Урьдчилсан байдлаар Увс аймагт Улаанбаатар хотоос 5000 иргэн ирнэ
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан иргэдийг хөдөө орон нутаг руу тээвэрлэх ажил маргаашнаас буюу 12-р дугаар сарын 1-нээс эхлэх гэж байна. Урьдчилсан байдлаар Увс аймаг руу 5000 орчим иргэн ирэх чиглэлтэй байгаа бөгөөд эдгээр хүмүүс коронавирусний шинжилгээнд хамрагдаж байгаа аж.
“Сумдын шуурхай штабуудтай энэ сарын 29-ний өдөр онлайн хурал хийж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбоотойгоор иргэд тайвширч болохгүй. Учир нь халдварын бүс нутгаас 5000 гаруй иргэн ирэх гэж байна. Иймээс хүн бүр дор бүрнээ халдвар хамгааллыг сайн сахиж, хөл хориогоо чангатгах хэрэгтэй. Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд ч гэсэн ухамсартай байж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, гадуур сэлгүүцэхгүй байх шаардлагатай.
Аймгийн шуурхай штаб 12 дугаар сарын 1-11 хүртэл өндөржүүлсэн 24 цагийн байнгын ажиллагаатай байна. Мөн Зүүнхангай сумын Далантүрүү багт ажлын баг ажиллаж гаднаас орж ирсэн автомашин болон иргэдийн бүртгэл судалгааг нэг бүрчлэн явуулна. Үүнээс гадна Ховд, Говь-Алтай аймгаас оюутан татах асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэрийг хүлээнэ” хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Баттулга хэллээ.



































































Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв
Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьдралын өртөгт эерэгээр нөлөөлнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ
Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянгаар торгоно
"Хувьсал" продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” УСК энэ сарын 16-нд нээнэ
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ