Архангай аймгийн иргэдийг нутаг буцаах эсэхийг УОК шийднэ

Aдмин / Хууль

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр тухайн иргэн болон түүний хүүгийн шинжилгээний хариу эерэг гарсан.

Тухайн иргэн нь Архангай аймгийн Батцэнгэл суманд Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн очсон нэг иргэн нийслэлд батлагдсан халдварын тохиолдолтой нэгдүгээр хавьтал байсан тухай мэдээллийг аймгийн шуурхай штаб 11-р сарын 27-ны 12.50 цагт авчээ. Мэдээллийн дагуу аймгаас мэргэжлийн багийн бүрэлдэхүүн шуурхай бүлэг байгуулан тус суманд тандалт судалгаа хийжээ. Мөн халдвар илэрсэн иргэний ойрын болон дам хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байгааг Архангай аймгийн онцгой комиссоос мэдээлсэн. Тус аймагт коронавирусийн халдвар илэрсэн нь тогтоогдсон тул Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа.

УОК-оос орон нутгийн иргэдийг арванхоёрдугаар сарын 1-ний 8:00 цагаас эхлэн явуулахаар шийдвэрлээд байсан юм. Харин халдварын голомттой бус нутаг руу явах иргэдийг эхний тав хоногт явуулахгүй хэмээн мэдэгдсэн. Архангай аймагт халдварын хоёр тохиолдол илэрсэн тул тус аймгийн иргэдийг татах эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар УОК шийдвэр гаргаж, аймгийн онцгой комисст чиглэл өгөх аж.


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.114] 2020-11-29 17:25:23

Шинжилгээг нь аваад нутаг руу нь буцаагаач дээ. Нэгээс болж нөгөө нь хохирох ёсгүй биз дээ. Очоод аймгийн төв дээрээ тусгаарлалтанд аваач дээ

зочин [66.181.160.36] 2020-11-29 13:10:11

УОК энэнд ямар хамаатай юм бэ.Аймгийн онцгой комисс гэж маш сайн ажилладаг байгууллага байж байхад эд өөрсдийнхөө энэ балай бодлогоо хэрэгжүүлэх гэж дарамт үзүүлэхээр бодож байгаа юм уу.Тийм юм байхгүй.Аймагт нь мэдлийг нь өгөөд хөл хорио энэ тэрийг нь аймгийн хүмүүс нь мэдэж байвал болоо юм шүү.арай дэндэж байгаа юм биш үү.аймгийн ОК-ийн нөхдүүд юу ч хийдэггүй тэнэг мэт.Эдний ард иргэдийг сульдуулж байгаа арга барилууд ньтүмэн олныг ядрааж байгааг ард иргэд зөндөө л хэлж байгаа

Зочин [202.9.40.55] 2020-11-29 15:02:22

Teneg yum bitgii yariad baigaach aimag ni ooroo ersdlee daaj chadah yum uu gedgiig uhaarah sohoo alga uu.Ene obchnii tsanaana AMI nas bolon Uls orond ediin zasgiin asar ih ersdel baigaa gedgiig uhaarhsan.

Сэмэр [202.126.89.191] 2020-11-29 12:50:11

Хэнд ч хэрэггүй (үхсэн нохойны хатсан баас) хүүхэддээ наахдаа яадаг чулч вэ? Эцэг эхийн хийсэн үрд , үрийн хийсэн хад чулуунд 5 настай юм бол хэцүүдэнэ дээ

Зочин [192.82.73.1] 2020-11-29 10:31:42

Фсдаг өвлийн идэшний махан дунд хийчих юмсан. Жаахан чангахан ял шийтгэлтэй байхгүй бол сонгууль өгч чадөхаа байсан малнууд шдэ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.