Нийтийн тээврээр хөлжигчид-2

Aдмин / Хууль

“Цахилгаан тээвэр”-ийн дарга Д.Жаргалсайхан, “Экологбус” компанийн ерөнхий инженер асан, өдгөө “Монгол машин индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдын төрд “шахсан” тэрбумын үнэтэй “МОН-30” загварын хоёр автобус нь нийтийн тээврийн үйлчилгээний шаардлагад нийцэхгүй байна. Тэр автобусуудаар нийтийн тээврийнхэн тавигдсан норм норматив биелүүлэх боломж байдаггүй аж. Учир нь нэг цэнэглэлтээрээ хөдөлгөөнд оролцох хугацаа бага, батерей нь бүрэн цэнэглэгдэхээ больчихсон, товчхондоо улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулах нөхцөлд хүрчээ. Энэ талаар салбарынхан нь нотолж байгаа юм.

Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлд 944 автобус иргэдэд үйлчилж байна. Хүртээмж боломжтой гэсэн үг.

Тэгээд ч энэ салбарт сүүлийн 10 гаруй жилд парк шинэчлэлт нэлээд хийсэн байдаг. Тухайлбал, 2009 онд “Daewoo BS 106” автобуснаас 400 ширхэг, 2014 онд “МАЗ” автобуснаас 20 ширхэг, 2015 онд “J-800T” автобуснаас 20 ширхгээр сэлбэлт хийжээ.

Үүн дээр нэмээд 2019 онд 10 ширхэг цахилгаан автобус оруулж ирж, монгол инженерүүдийн бүтээсэн “МОН-30” загварын цахилгаан автобуснаас хоёр ширхгийг авсан байна. Д.Ариунболд нар мөн л тэр үед “Монгол инженерүүдээ дэмжсэнгүй” хэмээн хэвлэл мэдээллийнхэнд ярьж, бичиж, Монголд үйлдвэрлэсэн гэх “МОН-30” цахилгаан автобусаа төрд худалдсан байдаг. Гэвч “МОН-30” загварын нэг автобус нь жил ч яваагүй байж эвдэрчээ. Тодруулбал, “МОН-30” загварын хоёр автобусыг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд онд хүлээж авч, улмаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч данслуулжээ. Гэвч авсан даруйдаа нэг нь асахгүй 2-3 сар болсон байна. Тэгж байгаад нөгөөдөх нь энэ оны тавдугаар сард техникийн доголдол гарч эвдэрсэн байна.

Гэтэл ийм болох нь анхнаасаа тодорхой байсан гэхэд болно. Автобуснуудыг хүлээлгэн өгөх үеэр удирдлагын тумблерийн суурийн түгжээ муу, салдаг, цахилгаан хэлхээний бэхэлгээ байхгүй, гадна битүүмжлэл нь задарсан, хөргөлтийн шингэн нь гоожсон, өндөр болон нам хүчдэлийн цахилгаан хэлхээний утас хамгаалалтгүй зэрэг арван зөрчилтэй байсныг хүлээн авах актад дурьджээ.

Тухайн үед “Монгол машин индустриал” ХХК автобуснуудыг хүлээлгэн өгөхдөө эдгээр нөхцөлүүдийг өөрсдөө засварлахаа илэрхийлж, 18 сарын баталгаа өгсөн байгаа юм. Эвдэрч гэмтсэний дараа “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ынхан “Монгол машин индустриал” ХХК-д хүлээлцсэн гэрээ, актыг сануулж удаа дараа шаардлага тавьсан байна. Үүний хүчинд “Монгол машин индустриал” ХХК-ийнхан автобусныхаа гэмтлүүдийг үйлдвэрлэлийн алдаа гээд, богино хугацаанд засахаар мэдэгдсэн алга дарам хэдэн цаас явуулсан байна. Харин өнөөдрийг хүртэл бүрэн засварласангүй.

Ингэхдээ “Бусад цахилгаан автобуснаас техникийн үзүүлэлт өөр, үйлдвэрлэгчийн мэргэшүүлсэн жолоочоор бариулах шаардлагатай, найман хэмээс хэтрэхгүй налуу /Энхтайваны гүүр давж өгсөж явж чадахгүй/-д явуулах учиртай тул явж буй чиглэлийг соль” гэсэн утга бүхий албан тоот хүргүүлж даапаалжээ. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ынхан ч үйлдвэрлэгчийн хэлснээр явах чиглэлийг сольж, таван хэмээс хүйтэнгүй гараашт хонуулдаг байсан гэж байгаа юм.

Гэвч автобусанд байсгээд л гэмтэл нэмж гарсаар байгаа аж. Ер нь тэр автобус нь бүтэн цэнэгээрээ 50-60-хан км зам туулдаг. Эргээд гараашдаа ирж 3-4 цаг цэнэглэдэг. Тэгж байж дахин гарах боломжтой. Гар утасны зай ч үүнээс олон цаг ажилладаг болсон цаг шүү дээ.

Хамгийн гол нь үүний улмаас болон сул зогссоны уршгаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ өнгөрсөн хугацаанд багагүй хохирол амсжээ. Тухайлбал, их багтаамжийн нэг автобус өдөрт 5.5 рейс буюу 10:05 шугамын даалгавартай ажилладаг байна. Гэтэл “МОН-30” автобус арай чүү гурван рейс явдаг гэнэ. Эвдрэлтэй үед дөрвөн жолооч сул зогсдог, тэдгээрийн цалин дээр рейсийн алдагдлыг нэмбэл энэ оны эхний хагас жилийн байдлаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ынхан 200 орчим сая төгрөгийн хохирол амссан байна. Гэтэл “Монгол машин индустриал” компанийнхан “Автобусны батерейн III блокт эвдрэл гарсан байна. Батерейг БНХАУ-д үйлдвэрлэсэн. Тиймээс явуулж солих шаардлагатай. Эсвэл Хятадын талын инженерийг Монголд авчирч засуулах хэрэгтэй. Цар тахлын улмаас тус инженер ирэх боломжгүй байна” гэжээ. Нийслэлийн тээврийн салбарт нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан “Монгол машин индустриал” компанийг 2017 онд байгуулж, 2019 онд гүйцэтгэх захирлаар Д.Жаргалсайханы хамтран зүтгэгч Д.Ариунболдыг томилжээ.

Тус компанийн нийлүүлсэн “МОН-30” автобусны нэг бүрийн үнэ нь 480 сая төгрөг аж. Үүн дээр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын эхний хагас жилд хүлээсэн 200 орчим сая төгрөгийн алдагдал, түүн дээр өнөөдрийг хүртэлх хугацаанд амссан хохирлыг нэмбэл нийтдээ нэг тэрбум орчим төгрөг болно. Товчхондоо “Монголд үйлдвэрлэсэн” нэртэй угсарсан автобусыг нэг тэрбум орчим төгрөгөөр төр худалдаж аваад шугамд явуулж чадахгүй өдөр бүр хохирол хүлээж байна гэсэн үг.

Д.Жаргалсайхан, Д.Ариун­болд нарын нийтийн тээврийн салбарт учруулсан хохирол үүгээр дуусахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.254] 2020-12-16 13:40:38

Манайхан ч мэдэхгүй юм байхгүй тодруулаад асуухаар мэдэх юм байхгүй тийм л боловсролын системтэй улс шүү дээ.

Зочин [103.57.93.63] 2020-12-16 07:48:23

ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ДАРГА АСАН ЖАРГАЛСАЙХАН СТАНДАРТЫН ШААРДАГА ХАНГАХГҮЙ АВТОБУС АВЧИРЧ УЛСАД ШАХАА ХИЙЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.БУУХ ЭЗЭН БУЦАХ ХАЯГ НЬ ТОДОРХОЙ БАЙХАД.ЯАСАН АРЧААГҮЙ ШУНАЛ ВЭ..ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ АВТОБУС ГЭЖ ҮҮ.ҮҮНИЙГ НЬ АВЧ Л БАЙДАГ ШУНАХАЙ СЭТГЭЛТЭНҮҮД .ЭХ ОРОН Ч СЭТГЭЛ ХҮНИЙ ЁС ЗҮЙ ХОВОР СЭТГЭЛГЭЛТЭНГҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ Х.ТЭЙ.БУРУУ СЭТГЭЛ БАЛАГ ТАРИНА.ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ

Зочин [202.9.46.149] 2020-12-15 12:51:48

ажлын үнэлэлт хяналт хариуцлага шаардлагатай б.на даа.

иргэн [66.181.180.175] 2020-12-15 09:00:47

Монгол хүн -монгол хүндээ туслах нь зөв.Гэтэл Одооний монголчууд -- атаархал .бардам зангаасаа.болоод нэг нэгээ муулж өөдлүүлэхгүй юм аа.автобус Сайхан овтобус байсан шүү..Төр мөнгө идээд баяжаад суухаар жаахан сэлбэгээр дэмжээд өгсөг бол Монгол хүмүүс чанартай юм хийнэ.даанч төр нь үхмэл хойно өөдлөхгүй юм.одоо бүр бүгд хөдлөхгүй бүх зүйлээ"000000,тэг болгуулж архидаад л.муулаад.л өөдгүй ХҮН ЧАНАР БАЙХГҮЙ ЮМ .!!!!!!!!!!!!

Зочин [202.126.88.136] 2020-12-15 02:18:30

Жаргалсайхан бол улаан луйварчин шүү.Хажууд нь хятад автобус аймар сайн чанартай гэж ярина лээ

Зочин [202.126.90.28] 2020-12-15 01:21:06

Undesnii uildveree demjiheer ingedeg bhgui yu!!!

зочин [64.119.19.81] 2020-12-15 00:59:36

ямар олигтой юм угсрав гэж.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.