.0.191.250] 2020-03-07 03:37:00

хүмүүс тойроод архины ширээний ард ярьж байгааг сонсвол Сумьяабазар л хувийн шуналын үүднээс Хүрэлсүх Оюунэрдэнэ нарын толгойг эргүүлж байгаа гэцгээж байна үнэн байх Сумьяа Хүрэлсүх нар заримдаа муудаад байгаа гэж байсан. ЗИ нь ТаванТолгойгорр улс төрөө хийж байгаа ч гэсэн ер нь ЗИ-ийн зөв гэж хүмүүс ярьж байна.. Зи-г бусад

иргэн [66.181.180.100] 2020-03-07 03:29:23

Энэ нөхрийг мэдэхгүй хүн байхгүй байх. Яаж ч донгодоод гарах хөг нь өнгөрсөн хүн дээ

Зочин [103.229.122.179] 2020-03-07 03:18:53

Зика вирус идэвхжлээ

зочин [192.82.66.229] 2020-03-07 05:45:50

Энхболд дарга сонгуул дөхөхөөр ард түмэндээ хайртай болчих юм

Зочин [103.229.123.20] 2020-03-07 03:13:43

Хүрэлсүх , Сумьяабазар хоёрт Баяр , Баярцогт, Элбэгдорж, Сайханбилэг нар их таалагдаад байгаа юм байх даа . Эх орондоо хөл гишгэх газаргүй болно шүү

зочин [202.131.229.246] 2020-03-07 03:08:19

улс төрчдийн шуналыг дарж байхгүй бол эрх мэдэл дүүжлүүрийн олс хоёл цугтаа байдгийг үргэлж сануулж байх нь зөв юм шиг ээ ард түмнийг дандаа дарлаж байна гэж бодвол том эндүүрэл шүү

Зочин [103.212.116.234] 2020-03-07 02:55:40

Зи дарга үнэнг хэлсэн үү? Сайд нар болон эрдэмтэн мэргэд монголын толгой эдийн засагчид аа! Дуугараач ээ!

Зочин [182.160.36.132] 2020-03-07 02:45:09

Энхболдын зөв. Дэмжиж байна

Зочин [150.129.141.65] 2020-03-07 02:16:34

Үнэн бол Зи- гийн зөв

Зочин [64.119.26.7] 2020-03-07 02:12:19

tehnok tehnologiin vsrengui hugjijil tvvhii ediig uur zvileer orluulah bvteegdehvvn ireedvid olnoor garah ni tdorhoi nvvrsteigee 200 jil zuurtsaldan gj bh uu ene balai togloomoo bolimoor yum hyataduud hend ch hreggui nvvrsiig vne oruulj ugch bhad poprood hreggui l fe

Зочин [64.119.23.208] 2020-03-07 03:43:07

маш үнэн үг

ГАНХУЯГ [51.79.86.181] 2020-03-07 01:45:06

Зи даргийн шантааж эхэллээ. Хөрс хуулах гэрээг нь сунгаж өгөхөөс

Зочин [64.119.24.171] 2020-03-07 01:44:59

Энхболдын зөв

Uurhaichin [192.119.164.133] 2020-03-07 01:23:58

Zi beltreg Hishig arvin, strato 2 ooroo damjuulj tavan tolgoig tsusaldag

зочин [75.25.151.169] 2020-03-07 00:39:44

Улсын циркийг байхгүй болгосон Долгорсүрэн зааны хүүхдүүд. яасан ханадаггүй шуналтай хар үхэж байсан хүүрнүүд вэ

Зочин [75.25.151.169] 2020-03-07 00:35:23

З.Энхболд улсынхаа эрх ашиг, аюулгүй байдлыг л хамгаалж тэмцэж буй , эх оронч сэтгэлтэй улс төрчдийн нэг мөн гэдэг нь олон зүйл дээр харагдаж бна. Амжилт хүсье

Зочин [202.126.89.9] 2020-03-09 13:45:59

Uhsen baas,chmg tarhia tsenegle gemeer bn. 200 jil mashinaar zuusnuus heden huviig zaraad uildver bariad 20 jil vagonoor zuusun deer

Зочин [103.57.94.227] 2020-03-07 00:29:21

Сумьяабазар Хүрэлсүх 2 шуналаа жаахан дарахгүй бол ард түмэн босоход бэлэн .

Зочин [66.181.185.84] 2020-03-07 00:19:13

Тийм ээ, тийм ! Бугдийг нь хуулийн дагуу л шийдэх естой , хуулиа сахидаг УЛССАН бол ...

Зочин [174.237.7.117] 2020-03-08 00:17:42

Haragdaach!

Зочин [37.204.5.22] 2020-03-07 00:12:39

Hogiin ch amitan boldoo medee. Mn ooriih ni geed bgaa biz

Zochin [202.126.89.122] 2020-03-07 02:35:15

Tavan tolgoig orosuudiin medeld ogoh zorilgo ny bielehgui bolhoor ziko ih sandarch bainadaa..argaguidee Putin moskvad avaachaad buudna gej aij baigaa..30 zarj tomor zamaa barij tehnikee saijruulj olborloltiig nemgduuleh heregtei..zov zamruugaa yavj baina


91 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
91 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.