УОК-ын дарга, Я.Содбаатар: Сурагчид 12-р сарын 18-ныг хүртэл теле хичээл үзэж, 2-р сарын 1 хүртэл амарна
“Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш танхимын хичээл хийгдэхгүй. Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 12 дугаар сарын 18-ныг дуустал теле хэлбэрээр явагдаад улирлын амралт эхэлнэ. Их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амарна. Их, дээд сургууль болон боловсролын байгууллагууд ч танхимын хичээл хийхгүй.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 640 болоод байна. 162 сорьц авах цэг ажиллаж байна.
- Дорноговь аймагт халдвар тархсан тул дахин нэг лаборатор суурилууллаа. Энэ аймаг манай улсын экспортын гол гарцуудын нэг. Иймд Цагаан хадны жолооч нарыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд амруулна. Халдварыг хумих арга хэмжээ авна.
- Орны бэлтгэл ажилд нийт 2 тэрбум 650 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлгүүдэд суурилууллаа.
- Махны худалдаа жигдэрсэн тул өнөөдрөөс нөөцийн махны худалдааг зогсоож байна.
- Энэ сард нийт 1.2 сая хүүхдэд 119 тэрбум төгрөгийн мөнгийг олгоод байна.
- Төмөр зам дагасан халдвар тархсан тул УБТЗ-ын 15 мянган хүнийг шинжилээнд хамрууллаа. Ажилтнуудыг шинжилээнд хамруулах ажил дуусах шатандаа орлоо.
- ОХУ-тай хиллэдэг боомтуудыг хаасан. Харин Цагаан нуур боомтоор нефть нэвтрүүлж байна. Гэхдээ Баян-Өлгий дэх энэ боомтоор нэвтэрсэн жолооч нар өдөртөө буцаад гарах ёстой. Энэ боомтоор ирэх жолооч нарт заавал шинжилгээ өгөх шаардлага тавина.
- Улсын хэмжээнд 44 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэйг тогтоосон. Иймд ХНХЯ өрхүүдэд хүнсний талон тараалаа.




































































А.ГАНСҮХ: З.ЭНХБОЛД ТАВАНТОЛГОЙГ ХЭРХЭН АВАРСАН БЭ?
Ц.Идэрбат: Мах талх шиг янз бүрийн үнэтэй байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Улсын химийн XXXV олимпиад Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
Шигшээ багийн эрэгтэй тамирчид Ази тивийн аваргад мордлоо
Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
Б.Батбаатар: БОУАӨ-ийн сайдаар томилогдсоноор тэр хүний цаг эхэлсэн