Хорьж тэжээж байснаас хохирлыг нь барагдуулсан нь дээр

Aдмин / Хууль

Өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилийн хугацаагаар хасуулж, 2.6 жилийн хорих ял сонсож Луусан руу явсан. Тэгвэл саяхан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасах шийтгэлийг хэвээр үлдээж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг нь хөнгөрүүлж сулласан. Гэтэл олон нийт буюу нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг сошиалынхан энэ үйл явдлыг үнэн сэтгэлээсээ үзэн ядаж, жигшиж, сошиал давлагаа үүсгэж, өдөр шөнөгүй л хараалаа урсгаж байна. Сошиал хэрэглээгээрээ Азидаа дээгүүрт ордгийг ч хэлэх үү сошиалынхан ямар нэг сэдэв дээр ингэж овоорч, тал талаас нь харагдаад байдаг гэм бий. Ер нь үе үе ингэж давлагаа үүсгэж байгааг нь санаатай, санаандгүй гэж хэлж ангилж мэдэхгүй юм. Гэхдээ давлагаалсан мэдээлэл ихэнхдээ санаатай л байдаг. Б.Ундармааг шоронд явуулснаар сошиалчдад ямар ашигтайг ер ойлгохгүй нь. Энэ хүнийг өөрсдийн татварын мөнгөөрөө цагаар хооллож, хувцаслаж, дулаан газарт байлгаж байснаас суллаж гаргаад ажил хөдөлмөрт нь зүтгүүлж, учруулсан хохирлыг нь барагдуулж байсан нь хамаагүй дээр биш гэж үү?

2005 оны тавдугаар сард хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид анх удаа Сүхбаатарын талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлснээр хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын шуугиан нийгмийг цочроож, дуулиан нь олон жил үргэлжилсэн. Тэр үед “Өдрийн сонин” “ХЗХ-ны эздийг шоронд битгий явуул, хөдөлмөр хийлгэ. Ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэж, тэдэнд итгэж мөнгөө хадгалуулсан иргэдийг хохиролгүй болгоход нь анхаар” гэж олон цуврал нийтлэл бичиж байсан ч хэн ч тоогоогүй. Яг л өнөөдрийнх шигээ “Шоронд явуул, шонд өлгө” гэж уухайлан орилолдоцгоосон. Өнөөдөр тэр бүхнийг эргээд харахад тухайн үед манай сонины гаргаж, нийгэмд дэвшүүлж байсан санаа, хүмүүсийг сэхээрүүлж, сэрээх гээд бараагүй энэ сэдэв маш зөв байсан юм билээ. Сампилдэндэв, Мэндбаяр зэрэг ХЗХ-ны эздийг шоронд явуулахгүйгээр, наранд байлгаж байгаад хүмүүсийн хохирлыг төлүүлэх боломж бүрэн байсан. Тэд ч өөрсдөө шүүх хурал дээр “Би бүх хохирлыг барагдуулж чадна. Би чадна” гэж хичнээн ч хэлээд хэн ч хэрэгсээгүй, шууд шорон руу аччихсан.

Хожим нь “Глоб кредит” ХЗХ-ны тэргүүн Ж.Мэндбаяр “Би хадгаламж эзэмшигчдийнхээ хохирлыг өөрөө бүрэн барагдуулъя гээд байхад төр зөвшөөрөөгүйгээр барахгүй намайг шоронд суулгасан. Тэгэнгүүтээ манай хоршооны нэр дээр бүртгэлтэй их хэмжээний хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр хуйвалдан зарсан” хэмээн болсон явдлыг нийтэд дэлгэсэн. ХЗХ-ны эздийг шоронд явууллаа гээд жирийн иргэдэд юу ирэх байсан юм бэ. Яг Ж.Мэндбаярын ярьсанчлан ХЗХ-ны эздийн бүх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан үрэн таран хийж, цагдаагийн хэдэн хурандаа л тэрбумтан болж, хагартлаа баяжиж барилга байшин барьсан шиг ээ, байр сууц худалдсан шиг ээ сууж байгаа дуулддаг.

Санхүү, мөнгөний асар их эргэлттэй компани, байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг асуудал үүсвэл яаран шоронд хийх бус харин ухаалаг зохицуулалт хийж, хохирлыг барагдуулдаг зарчим олон улсад үйлчилдэг. БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлигын хэрэгт нэр холбогдож, шоронд сууж байсан хүмүүсийг бүгдийг нь шоронгоос суллачихсан. Шалтгаан нь ердөө “Та нар хөдөлмөрлөж хохирлоо барагдуул. Солонгосын ард түмэнд мөнгө олж өг” гэсэн. Тэд шоронгоос гарангуутаа л тус тусын салбартаа очиж, царцсан бизнесээ хөдөлгөж, тоосонд дарагдсан үйлдвэрээ ажиллуулж байна. Тус улсын хувьд улсад болоод иргэдэд их хэмжээний хохирол учруулсан этгээдийг яаравчлан хорихоос илүүтэй бизнесийг нь үргэлжлүүлэн явуулах боломжийг нь хангаж, өрнөөс гарах гарцыг нь өөрөөр нь олуулдаг жишиг бий. Тиймээс энэ жишгээр сошиалчид Б.Ундармааг зүхэхээ зогсоож, харин иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулахыг чимээгүй хараад сууж байх нь зөв юм. Хэрвээ Б.Ундармаа байхгүй бол түүний бүх хөрөнгө үнэгүйдэж, алга болохыг бид ХЗХ-ны эздийн бэлээхэн гашуун түүхээс харж болно. Б.Ундармаа шоронд суугаад байвал хэн түүний хохирлыг барагдуулах юм бэ. Хэн ч өмнөөс нь барагдуулахгүй. Б.Ундармаа нийгэмдээ хөдөлмөрлөж, хөдөлж байвал учруулсан хохирлоо барагдуулж л таарна.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ


Сэтгэгдэл

ууууууууу [202.21.117.10] 2020-11-04 05:19:54

бас нэг газраас хусаад өрөө төл гэсэн үг мөнүү

Зочин [203.91.115.54] 2020-11-04 00:35:18

Сэдвээ буруу оноогоод байна. Юуны өмнө Ундармаа ямар хэргээр ял шийтгэглэж байгааг анхаар. Энэ хүн анх удаагаа хэрэг хийж байгаа биш. Маш олон санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдсэн. Тэгээд шүүх түүний зөвхөн нэг хэрэгт нь яллаад том хэргээс нь түүнийг мулталж байна. Толгойг нь илээд гаргаж байна. Хорих байх нь дараагийн асуудал. Энэ хүн улсын 100 гаруй байгууллагын 240 тэрбум төгрөгийг идсэн. Намдаа санхүүжилт босгосон ч юмуу. Ждүгийн 3 тэрбум бол инээдтэй хэрэг. 240 тэрбумуур нь улсын хөрөнгийг идсэн. Түүнийг ждүгийн хэргээр ялласан нь зориуд зохион байгуулалттай хуйвалдаан. Хонь бүрэн чоно цатгалан үлдээж байгаа хэрэг. Үүнд эрх баригч намыг хардах үндэслэлтэй.

Зочин [184.94.106.138] 2020-11-03 20:58:03

Ingej muuhai zahialgat bichleg hiihe boliochee. Hulgaich nar 'bid nar shorond oroogui bol mungiig butsaaj ugch chadah bsan' gesen gene shu. Bitgii huts l da.

Зочин [103.229.123.161] 2020-11-03 19:47:48

Энэний нөхөр нь их муухай муу хүн байна лээ

Зочин [192.82.71.140] 2020-11-03 14:31:17

НҮД БҮЛТИЙЖ, ЧИХ ДЭЛДИЙМЭЭР ШИЙДВЭР БАЙНА ДАА.ХАЧИН ЮМ ИХ БОЛДОГ БОЛЖЭЭ

зочин [115.65.47.30] 2020-11-03 12:10:18

Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Татвар төлөгчдийн ба иргэдийн өчнөөн их хөрөнгө, мөнгийг үгүй болгочихоод ял эдлэхгүй, ингээд л зүгээр сайхан инээгээд гадуур явах болж байна уу? Тэгвэл улс орныг удирдах чадвартай, олон хувьсагчтай тоо бодож чаддаг гээд зөндөө олон мэдлэг боловсролтой, чадвартай сэхээтнүүд олон жилийн ял эдэлж, эрхээ хасуулсан байгааг хэрхэх вэ? Тэднийг ч мөн л энэ авгайтай адил, тэгш үзэх ёстой биш үү? эсвэл энэ авгайг ч мөн л тэдэнтэй адил, тэгш үзэх ёстой юу?

Зочин [66.181.188.130] 2020-11-03 12:26:30

Энэ эмэгтэй МАН-ын гишүүн учраас л доромжлуулж олны анхаарал татаж байна. Намаасаа болж ялгаварлан гадуурхагдаж байна.Тэрнээс үүнээс илүү хөрөнгө мөнгөний холбогдолтой АН-ын гишүүн өчнөөн олон хүн олон жилээр хэргээ шийдвэрлүүлэхгүй хойшлуулж ял завшаад л байгаа гэсэн биз дээ.

зочин [183.177.99.229] 2020-11-03 09:48:45

жирийн ард иргэдэдэд 1 өөр баян мөнгөтэй луйварчдад 1 өөр байгаа энэ авгай мөнгөтэй болохоороо ингэж байгаамаа

Иргэн [192.82.67.234] 2020-11-03 09:35:34

Энэ сэтгүүлч хамсаатан шалга.мөнгө төлөөд гардаг бол бүх хориигдолын мөнгийг төлүүлээд гаргая.үгээ бодож чалчиж бай сэтгүүлч авгай минь.төрийн хүчийг сулруулж ганхуулж чадаргүй шүү.

Зочин [66.181.188.130] 2020-11-03 12:35:41

Нээх их улс хохирол учруулсан зүйл байгаа юм уу. Их хурал дээр Улсын банкны ерөнхийлөгч, идэж уусан биш, банкнаас нь гарсан зээл,эргэж төлөгдөх учиртай гэж танилцуулсан шүү. Юмны учрыг сайн мэдэж байж,хүн гүтгэж доромжилмоор юм..

ИРГЭН [202.126.89.77] 2020-11-03 09:07:59

Бүх муу муухай, луйвар дээрмийг гүйцэтгэн нийгмийг цөлмөгч 9-н шид нь бүрдсэн, хээр хэвтэхдээ таарсан хөсрийн авгай.

Зочин [150.129.143.198] 2020-11-03 09:03:35

ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР МОНГОЛ ТӨРТЭЙ БОЛДОГ ЮМ БОЛ ЭНЭ СЭТГҮҮЛЧЭЭР ТЭР ӨРИЙГ НЬ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. СЭТГҮҮЛЧИЙГ НЬ ШОРОНД НАСААР НЬ ХАТААХ ХЭРЭГТЭЙ. ЗААВАЛ ЭНЭ СЭТГҮҮЛЧИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Зочин [66.181.188.130] 2020-11-03 12:17:45

Олон улсад байдаг жишгийг л дурьдажээ, тэгээд ч Ундармааг энэ санааны үүднээс хэргийг нь шийдээгүй л юм байнабайна. Бүү бухимд.

ard tumen [222.97.77.11] 2020-11-03 08:40:15

kkke Undarmaa narand baigaad ajil xiigeed eree telex uu??? dakhij luuvir khiij olon khuniig nus nulmisand khutgana. UNDARAA ajil khiij kharagdaa ch???? shorondoo uilee edleed uildsen nuglee yas makhandaa tultal oilgiid khevtej baival zokhiltoi. odoogiin tor zasag mapiin gart UNDARAA ternii gishuun!!!!

зочин [103.80.210.150] 2020-11-03 08:17:29

энэ эрүүл мэндийн даатгал, тэтгэвэрийн даатгалаа эдлүүлэх эрхгүйгээр хорвоогоос хичнээн хүүхэд залуус хөгшидийг буцаахаар гарын үсэг зурж буцаагаа бол... хүмүүсийн эрүүл мэндээр даажигнагчид улс төр эргэсэн том цолтонгууд байх юм уу

Зочин [202.179.24.36] 2020-11-03 07:19:19

muusain hulgaich luivarchid mon ih mongotei bainaa. ene avgai, erdenetiin badamsuren uut uutaar n sonin, saituudad mongo tsatsaj oorsdiigoo hamgaaluulj omooruulj ehellee. ingeh tusam irged duu hooloigoo orgoj hulgaichdiig shorond n bailgah heregtei.

Зочин [59.153.87.60] 2020-11-03 06:08:01

horongiig n huraaj hohirliig baragduulaad. hiisen heregt n yal sonsgoj shorond hiih n zuitei baih aa

Zochin [202.126.90.91] 2020-11-03 05:44:15

Хэрэг хийгээд дараа нь баригдахаар нь мөнгөө төлөөд болдог бол хуулиар яах юм бэ, шударга ёс хаачих вэ

иргэн [202.9.46.245] 2020-11-03 05:40:09

СОШИАЛ ХЭРЭГЛЭЭГЭЭРЭЭ АЗИДАА ДЭЭГҮҮРТ ОРДОГ ГЭЧИХЖЭЭ , ИНГЭЖ БИЧИХЭЭСЭЭ ИЧЭЭСЭЙ , МОНГОЛЧУУД БИД FACEBOOK ХЭРЭГЛЭЭГЭЭР ДЭЭГҮҮР ОРДОГ БАЙХ , ЯАГААД ГЭВЭЛ БИДЭНД ӨӨРСДИЙН ГЭСЭН ЮМ ҮГҮЙ БОЛОХООР. ХЯТАДУУД WE CHAT-aa, ЭНЭТХЭГҮҮД WHATS UPP- аа , СОЛОНГОСУУД KAKAOTALK -аа ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Зочин [49.0.133.57] 2020-11-03 04:47:04

Капитал банкыг дампууруулж, Ундармааг сулалж байгаа нь их л сонин байгаа юм даа .... Энэ МАН ийн.......??????????/

Дарь [64.119.27.189] 2020-11-03 04:38:41

санаа нь ч зөв л дөө

Зочин [192.82.67.4] 2020-11-03 04:35:27

УГ НЬ АРДЫН НАМЫН ТОМЧУУЛЫН ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ УГААСАН ИХ ТОМ ГЭМТ ХЭРЭГ Л ДЭЭ .

ЗОЧИН [202.131.233.190] 2020-11-03 04:06:19

КАПИТАЛ-д САЙД САРАНГЭРЭЛ, ЧИНЗОРИГ НАРТАЙ ХУЙВАЛДАН ЭМД-ын 145 ТЭРБУМ, ТЭТГЭВЭРИЙН 106 ТЭРБУМЫГ БАНКИНДАА ЗОРИУД БАЙРШУУЛААД, БУСАД 29 БАЙГУУЛЛАГЫН 124 ТЭРБУМ, НИЙТ 375 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ МАН-ЫН ТОМЧУУЛТАЙ НИЙЛЖ ХУСЧИХААД БАНКАА ЗОРИУД ДАМПУУРУУЛЧИХСАН, ЭНЭ 375 ТЭРБУМЫГ УНДАРМААГААР ЗААВАЛ ТӨЛҮҮЛЭХ ЁСТОЙ, ЭНЭ ЯАГААД ЯРИГДАХГҮЙ ЧИМЭЭГҮЙ БАЙНА ВЭ.

Irgen [202.9.40.60] 2020-11-03 07:23:44

Xyvaaj ideed bankiig ni damfyyrsan geed bdag mungu idex zyrshil togtood ydaj ene talaar bichsen niitlelyyd olon bankyyd deer yrigdaj bsan neg ni ch xoxirloo tuluugyi zarim neg ezed ni xoxirood chimeegyi boldog tyynii neg adil bitgii boloosoi byyx ezed bytsax xaygtai ene ix mungiig ingeed chimeegyi daraad xyvaaj ideed dyysax iim tur bx xereg bna yy ard tymen tatvariin mungiig tur ni idcheed bank damfyyrsaan geed bolchidog araich dendej bnaa ard tymen uursduuncuu tuluu temtsexgyi bxr iim zyil davtagdsaar

Зочин [59.153.84.126] 2020-11-03 03:52:33

ЭНЭ АВГАЙ ТӨЛӨХГҮЙ ЭЭ.КАПИТАЛ БАНКНЫ БАЙРЫГ НЬ, БИШРЭЛТ ЗОЧИД БУУДАЛТАЙ НЬ ХУРААЖ АВЧ НДААТГАЛЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО

bolij uz! [192.82.76.113] 2020-11-03 03:45:58

Yun yasajn iisen hodolmorluulj hohirol toluuleh ve yu gutsaad baigaan horongiig n hurasj hohirol baragduulaad hiisen uildeld n yl onoodog sestem uilcnhildeg Uls bizde henii ,zaghialgaar iim ym bicheed baigaan bee

Зочин [192.82.64.158] 2020-11-03 03:41:01

Ундармаа авгай 370 тэрбумыг ажил хийж амьд яваа насандаа төллөө юу. Сэтгүүлч гуай луйварчидтай нийлж иргэдийн тархийг угаахаа болиорой . Ард түмэн нэг л юмыг ойлгохын дээдээр ойлгоод, хараад үзэн ядаад байнал даа. Энэ бол эрхтэн дархтануудын хулгай луйварын мафижсан сүлжээ, тэднийг өмгөөлдөг хамгаалдаг шударга бус шүүх прокурор цагдаа , мөнгөтэй хүн , эрхтэн дархтанд хууль үйлчилдэггүй хууль. Иргэд Капитал банкны зээлдэгчдийг олон нийтэд ил зарлахыг шаардах хэрэгтэй. Улс төрийнхөн энэ АН -МАН -ны хулгайчууд ЖДҮ шиг хуваагаад авчихсан л луйваршд .

Иргэн [59.153.112.32] 2020-11-03 03:27:58

Ундармаа ганцаараа идээд юу шалих вэ. Цаана нь бүлэг хулгайч нар байгаа. МАН Лхүмбийн хэрэг гээд гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлээд байсан туршлагатай. Харин одоо бүлэглэн үйлдсэн хэргийг ганц нэгээр нь туг тахиад бүлэглэн үйлдэгчид чимээгүйхэн инээгээд суудаг болжээ. АТГ- хан анхаараарай.

Зочин [202.126.90.40] 2020-11-03 03:27:37

Ган-Саруулын бичсэн өгүүлэлд эргэцүүлэн бодууштай зүйл олон байна. Б.Ундармаа бизнесээ бусдад даатгачихаад улс төрөөр хөөцөлдсөн нь том алдаа болсон. Мөн ч харалган үйлдэл. Тэр их мөнгийг энэ гэр бүл идчихээгүй, зальтангуудад зальдуулсан байж таараа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг. Ямар ч сэтгэлгүй, мөнгөнөөс өөрийг бодохоо байчихсан албатууд нь энэ хүнийг ийм байдалд хүргэсэн.

Irgen [202.9.40.60] 2020-11-03 07:34:14

Ene xyn gej umuurch xamgaalax ym bxgyi shynaliin berd shynlaasaa bolj bysadtai niilej mash ix xemjeenii mungu idsen l bnsh de ezengyi ym shig yriad bicheed bx ym iim ix ymand ezen xolbogdogchgyi damfyyrdag bank gej bxyy am dashsan xeree 13 daxina gej ene bx da 375 terbymiig ard tymen shaardax erxtei avsan lberdyyd uruu tulux estoi

Зочин [98.253.30.34] 2020-11-03 03:21:29

Hulgai hiigeed barigdval zugeer butsaaj ogood uuchlaarai barigdchlaa geed l boloo iy tee. Bas l aguu setgej bna shuu.

ХАН [202.55.183.178] 2020-11-03 03:14:42

Хэдэн тэрбумыг яаж төлөх вэ дээ. Энэ захиалгат бичлэг байна

Irgen [103.212.117.46] 2020-11-03 03:05:43

Hohirol baragduulah hugatsaataigaa uyaldahgui yal zavshih uildel bolj huvirna shdee, ehleed hurungiin hemjee ni baragduulah hemjednd bnuu gdgiug togtooj chaddguimuu

зочин [66.181.186.157] 2020-11-03 03:02:23

Эмчилгээ хийлгэж таргалаад гараад иржээ дээ. Дахиад л залилин хийх байлгүй.

c [103.14.38.10] 2020-11-03 02:55:07

Yamar ch baisan uls orond uchruulsan hohirliig ni tuluuleh yostoi,tegehgui 2 jil suusan bolood garaad yavchina,gadaadad amidrana,yagaad gevel yalaa edelsen tegeed guitsee

temuujin [202.9.40.150] 2020-11-03 02:45:45

Мөнгөтэй нь хохирлоо барагдуулчихсан гээд салаавч өгөөд явчихдаг цаг ирэх нь дээ.

Иргэн [150.129.142.40] 2020-11-03 03:00:36

Гансаруул аа, Солонгосын ПАК удирдагч шиг удирдагчтай тэр үеийн Солонгос орон шиг нөхцөл байдалтай байсан бол ингэж бичиж болох байсан байх. Та сэтгүүлч хүн юм бол арай нэг өргөн хүрээтэй харах ёстой байх. Одоогийн нийгэмд мөнгөө төлчих тэгвэл хорьж цагдах хэрэггүй гэвэл эх орон ард түмнийхээ эсрэг үйлдэл болно. Тэгвэл яагаад Америкт хэдхэн зуун мянган долларын татвараас зайлсхийсэн гээд тэр төлбөрөө хэд нугалаад төлчих чадвартай тэрбумтан, эрхтэн мэдэлтэн, кино урлагын од хэн бай хамаагүй шоронд хийдэг юм бэ? Заавал суулгаж,биеэр эдлүүлж бусдын өмнө нэр нүүрийг нь бардаг байна аа? Энийг чинь ардчилал гэдэг юм, энийг хууль цааз, төрийн төмөр нүүр гэдэг юм. Мөнгө, эд баялаг биш нийгмийн дэг журам, хуулиа дээдлэх , хууль хэрэгжих, төрөө хүндлэх гээд өчнөөн ойлголт дээр төр улс тогттог юм миний адуучин дүү минь.

МГЛ [202.126.90.148] 2020-11-03 02:42:38

ЭНЭ ДАМПУУРСАН НЭРЭЭР МАН-ЫНХАН ИД.СЭН МАНХНЫ БАНК БАЙС.АН УНДАРМААГИЙН НЭРЭЭР ТЭД ИДСЭН

Зочин [103.229.123.68] 2020-11-03 02:18:51

Хийсэн үйлдлийнхээ төлөө бас хариуцлага хүлээх ёстой

Зочин [103.26.194.220] 2020-11-03 02:18:16

нөхөр болох ариунболдоор нь төлүүл өөрөө барьцаа болоод л хэвтэж байг

Иргэн [119.40.98.106] 2020-11-03 02:16:36

Ийм тохиолдол байж болох ч энэ хүн гавъяа байгуулаагүй. Олон олон иргэдэд сэтгэл санааны, эд материалын ихээхэн хохирол учруулсныг мартаж болохгүй. Хэрэв цаашид ийм жишиг тогтооно гэвэл олон нөхцөлтэй байх хэрэгтэй. Хохирлоо төлөх цаг хугацааг шүүхээс тодорхой зааж өгөх, иргэдийн сэтгэл санааны хохирлыг төлүүлэх, чадахгүй бол эргээд шорондоо ордог байх гэх мэт... олон юм бий шүү. Ер нь бид ийм ардчиллыг хүсээгүй шүү.

ШҮҮХ дампуурсан [192.82.71.68] 2020-11-03 02:14:07

АВЛИГАД идэгндсэн шүүгч нар МАН ын даалгавараар ажилладаг болжээ. ХЭЗЭЭ монгол ШУДАРГА шүүгчтэй болох вэ?

чи [192.82.67.210] 2020-11-03 02:41:25

Саналаа худалдаж зарахаа больсон тэр цагт лалар минь

Эсэргүүцэж байна [139.5.216.66] 2020-11-03 02:09:26

Бүр тавлаж байх шив дээ.Хэрэг хийж болно Мөнгөө төлөөд шоронгоос гар гэсэн үг үү??? Тэгвэл дуртай нь банк дампууруулаад дуртай нь хүн алаад дуртай нь улсаас хулгай хийгээд мөнгөө төлөө д гарч болох нь????

Зочин [202.179.27.60] 2020-11-03 02:07:10

horih heregtei mon hohirolyg hed dahin nugalj toluuleh heregtei

Зочин [202.179.27.60] 2020-11-03 02:03:53

Hohirolyg toluuleed mon horih yalyg zaaval edluuleh heregtei ene muuhai melhii shig avgai ard tumniig basamjilan doromjilson

Зочин [103.26.194.220] 2020-11-03 02:13:12

yes

Зочин [202.126.89.240] 2020-11-03 02:03:10

40, 50уулаа ЖДҮ авсан уу? Авсан. Ттймээс бүгдийг нь 40саяар торго.

Зочин [66.181.182.116] 2020-11-03 02:02:44

Ард иргэд бидний сонгосон сонголт энэ л бна ядаж архичин биш хун сонгох нь даан ч яавдаа хэндээ ч гомдох билээ эцэст нь ийм балай улсыг сонгосон бидний буруу хохь чинь гээд оодоос хэлээ гаргаж байнадоо

Зочин [202.126.89.240] 2020-11-03 02:00:57

Манай Монголчууд хэн нэгнийг шоронд явуулж, шонд өлгөхийг бодож, баясдаг болж дээ.

Зочин [66.181.182.116] 2020-11-03 01:57:21

Энэ архичин согтуу луцварчин эмэгтжйг юуг нь зургийн гаргаад байдийм бэ одоо удахгуй баатар цол шагнаач та нар ард иргэд бид ингэж доромжлуулж байгаадаа унэхээр бухимдаж бна НД вн монгийг банкиндаа байршуулж ард тумэнд ондор хуутэй зээлдэж монго эргуулж ашиг олж байсан нь монго угаах биш бол оор юу юм хумуус жилд 2,0 сая тог эруул мэндийн уцлчилгээ унэгуй авна гэсэн байтал бугд эмнэлэгт монгоо толдог энэ эмэгтэй улсаас толох естой монгийг нь банкаараа эргуулээл тэр нь тэр нь монго угаах уйлдэл биш бол юу байсны ард тумэнд тодорхой тайлбар баритаар хийхийг шуухээс шаардаж бн

ЗОЧИН [202.126.89.7] 2020-11-03 01:46:27

ЭНЭ АВГАЙН МӨНГӨ ИДСЭН ТУРШЛАГА НӨГӨӨ ХУЛГАЙЧ НАРТАА НӨЛӨӨЛЖ БАЙНА МУУ ЮМЫГ ХУРДАН СУРЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЮМ ДАА БУУХ ЭЗЭНГҮЙ БУЦАХ ХАЯГГҮЙ ДАМПУУРУУЛЖ МӨНГӨ ИДЭХ АРГА ДЭЛГЭРЧ ЭХЭЛЛЭЭ ХААНА ТЭГЭЭД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН БАЙГУУЛААД ХЭДЭН ХҮНЭЭС ХЭДЭН ТӨГРӨГ ХУРИМТЛУУЛСАН ЮМ НИЙТ ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БАЙГАА ЗЭРЭГ ЯМАР Ч СУДАЛГАА БАЙХГҮЙ НЭГ ИХ МӨНГӨ ИДЭХ ГЭСЭН ХҮМҮҮСИЙГ АРД ТҮМЭН БОЛГОЖ ОЛОНД ЗАРЛАХ ЮМ, ТИЙМ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГАА БОЛ УИХ-ЫН ХЭДЭН НОВШИЙН Л АЖ АХУЙН НЭГЖҮҮД БАЙГАА ХЭЛЧИЙ БАРИАД ИДЭЦГЭЭ

ЗОЧИН [202.126.89.7] 2020-11-03 01:38:45

ОДОО ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН БАЙГУУЛНА ГЭЖ НДС-С 4 ХУВИЙГ АВЧ ХУВИЙНХАНД ӨГЧ ДАМПУУРУУЛАН МӨНГӨ ИДЭХ АРГАА ОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА ИЙМ Л ХУУЛЬ ХЭЛЭЛЦДЭГ УИХ БОЛСОН БАЙНА ЯАСАН ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ НОВШНУУД ВЭ

Батдорж [202.179.24.159] 2020-11-03 01:35:05

Хохиролыг нь төлүүлээд буудаач


54 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
54 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.