Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа: Монгол бичгээ сурч судална гэдэг бол үгийн язгуурын цаана байгаа жинхэнэ уугуул монгол сэтгэлгээг тэр чигээр нь ухаарч, хадгалж, өвлөж явна гэсэн үг

Aдмин / Боловсрол

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улс хос бичигт шилжинэ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч бүх нийтээрээ үндэсний бичгээ сурахад уриалж, өөрөө хичээл заан олон нийтэд хүргэж эхлээд байгаа билээ. Бид Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаатай үндэсний бичиг үсгээ сурахын ач холбогдол, монгол бичгийн онцлогийн талаар ярилцлага өрнүүллээ.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголчууд монгол бичгийг хэрхэн эзэмшсэн түүхээс яриагаа эхлэх үү?

-Хүн төрөлхтөн ухаант амьдралынхаа туршид номоос илүү гайхамшгийг бүтээгээгүй гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Үе үеийн ухаантан мэргэд тухайн үеийнхээ өөрийн бодол, эрдэмтэн мэргэдийн ухаарлыг номд үлдээж, дараа үеийнхэн нь түүгээр дамжин улам гүнзгийрүүлэн судалж, бичиж, туурвисаар өнөөдрийн шинжлэх ухааны өндөрлөгт хүрч чаджээ.

Оройн дээд шүтээн болсон ном эрдэнийг үсэг, бичгээр бүтээдэг. Аль ч улс үндэстэн эрт, хожуу аль нэгэн цагт өөрийн үсэг, бичигтэй болсон байдаг. Үсэг бичигтэй болж, түүгээрээ ном судар туурвиж, үе үеийнхээ ухаарлыг тэмдэглэж үлдээсэн үндэстэн соёлт үндэстний тоонд ордог.

Эрт цагаас орон зай, цаг хугацааны алсад мэдээллийг дамжуулах нь хүн төрөлхтний мөрөөдөл байсан. Эртний хүмүүсийн үлдээсэн тэмдэг, хадны сүг зураг нь бичиг үсгийн анхны үүсэл, эсвэл орон зай, цаг хугацааны алсад мэдээлэл дамжуулах анхны оролдлогууд байсан. Ингэсээр анхны дүрст бичиг үүссэн юм. Анх уул, ус, амьтан зэрэг дүрсийг зурдаг байж. Дараа нь дүрсээ хийсвэрлэн зурах болсноор утгын бичиг, үүний дараа үеийн бичиг бий болсон. Энэ мэтээр бичиг, үсгийн оролдлогууд улам хөгжсөөр манай эриний өмнөх аравдугаар зууны үед Газрын дундад тэнгисийн зүүн эрэгт оршиж байсан эртний Финик гэдэг улсад анхны авианы бичиг үүссэн юм.

Авианы бичиг гэдгийг тайлбарлая. Бид нар, сар гэдэг хоёр үгийг эхний н, с хоёр үгийн авиагаар утгыг ялгаж байгаа. Тэгэхээр үгийн утга ялгаж байгаа авиаг нэг дүрсээр тэмдэглэдэг бичгийг авианы бичиг гэдэг. Эртний авианы бичиг өрнө зүгт грек, латин цагаан толгойн үндэс болон хөгжиж, дорно зүгт арамей нар, согдуудаар дамжин Уйгур, Монголд энэ бичгийн үндэс тархсан.

Үсэг, бичгийн уг гарвал, түүхийг нарийн судалсан нэрт эрдэмтэн, профессор Ц.Шагдарсүрэн багшийн судлан туурвиж, бусад эрдэмтэн мэргэдийн хэлснээр бид Уйгураас монгол бичгийг аваагүй, харин согдууд Уйгур, Монголд нэгэн зэрэг энэ бичиг үсгийг зааж сургасан юм. Мөн Бурхны шашны ном, сургаальтай хамт зааж сургасан гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд нотолж байгаа. Үүнийг 20 дугаар зууны эхэн үеийн нэрт эрдэмтэн Зава Дамдин лам “Алтан дэвтэр” түүхийнхээ номонд тов тодорхой бичсэн байдаг.

-Тэгэхээр түүхийн аль үед монголчууд Согдоос бичиг үсэг авсан гэж үздэг вэ?

-Уйгур, Монгол хоёр нэгэн зэрэг Согдоос бичиг үсгийн анхны эхийг авсан гэвэл тав, зургадугаар зуунаас наашгүй юм. Тийм учраас бид монгол бичгийнхээ түүхийг мянган жилээс наашгүй эхтэй гэж хэлдэг.

Монголчууд Согдоос энэ бичгийг шууд тэр чигээр нь авчихсан юм биш. Жишээ нь, уйгур бичгийн үндсэн цагаан толгой арван дөрвөн тэмдэгттэй. Монголчууд энэ тэмдэгтээр эгшиг үсэг, гийгүүлэгч авиаг тэмдэглэхдээ олон талаар боловсруулж, өөрийнхөө хэл аялгууны онцлогт маш сайн зохицуулж авсан байдаг. Ялангуяа, зөв бичих дүрмийн тухайд тун нарийн бодолцож авсан учраас бидний 13 дугаар зууны үед бичиж байсан тэр л бичлэг маань өнөөг хүртэл тэр чигээрээ хэрэглэгдэж байгаа гэж хэлж болно.

-Зөв бичих дүрмийг зохиохдоо ямар зарчим баримталдаг юм бэ? Монгол бичгийн зөв бичих дүрмийн онцлогийн талаар хэлж өгөөч.

-Цагаан толгойт авианы бичигтэй аливаа улс үндэстэн зөв бичих дүрмийг зохиохдоо хэд хэдэн зарчмыг баримталдаг. Үг зүй, авиа зүй, түүхэн уламжлалын зарчим гэх мэт. Монгол бичиг бол үг зүйн зарчимд тулгуурласан зөв бичих дүрэмтэй. Үг зүйн зарчимд тулгуурласан зөв бичих дүрэм гэдэг нь үгийн язгуурыг тэмдэглэсэн үеийн ардаас олон янзын дагавар, нөхцөлийг залгахад огт хувирахгүй, тэр чигээрээ тогтвортой байх зарчим юм.

Авиа зүйн зарчим гэдэг нь тухайн үгийг хэлж байгаа аман аялгууг дагуулан бичихийг хэлнэ. Хүний хэл яриа дандаа хувьсан өөрчлөгдөж, улам товчлогдож байдаг учраас авиа зүйн зарчмыг баримталбал тухайн үгийн гарал үүсэл, уг язгуур нь танигдахгүй болтлоо өөрчлөгдөж хувирдаг. Тийм учраас үг зүйн зарчим нь монгол хэлний, монгол үгийн бүтцийг хэдэн зуун жилийн турш тогтвортой хадгалах үндэс суурь болсон ач тустай. Тийм учраас монгол бичгээ сурч судална гэдэг бол монгол хэл, монгол үгийн язгуурын цаана байгаа жинхэнэ уугуул монгол сэтгэлгээг тэр чигээр нь ухаарч, хадгалж, өвлөж явна гэсэн үг юм аа.

-Монгол бичгийн зөв бичих дүрмийг хэзээнээс албан ёсоор хэрэглэж эхэлсэн бэ?

-Монголын анхны соёлжсон аймгууд Найман, Хэрэйд, Онигууд зэрэг аймгууд монгол бичгийг он удаан жил хэрэглэсэн түүхтэй. Түүнээс хойш Чингис хаан эсгий туургатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулсныхаа дараа 1204 онд монгол бичгийг нийт эсгий туургатнуудын төрийн бичиг болгож соёрхсон. Энэ нь олон талын ач тустай байсан юм. Өөрөөр хэлбэл, монгол хэлний олон аялгууны дундын байж чадах энэ бичиг үсгийг нийтэд түгээснээр олон монгол аялгуутан, Монголын олон аймгууд бичихдээ нэг ижил зөв бичих дүрмээр бичиж, уншихдаа олон аялгуугаар унших боломжтой бичиг үсгийг маш хурдан хүлээж авсан.

-Монголчууд мянга гаруй жил монгол бичгийг хэрэглэхдээ бичиж туурвисан бүтээл, түүхэн дурсгал хэр их байдаг вэ?

-Одоо бидэнд мэдэгдэж байгаа бичиг үсгийн анхны дурсгал бол 1225 оны “Чингисийн чулууны бичиг” юм. Чингис хааныг Дундад Азийг байлдан төвхнүүлж, эргэн ирэхэд Буха Сочихай гэдэг газар найр наадам хийсэн. Тэр найр наадам дээр Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн 335 алд газарт байгаа байг мэргэн оносон учраас түүний дурсгалд зориулж тэмдэглэсэн бичээс юм.

Бидний сайн мэдэх бас нэгэн дурсгал бол 1228 онд бичигдсэн “Монголын нууц товчоо”. Хүн болгоны мэддэг энэ бүтээлийг алтан ургийн монгол хүн монгол бичгээр бичиж, өнөөгийн Хөдөө аралд Өгөдэйг хаан ширээнд залах Их хуралдай хуралдаж дуусах үед дуусгасан байдаг. “Монголын нууц товчоо”-г монгол хүн монгол бичгээрээ бичсэн гэдгийг дэлхийн олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг.

Түүнээс хойш монгол бичгээр туурвисан бүтээл тун арвин. Гэтэл монгол бичгээр туурвисан ном, бүтээл бараг байхгүй шүү дээ гэж 1990-ээд оны эхээр зарим гэнэн хуумгай хүн ярьдаг байсан. Одоо тийм зүйл сонсогдохгүй байна. Ганц л жишээ хэлье. Миний бие өөрийн шавь нарын хамт монгол хүн монгол бичгээрээ туурвисан Монголын түүхийн зохиолуудыг “Монголын нууц товчоо”-ноос эхлүүлээд 20 дугаар зууны эхэн үеийн “Монголын товч түүх” /А.Амар/ хүртэл шигшээд кирилл үсэгт буулгаж, үг үсгийн тайлбарыг хийж, дэлгэрэнгүй удиртгалын хамт 30 ботиор 2006 онд хэвлүүлсэн. Энэ бол монгол хүн монгол бичгээрээ зөвхөн түүхийн сэдвээр туурвисан зохиолууд юм.

Монгол бичгээр бичсэн өвийн хэмжээг багцаалж хэлэх юм бол, дэлхийн номын сангуудад монгол бичгээрээ хадгалагдаж байгаа ном зохиолын зөвхөн гарчгийг нь хэд, хэдэн ботиор хэвлэсэн байдаг. Нэгэн жишээ дурдахад, ОХУ-ын Санкт-Петербургийн Дорно дахины номын санд хадгалагдаж байгаа хуучин монгол бичгээр бичсэн ном судрын гарчгаар каталог хийж, 3 ботиор хэвлэх ажлыг орос эрдэмтэн хийж байсан. Мөн Баруун Европын Дани, Англи, Герман зэрэг оронд байгаа монгол номын каталогийг Германы нэрт монголч эрдэмтэн В.Хайссиг хоёр ботиор хэвлэсэн байдаг. Монгол бичгийн өв хэр арвин бэ гэдгийг эндээс таамаглаж, багцаалж болно. Харин Монгол Улсын Үндэсний номын санд байгаа монгол номын гар бичмэлүүдийн гарчгийг бүрэн хийж амжаагүй байна.

-Өнөө цагт залуус монгол бичгээ сурахын ач холбогдол юунд байна вэ?

-Чингис хааны үеэс авахуулаад 20 дугаар зууны дунд үеийг хүртэлх үе үеийн эрдэмтэн, мэргэдийн туурвисан ном, зохиол, түүх, захидал, баримт сэлт нь монгол бичгээр байдаг. Монгол бичгээ сурч мэднэ гэдэг бол монголчуудын олон зуун жилийн түүх, тухай тухайн үеийн эрдэмтэн мэргэд, алба, амины харилцааны утга учрыг бүгдийг нь өөрийн нүдээр үзэж, уншиж, тайлж чадна. Өөрөөр хэлбэл, үндэснийхээ бичгийг сурснаар монголчуудын бичиг, соёлын ариун өвийг сурч мэднэ гэсэн үг.

Нөгөө талаас, монгол бичиг бол дэлхийд ганцхан монголчууд хэрэглэж байгаа бичиг үсэг. Монгол бичиг нь маш хурднаар, уран сайхнаар, эвхэж угалзалж бичих гэх мэт олон янзаар бичих боломжийг өөртөө агуулсан бичиг. Дээрээс нь доошоо, зүүнээс баруун тийш мөр шилжиж бичдэг ийм содон бичлэгтэй бичиг үсэг маань дэлхийн бичиг үсгийн санд монголчуудын оруулсан соёлын их хувь нэмэр, хандив гэж хэлж болно. Хэрэв бид энэ бичиг үсгээ эзэн шиг эзэмшиж авч явж чадахгүй юм бол хүн төрөлхтний бичиг соёлын өвд байгаа нэг том өвийг гээж орхино гэсэн үг юм.

Өнөөдөр дэлхий дээр арваад сая монголчууд байна. Энэ монголчуудыг холбож байгаа соёлын ганц гүүр нь монгол бичиг. Яагаад гэвэл бүгдээрээ зөв бичих нэг дүрмээр бичдэг. Бид магадгүй Өвөрмонголын харчин, хорчин аялгуутан хүнтэй уулзаад ярилцвал сайн ойлголцохгүй байж магадгүй. Харин тэр хүний монгол бичгээр бичсэн ном, зохиолыг саадгүй харилцан ойлгож чадна.

Монгол бичиг сурснаар зөв бичлэг сурахын ялдамд аман ярианд ижлээр дууддаг олон үгийг утгаар нь ялгаж бичдэг болно. Үүний дагуу та бүхний монгол хэлний үгийн сангийн мэдлэг, үгийн баялаг сайжирч, сонгодог монгол бичгийн найруулгын сайхныг эзэмших бүрэн боломжтой.

Би монгол хүн гэж нүүр бардам хэлэхийн үндэс нь монгол бичиг юм. Яагаад гэвэл хэдэн зуун жилийн туршид үг зүйн зарчимд тогтвортой тулгуурласан энэ бичгийн цаана монгол сэтгэлгээ, монгол хүний гүн ухаан, тухайн зүйлийг нэрлэсэн онцлог нь хадгалагдаж байдаг.

Өнөөгийн манай залуучууд авьяастай, дэлхийн олон хэлийг маш хурдан сурч эзэмшиж байна. Англи хэлний тухайд дуудлага, бичлэгийн их зөрүүтэй хэл. Бичлэг болгоны хойно дуудах галигийг нь хавсаргасан байдаг. Харин монгол бичиг маань эртний монгол хэлний үгийн язгуурыг бараг тэр чигээр нь хадгалсан, маш цөөн зөрүүтэй байдаг.

Залуучууд хичээвэл монгол бичгээ 21 хоногт л сурч чадна. Би монгол хүн юм чинь монгол үндэстнийхээ бичгийг сурч мэдэх ёстой, түүгээр туурвисан судар шастираас мэдлэг олж авах ёстой гэсэн үндэсний омогшил, өөрийн сэтгэлийн хүч тэнхээ л байх юм бол цөөхөн хоногийн дотор сурчихна. Залуучууд та нар үндэснийхээ монгол бичгийг сурсан шиг сурч, эзэмшсэн шиг эзэмших ёстой гэдгийг өвгөн багшийн хувьд чин сэтгэлээсээ уриалж байна. Та нар чармайгтун, хичээгтүн.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:08:30

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:08:30

Зочин [192.82.75.19] 2020-12-25 21:40:54

Хүнийг худал үнэн харлуулж муулах амархаан, юу хийж юу бүтээснийг нь зөвхөн тэр хүний амьдралаар амьдарч байж мэддэг гэдэг. Юугаа ч мэдэхгүй байж хэн нэгнээ сайхан муухайгаар битгий хэлж бай. Энэ хүн шиг хийсэн бүтээсэн зүйлтэй байж бусдыг муул.

Хуучныг сэргээх аргагүй ш дээ. [202.131.225.53] 2020-12-21 12:13:31

Монголчуудын өнөө үеийн амьдрал ба хуучин үеийн бичиг үсгийн хоорондын зөрчил жил өнгөрөх тусмаа улам л "хурцадаж" аажмаар эвлэрэх аргагүй зүйл болохнээ. Энэ цаг үеэ дагасан тэмцэлд орчин үе буюу хэвтээ (горизонтал) бичээс л ялах байхдаа. Иймд энэ асуудалд онцгой битгий анхаар.

Зочин [66.181.161.91] 2021-01-18 09:58:38

Босоо Монгол бичиг гэдэг бол хаана ч байхгүй, дахин давтагдашгүй өв соёл шүү. Юу грозинтал хэвтээ энэ тэр вэ

zochin [202.9.46.195] 2020-12-20 10:11:09

odoogiin khel yariand tokhiruulaad durem zokhiokh tsag ni bolson. yamar ch uls jiriin irged ni surakhad amarkhan bichig usegtei b.dag...

Зочин [122.201.22.164] 2020-12-20 01:47:06

БИЧИХДЭЭ НЭГ УНШИХДАА ӨӨРӨӨР ОЙЛГОЖ УНШДАГ. ЯВАХГҮЙ ДЭЭ. ӨНГӨРСӨН ЗУУН УРУУ ЯВААД ЯВЦГҮЙ ДЭЭ. ХЭЛД ОРЖ БАЙГАА ХҮҮХЭД ШИГ ЮМ БОЛНО.

Зочин [202.126.88.182] 2020-12-21 14:33:46

Өнгөрсөнгүйгээр одоо болон ирээдүй байхгүй. Ирээдүйд ямар байхаа үүх түүх бичиг соёлоороо хэмжинэ. Зөв ухаарч сэхээрсэн ОДОО цаг- зөв сайхан ирээдүй цагийг бүтээнэ.

Зочин [202.126.88.169] 2020-12-20 09:02:43

Англичууд өнгөрсөн зууунруугаа явааад байна уу. Дэлхийн хамгийн олон улс хэрэглэдэг тархсан хэл болсон байхад кирилл үсгийн дүрмээ хар нил алдаа болохгүй байгаа биздээ. Өөрөө эхлээд сайн сурвал ингэж хэлэхгүй л байх. Эсвэл та монгол хүн биш байхаа. Эвгүй ч гэсэн ингэжхэлэхээс өөр арга алга

zochin [202.9.46.72] 2020-12-20 00:23:30

Эрвээхэй, мэлхий тэй харьцуулж монгол хэлээ няцаах хэрэггүй. Харин гай гэдгээр төгссөн үгнүүдийг гаа -аар төгсгөж дуудаж байвал сайн байна. Жишээ нь шагай- шагаа

зочин [192.82.75.218] 2020-12-20 00:54:04

шагай нэр үг, шагаа үйл үг байна шүү дээ. яаж тэгж болох юм

Зочин [64.119.19.150] 2020-12-19 23:24:18

Сэжигтэй бичиг... Яг Чингис хааны оруулж ирсэн бичиг биш. Хааны бичгийг үе үе монгол эрдэмтэд элдэв янзаар шүүмжилж сольсоор байгаад анхны уйгаржингаар бичсэн зүйлийг өнөөдрийн бид уншиж чадахгүй. Кириллд ороод ирсэн чинь бас л солиод байна. Өнөөдөр бидний бичсэн зүйлийг 2500 оны монгол уншиж чадахгүй нь илт. Ер нь монгол хэлний мэргэжилтэн хэрэгтэй юү? Дандаа үгийг бтчих бичлэгийг сольж байдаг. Замбараагүй хүмүүс

Зочин [46.208.147.225] 2020-12-21 03:52:29

Тэгээд кириллээр бичээд Оросын бага ястан шиг байж байх юм уу.

Саруул [66.181.190.170] 2020-12-19 21:53:40

ЭНЭ СОММЕНТУУДЫГ УНШИХАД 2 БҮЛЭГ ХҮМҮҮС Л БНА. БҮДҮҮЛЭГ ГЭХЭД БАГАДАХААР ХҮНИЙ ҮХЭХИЙГ ХҮРТЭЛ ЗААСАН МӨНГӨӨР ЗҮРХЭЭ ОРООСОН ХЭСЭГ ПАЦААНУУД АМАНД ОРСНОО БИЧИЖ БАЙНА. УРТ ЮМ БИЧЭЭД БАЙГАА НЬ ЦӨӨН ХЭДЭН УДИРДАГЧ НАР НЬ БАЙНА. САЙНЫГАА, ЮМ ХИЙСНИЙГЭЭ ХАРЛУУЛЖ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ БИЧДЭГ БОЛЖЭЭ. ҮНЭХЭЭР ХАРУУСМААР МАШ ГУТАМШИГТАЙ!! ЭРДЭМ НОМ,ЭХ ХЭЛНИЙХЭЭ ТӨЛӨӨ НАСААРАА ЗҮТГЭСЭН ӨВГӨН БУУРАЛ ЧОЙМАА БАГШ МААНЬ УХААНТАЙ ХҮН ТУЛ ХУДЛАА, ХУУРАМЧ, ХАРЛУУЛАХ ГЭСЭН СОММЕНТУУДЫГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ,ТООЖ Ч УНШИХГҮЙ БОЛОХООР БИЧСЭН ЭЗЭД НЬ ӨӨРТӨӨ Л БИЧСЭН БОЛЖ ТААРЧ БАЙНА ДАА КК. ТА БҮХНИЙ ЗОРИУЛЖ АВСАН БЭЛГИЙГ НЬ ТЭР ХҮН АВСАНГҮЙ ЭЭ, ӨӨРСДӨӨ БУЦААН АВДАА. ЭХ ОРОН МИНЬ ЭНХЖИН БАДРАГ, ЭХ ХЭЛ МИНЬ БЭХЖИН БАТЖИГ, ЭВ ЭЕ БУСНИУЛАГЧИД НЬ ЭНХИЙГ ХИЧЭЭГ, ЭЛИЙРЭГЧ СОММЕНТ БИЧИГЧИД НЬ ЭРҮҮЛ САРУУЛ СЭТГЭЖ УХААЖИХ БОЛТУГАЙ!

Зочин [109.252.82.5] 2020-12-20 13:17:21

Өөлөө хаясан чулуу өөрмйн толгой дээр гэдэг шиг Өөдгүй муу үг хорон санаа эргээд өөр дээр буудгийг орчин үеийн энергийн онолчид хүртэл батлаад бн. Одоо яая гэхэв наад зах нь үүр түүхээ холынхыг н бүү хэл ойрынхыгоо ч адахгүй өтөлж хөгшхөөд ирэх үедээ үнэлэглэх эрдэм ухаан ч үгүй ал үзэгдсэн амьтас бно доо. Өвгөн эрдэмтний чигчий хурууэы хумсны толионл ч хүрэхгүй мэдлэгтэй сэтгэлтэй ийм өөдгүй хүмүүс азаар цөөхөн байдаг нт яамай даа.

зочин [192.82.75.218] 2020-12-20 00:11:53

кккккккк, тэнэг пялдага

Зочин [103.229.120.241] 2020-12-19 22:09:29

Яг үнэн. Монгол хэл бичгээ хөгжүүлэхийн төлөө энэ амьдралаа зориулсан их багш минь эрүүл саруул байж, урт удаан наслах болтугай.

Зочин [66.181.185.96] 2020-12-19 20:56:38

Zaa UIGUUR BICHIG odoo bol bol uyee unguruusun bichig . Sudlaach boloh humuus surah ni zuv . Busadaar bol demii dee. Harin krilliig halaad LATIN usugiig avbal zugeer.

Зочин [66.181.184.199] 2021-02-19 10:09:05

undesnii uv ulamjlal tusgaar togtnoltoi holbotoi asudl shu! latin ghese iluu mongol bichgiig barag tulhuu uzej turiin bichig blgh hrgtei

Зочин [202.126.88.182] 2020-12-21 14:41:29

Арчаагүй чи зайлуул Үр хүүхэд чинь ирээдүйд яг чиний энэ үгийг чинь баталж Шал угаагч Гутал арчигч болох болтугай,тэдэнд эх хэл соёл хэрэггүй,чатны англи үг үсэг л байхад хаваасаг!!

Зочин [66.181.161.85] 2020-12-20 21:47:38

Ugui shuu,Mongol bichig mini bidend ur xuuxded mini xeregtei!Yun latin bichig buu tenegt!

Зочин [66.181.161.87] 2020-12-19 20:28:43

Яагаад энэ хүнийг муулаад байгаа юм вэ? монголд элэггүй эрлийз хурлизууд ямар их юм вэ бүүр гутарчихлаа.

зочин [192.82.75.218] 2020-12-20 00:13:27

муулсан биш үнэн бодит байдлыг нь бичсэн юм биш үү. шүүмжилсэн болгон эрлийз хурлийз болж таарах уу. заавал магтаж байх ёстой юу

kub [64.119.24.41] 2020-12-19 19:30:40

Ulsyn bichgiig sainduraar surdag gej yuu baikhavdee, turiin bodlogo surgaltyn sistemiin uyaldaa kheregtei l dee, dor khayaj mongol bichgeer shinjlekh ukhaany ner tomiyo orchin tsagiin khugjil devshliin nershliig batalgaajulakh ni chukhal

би [202.9.40.149] 2020-12-19 19:06:45

1990-ээд онд Чоймоо чи монголуудаар нэг тоглосон, түүний балагаар одооны залуучуудын алдаатай бичдэг болсон, одоо тэр үеийг мартсан гэж чи муу зөнөг бодоэ бна уу, бушуухан үхэж далд ор

монгол [64.119.21.54] 2020-12-28 22:03:44

чи хэн бэ яав ч монгол биш

Зочин [46.208.147.225] 2020-12-21 04:03:56

Бурханы аварлаар одооны 40-30 насны залуучууд Монгол үсэн үзээд эхэлсэн байсан байна. 1990 оноос хойш өдийг хүртэл Ерөнхий Боловсролын дунд сургуулийн бүх хүүхдүүд Хос бичигтэн болсон. Эсэргүүцээд байдаг улсууд ер нь 45 аас дээш насныхан л байх. Үндэстний үзэлтэй хүмүүс л илүү идэвхтэй сурч байгаа. Орос болон Хятад сэтгэхүүгээ орхисон нь дээр байх. Нийтээрээ албан бичиг байгууллагын хаяг сонин сэтгүүл Монголоор бичээд ирэхлээр сурахгуй гээд яах юм. Хятадууд айхтардаа одоо Өвөр Монголд бүх хаяг самбарыг хуулж хятад ханзтай болгож байгаа. Мао Зэдун ч бас хуучин ханзаа латин болгоход ингэж байсан. Дараа нь Сталинтай муудаад шинээр ханз зохиож олон нийтэд сургахдаа ч хүчээр тулгаж сургаж байсан.

Зочин [46.208.147.225] 2020-12-21 03:56:27

Гончигдоржийн балгаар бид сурч байсан Монгол бичигээ амьдралд хэрэглэж чадаагуй. Тэгсэн бол бид бүгдээрээ энэ 30 жилд Монгол бичигтэн болчих байлаа. 45 жил хүрэх үү үгүй юу үзсэн кирилл үсэгтэн биш үндэсний хэл бичгээрээ гайхуулж байх байсан. Бид Оросын бага ястан биш. Бид Тусгаар тогтносон Монгол Улсын иргэд.

Зочин [64.119.18.36] 2020-12-19 16:57:49

ХОЁР НҮҮРТЭЙ ӨӨДГҮЙ БЭРТЭГЧИН 2009 ОНЫ СОНГУУЛИАР ЯАЖ МУУХАЙ УЛС ТӨРЖЛӨӨ . БАС ТЭР САЯ ӨВӨРЛӨГЧИД МОНГОЛ БИЧИГЭЭ ХАМГААЛЖ ТЭМЦХЭД ЯАЛАА ГАНЦ ҮГ ГАН ХИЙГЭЭГҮЙ ИХ МУУХАЙ ХУУРАМЧ ХҮН .

Зочин [106.216.179.28] 2020-12-28 16:51:39

Битгий худал бур. Ши Жин Пинд захидал хүртэл бичсэн.

Зочин [192.82.68.141] 2020-12-19 18:39:02

hushgan tarhitai

Иргэн [64.119.27.19] 2020-12-19 16:47:10

Монгол бичигт шинэчлэл хийх хэрэгтэй.хүүхдийн даалгавар хийлгэхээр багш нар нь үгээ зөв бичиж чадахгүй юм.Тэгээд мэдэхгүй байж даалгавраа зөв хийсэн хүүхдийг буруу гэж дүгнэнэ.Тайлбарлаад хэлэхээр зарим багш уурлаад хүүхэд хавчиж янз бүрийн зан гаргана.Сурах бичиг дээр ч олон үгийг буруу бичсэн байдаг .

Зочин [64.119.24.206] 2020-12-19 16:10:12

krilliig latinaar sloi. mongol bichgee surax ni zuv. unexeer ugiin yazguur undes xadgalagdaj baidag bichig shuudee. xar gedeg ug olon utgaai baixad utga burd niitsen oor oor bichlegtei shuudee. ene bol gaixamshig

Зочин [54.37.19.60] 2020-12-19 11:38:59

Monggul bichig-iian surutsagai-a

Зочин [192.82.71.96] 2020-12-19 11:13:12

Uharch bish uragshilj amidaray. Bur latin usgeer bichdeg boloh heregtei baina.

Зочин [66.181.161.85] 2020-12-20 21:50:28

Buu teneg!

Зочин [59.153.87.31] 2020-12-19 19:03:22

Битгий дэмийрээд бай. Монгол хүн болж төрсөн бол эх хэлээ бүр төгс эзэмших хэрэгтэй. Юу мэддэг гэж ийм юм бичээд суудгийн. Сүүлийн үеийн судалгаа энэ тэрийг олж уншдаггүй юмуу чи? Солонгос улс гэхэд 2034 оноос тусгай сургуулиудаа хааж эхлэх гэж байна. Тусгай сургууль гэдэг нь чиний наад шүтээд байгаа харь хэль харь соёлыг заадаг сургуулиуд. Эдгээр сургуульд сурсан хүүхдүүд нь сэтгэл, сэтгэлгээ нь Солонгос хүн биш болж төлөвшиж байнаа гэсэн судалгаа гаргаад илүү үндэсний эрх ашигтаа нийцсэн сургалтын хөтөлбөр эхлүүлээд явж байна. Солонгос хүнээ бэлтгэж авах гээд байна. Ядаж наад нүдээ нээгээд нэг хараач. Өндөр хөгжилтэй гэгдэх Япон, Солонгос, Хятад улсууд хэлээ устгаад бид урагшлахын тулд латинаар бичие, өнгөрсөн баларсан япон, хятад, солонгос хэлээ больцгооё гэж ярьж байна уу? Ийм тэнэг үгс чам шиг Монгол биш эрлийз, хурлийз үндэстнийг хагалах гэсэн өөдгүй явааргүй юмнуудаас л гарч байгаа л даа. Монгол хүн бол хэзээ ч үүх түүх, хэл соёлоо үгүйсгэхгүй. Гадаад хэлийг сурч түүнийг ашиглаж өөртөө болон улсдаа ашиг тусыг нь гаргаад явах хэрэгтэй шүү дээ тэрнээс биш Эх хэлээ битгий үгүйсгээд бай. Хүсээд байвал Монголоос яваад тэр харь хэл соёлтой газраа амьдрах эрх чөлөө, сонголт чамд байгаа.

Зочин [139.5.218.113] 2020-12-19 14:05:14

Zuv shuu. Sanal negtei bn

Монгол бичгээ сурцгаая [202.126.89.94] 2020-12-19 08:52:58

Монгол хүн болгон Монгол бичгээ сурцгаая .

Зочин [66.181.161.85] 2020-12-20 21:52:02

Mash zuv!

Багш [103.26.194.69] 2020-12-19 08:45:42

Монгол үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан яах аргагүй АРДЫН БАГШ хүн. Ш.Чоймаа багшийн хийж бүтээснийг ард түмэн мэднэ. МУИС хавьд бүтэлгүй гарууд аль ч үед маш олон байсан, өөрсдөө юу ч хийхгүй, хийсэн нэгнээ ад үзнэ. Өвгөд, дээдсийн их үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлэн, Их сургуулийн профессор багшийн жишиг, нүнжиг болж яваа буурал багшийг харлуулах гээд хэрэггүй. Ухамсарт бүх амьдралаа энэ бичиг үсэг, соёл, түүхийн дурсгалыг сэргээн өвлүүлэхийн төлөө зориулсан хүн. Шүлсээ үсэргэгчид битгий дарамтал, та нарын дарамт, доромжлолыг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй, бурхан хүний үр, бурхан шиг багш. Хаана хэзээ хэнд үгээ хэлэхээ хэнээр ч заалгахгүй.

Зочин [66.181.161.85] 2020-12-20 21:52:56

Yag unen

зочин [192.82.75.218] 2020-12-20 00:19:22

ЧОЙМАА ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЮМ? ГАВЬТАЙ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ, ОЮУТНУУДЫГ ЗАРЦАЛЖ ХЭДЭН ЮМ ХИЙЛГЭЭД ӨӨРӨӨ НЭРЭЭ ТАВИАД ГАРДАГ ШҮҮ ДЭЭ

Зочин [185.121.69.40] 2020-12-19 10:43:08

Чиний бүтэлгүй гарууд гээд байгаа чинь олонд танигдсан, түмэнд хүндлэгдсэн ардын багш, төрийн шагналт, гавьяатууд шд ээ. Тэгэхээр хэн бүтэхгүй гар вэ? Би нэрсийг нь дурдах уу яах уу?

Зочин [185.121.69.40] 2020-12-19 10:39:26

Хамт төсөл шаадаг өлөн шавь нь уу чи? 1. Боловсролын яамнаас мөнгө авч хадмал толь хийв. Нил алдаа. 2. УБЕГ аас өчнөөн сая төгрөгөөр хүний нэрийг монгол бичигт хөрвүүлж мөнгө шаав. Нил алдаа 3. УБЕГ ын захиалгат ажил байтал, тэр сангаа ашиглаж, өөр спонсороор хүний нэрийн толь хийв. Нил алдаа. Ялангуяа төвд нэр 4. Монголын нууц товчооны сонгодог эхийг зэрэмдэглэв

Зочин [202.126.89.131] 2020-12-19 08:41:04

Бичиг үсэгтэй цагаач Эрдэнэ овсогоо самбаа ихтэй баян Итгэлтийн бодлыг дор нь эргүүлээ биздээ.

Зочин [64.119.22.196] 2020-12-18 22:44:56

энд бичигдсэн сэтгэгдлүүдийг уншихад хужаагийн үр сад ямар олон болоо вэ гэж бодогдлоо. Ийм л новшнуудыг монголоосоо салгаж, цэвэрлэхсэн.

Зочин [202.126.89.131] 2020-12-19 07:59:16

Монгол бичигээ бүх нийтийн хэрэглээ болгочих. Залхуураад сурахгүй байгаа юм.

Цогтоо [185.220.102.248] 2020-12-18 23:33:18

Бичигдсэн сэтгэгдлүүд* гэх мэтээр эх хэлээ эрэмдэглэх. Үнэнийг өгүүлсэн эсвэл өөрт таалагдахгүйг хужаа гэж цоллох. Гагцхүү өөрийнхөө дур зоргоор амьдрахыг хүсэгч, бядан явагч чам мэтээс салах нь Монгол Улс цэвэр байх үндэс мөн.

Зочин [192.82.74.10] 2020-12-18 21:49:14

Хөдөлмөрч хүний хөлс урсаж байхад шүүмжлэгчдийн шүлс үсэрдэг гэдэг байхаа яагаад ийм арчаагүй, дорой, атаархуу сэтгэлтэй болоод байндаа, үгээр биш үйлдлээрээ харуул

James [37.187.2.76] 2020-12-18 22:15:29

One of his loser students, arent you?

Zocnin [68.145.61.75] 2020-12-18 20:13:57

Undesnii darhlaa toriin alban bicnigt mongol ulsiin har hairtsagnii bodlogod mash ih acn holbogdoltoi

Ш.ЧОЙМАА АБУГАЙД [185.220.101.213] 2020-12-18 19:51:15

ЭЛЭГ НЭГТ, БИЧИГ НЭГТ ӨВӨРМОНГОЛЧУУД МИНЬ МОНГОЛ БИЧГИЙНХЭЭ ТӨЛӨӨ АМИА ХАЙРЛАЛГҮЙ АЛАЛДАН ТЭМЦЭЛДЭЖ БАЙГААГ ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ ТЭВЧЭЭГҮЙ МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ БИДНИЙ ХЭСЭГ ЭРДЭМТЭД ӨВӨРМОНГОЛЧУУДАА ДЭМЖИН ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛАХАД Ш.ЧОЙМАА АБУГАЙ ТА ОРНООСОО БОСОХ ЧАДАЛГҮЙ БАЙНА ХЭМЭЭН ЗУРААГҮЙ БИЛЭЭ. ТАНЫГ ОРНООСОО БОСООД ЯРИА ӨГСӨН БАЙГААГ ХАРААД, ОДОО Л НЭГ ДУУГАРАХ НЬ ХЭМЭЭН БИ БЭЭР ИХЭД БАЯРЛАН УНШТАЛ ТА МИНЬ БАС Л ЧИМЭЭГҮЙ ХЭВЭЭР. ТА БИД ӨВӨРМОНГОЛ ЭРДЭМТЭН БАГШ НАРЫНХАА УРИЛГААР ӨЧНӨӨН Л ОЧИЖ, ДАЙЛУУЛЖ ЦАЙЛУУЛЖ ЯВСАН. ХЭЦҮҮ ЦАГТ НЬ БИДНИЙГЭЭ НҮДЭЭ БҮЛТИЙТЭЛ ХАРЖ АСАН ЭЛЭГ НЭГ ТЭДГЭЭР АХАН ДҮҮСИЙН ӨМНӨ ТАНААСАА ИЧҮҮР ХҮРЧ БАЙНА.

ЗОЧИН [192.82.75.218] 2020-12-20 00:25:21

ЧОЙМАА ИЙМ Л БАЛАЙ АМЬТАН ШҮҮ ДЭЭ. ТЭР ДОТРОО ТӨР ЗАСГИЙН УДИРДЛАГУУД ДУУГАРАХГҮЙ БАЙГАА БОЛОХООР ДОЛИГОНОЖ БАЙХ ГҮЙ ЮУУ. БАЛИАР ДОЛЬ АМЬТАН ШҮҮ ДЭЭ

Зочин [103.229.120.241] 2020-12-19 22:07:00

Эрдэмтэй хүний хэлсэн үг болгон цаагуураа утга учиртай. Хэлэх юмаа хэлсэн л байна. Хэн бэ гэдэг чинь хэлэх үгнээс чинь илэрхий байна.

Зочин [66.181.185.96] 2020-12-19 20:48:44

IDSEN UUSANAA SANAHAD ERHGUI ICHSEN BUI ZAA. IIM Hugiin gardaa GONJIINJOOO geed bultereed baisan.

Зочин [202.126.89.131] 2020-12-19 08:04:19

Тиймүү,юунаасаа айсан юм бол. Хариулт өгөөсэй.

Зочин [185.220.101.134] 2020-12-18 20:50:16

Hamgiin turuun duugarah yostoi hun bizde? Ichig ichig

zochin [202.179.26.60] 2020-12-18 17:50:16

Бичлэг, дуудлага нь өөр, нэг үсэг үгийн эхэнд, дунд, сүүлд өөр өөр гэх мэт сурахад их төвөгтэй.Саяхан цахимаар монгол бичиг зааж байгаа багш " Энэ үгийг ямар өгүүлбэрт орж байгаагаас шалтгаалж өөр өөрөөр дуудаж хэрэглэнэ" гэж байгааг харлаа.

Зочин [202.126.89.131] 2020-12-19 08:11:51

Над шиг залхуураад бэргээд байнаа. Эсвэл чадвар маана өвөг дээдсийнхээсээ дутуу болчиховуу. Нийгэм ахуй хөгжих дутам чадвар хөгждөг байх.

Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул [54.39.50.28] 2020-12-18 17:41:38

Хятадын зөөлөн хүчний бодлогыг монголд маш сайн хэрэгжүүлж буй хүн. Саяын өвөрмонголд монгол бичгийг хориглосон асуудлаар ганц ч үг ган хийгээгүй. Ус балгасан мэт байсан, байгаа, байсаар ч бх болно. Эздийхээ өөдөөс яаж ч дуугарахав. Эздийхээ даалгавраар Монголыг Монгол бичиг ч гүй, криллчгүй болгох ажлыг гарамгай зохион байгуулж бга өвгөн дөө.

Зочин [192.82.68.141] 2020-12-19 18:40:08

хушган тархитай

Зочин [202.126.89.131] 2020-12-19 08:18:03

Монгол бичиг сурахын ач холбогдолыг маш сайхан тайлбарласан байна. Сурах хэрэгтэй юм байна.

Зочин [66.181.189.55] 2020-12-18 17:12:37

Бичихдээ нэг өөр ярихдаа нэг өөр хүн толгой эргүүлсэн бүтэхгүй бичиг .

Зочин [139.5.218.113] 2020-12-19 14:06:25

Tijm. Unen utgagui

Зочин [193.169.145.202] 2020-12-18 16:55:33

Augaa ih Mongoliin nuuts tovchoond ih ezen Chingis haaniig zunii terguun sariin ulaan tergel udur tursun geed tsagaan deer haraar bichsen bkhad ene psdaa dur medej uvliin terguun sariin shiniin negen bolgoson. Umhii shinjaanii chantuugiin uldegdel Ih haanii tseerlel hurteh bolno

Зочин [88.103.231.0] 2020-12-18 22:11:07

Аугаа их Монголын нууц товчооны үнэн зөв түүхийг өөрчилж эзэн хааныгаа гүтгэн доромжилсон гэмт хэрэг байна. Псдааг цаазаар ав.

Зочин [66.181.161.21] 2020-12-18 16:39:23

ХХ зууны эхээр монголоос оргон зайлаад , хятадаар хөөгдөн доншуучилж яваад 30- 40- өөд оноос “ манай нутгийг” царайчлан бараадсан Ховд , Говьалтай , Баянхонгор , Өмнөговь , Дорногвь , Сүхбаатар , Дорнрдын цагаачдын хүүхдүүд бүхэл бүтэн үе монголын түүх - соёлыг сааралтуулж “ хоолоо “ олж идлээ ... Одоо болно оо , хэтрэвэл үр хүүхдүүдэд чинь “ хор “ болно ...

Зочин [202.126.89.131] 2020-12-19 08:24:08

Юугаа солиороод байгаа хог вэ.

иргэн [103.57.92.103] 2020-12-18 18:59:20

lЖалганаасаа гарч үзээгүй чавганц зангаа боль.Монголын уугуул хил хаагуур байгааг мэдэх үү.Авгайгийнхаа шээдэг жалганы цаад талд юу байдгийг хар.Тэгээд монгол улс өргөн уудам гэдгийг мэд.

Зочин [202.55.188.83] 2020-12-18 16:39:15

Багштан маань зөнөөд жаахан будилах болжээ. Бид бусдаас энэ бичгийг авсан ч юм шиг, бас аваагүй ч юм шиг. Эсвэл бүр монгол угсаатан бүрэлдэхдээ л бичиг үсэгтэй байсан ч юм шиг. Бүр монгол угсаатан бүрэлдэхээс өмнө монгол бичиг нь бий болчихоод хүлээгээд байсан ч юм шиг. Эрдэмтэн хүн ийм будилуу эсвэл адал хомхой байж болохгүй шүү дээ. Тэгэхээр багш маань зөнөжээ дээ. Монгол гэж ялгарахуйц овог аймаг дөнгөж 8-10-р зууны үед үүссэн. Монгол улс бол 13-р зуунд бий болсон. Гэвч төрийн уламжлалын хувьд олонтаа тасарсан. Эдүгээ монгол гэж нэрлэгдэж буй бичгийг Чингис хааны үед уйгурын бичгийн хүн Тататунгагаар удирдуулан төрийн албан хэрэгцээнд ашиглах болсон. Үүнээс өмнө монголын газар нутаг дээр оршиж байсан нүүдэлчид хятад голдуу бичиг хэрэглэж байж. Тэгэхээр монгол бичиг гэдэг маань монголжсон уйгур бичиг. Одоо яахав нэгэнт 1000-аад жил улирсан хойно монгол бичиг гэж нэрлэхэд буруудахгүй юм биз. Гэвч энэ бичгийг сэргээн ашиглана гэдэг хөгжлийн хувьд асар том ухралтыг хийнэ гэсэн үг.

Зочин [66.181.161.85] 2020-12-20 22:02:29

Xarin ch xun bur surch Mongolooroo uldex xeregtei biz dee?!!

Зочин [202.126.89.131] 2020-12-19 08:28:44

Үгүй байхаа. Та ганцаараа л сурахгүй байхгүй юү.

Зочин [89.24.45.137] 2020-12-18 18:28:29

zochin 202,55,188,83 mash zuv ilerxiillee.

Зочин [202.55.188.83] 2020-12-18 17:11:21

Ер нь монголчууд өнө эртнээс бичиг үсэгт тэгэж их ач холбогдол өгч байгаагүй. Ер нь малаа маллаад, цэрэг дайны ажлаа эрхлээд амьдарч болж байхад бичиг үсэг илүүц. Бичиг үсэг нь зөвхөн төрийн ажлыг удирдан явуулж буй дээд давхрааны, феодал ноёдын хувьд л хэрэгцээ төдий байсан. Харин аль хаан гарч, хэний нөлөө голлож, ямар соёл ач холбогдол өгч байгаагаас хамаарч бичиг үсгээ сольж, түүгээрээ үүх түүхээ туурвиж, төрийн хэргээ хөтлөн явуулж байжээ. Ингээд бодохоор бичиг үсэг гэгч маань монголчуудад бодит хэрэглээ гэхээс илүү үзэл суртал, бэлгэдэлийн ач холбогдолтой л явж ирж. Аль ч бичиг үсгээр туурвисан ямар ч ном зохиол байлаа гэхэд жирийн иргэн түүнийг дээдлэх үүрэгтэй, их л удаж адис авах хэмжээнд л явж иржээ. Үүнээс үүдээд бичиг үсгийг хэрэглэх биш дээдлэх ёстой, дээр залах ёстой гэсэн л ойлголт тогтсон байна. Ийм учраас ном судраар дамжин орж ирэх бодит мэдлэг, технологи, түүнийгээ ашиглах талын ойлголт огтгүй явж ирсэн байна. Тэгэхээр монголчууд бичиг үсэг эрдэм номд хэзээнээсээ бэлгэдлийн л ач холбогдол өгөхөөс ерөөс түүнийгээ ашиглах ямар ч мэдрэмжгүй явж ирж. Магадгүй энэ нь үлхгэр хайнга, залхуу, бүтээлч биш язгуур чанарыг нь улам дэвэргэсэн хэрэг байх. Үүний нэг батлагаа нь өнөөдөр ч гэсэн хэл соёлын тухай яриа босоход одоо хэрэглэж буй кирил бичгийн оронд уламжлалт монгол бичгээ сэргээхэд өгч буй ач холбогдлоос дурайтал харагдана. Нэгэнт хэрэглэхгүй болохоор тэр бичиг соёл нь ямраараа байна жирийн иргэнд огт падгүй байгаа хэрэг. Яахав "тэр арай үндэсний маягтай, монгол бичгийг нь хэрглэвэл хэрэглэнэ л биз. Хүүхдүүд бичихэд хүртэл угалзраад гоё байдаг гээд яриад байх юм. Нээрэн ч бас өөрсдийн юм нь зүгээр ч юмуу" гэх маягтай. Яг л хувцас хунараас сонголт хийж байгаа юм шиг. Чингис хааны үеэс авахуулаад өнөөгийн 21-р зуун гартал монголын жирийн малчин өрхийн хувьд бичиг үсэг гэх ойлголт ердөө бэлгэдэл төдий л явж ирсний нотлогоо энэ. "Яасан ч яахав ээ. Надад ямар өнчин ишигний олзтой юм биш. Оросууд нь шахаад болохоо байсан гэнэ. Тэр кирил бичгийг нь сурдаг болдог байхдаа, цусаар урс" ч гэдэг юмуу. "Одоо бас латин бичиг гэнэ үү нэг юм яриад л байна." "Эсвэл харахад аятайхан юм энэ монгол бичгийг нь хүүхэддээ сургаад үзэх үү, ерөнхийлөгч хүртэл зурагтаар заагаад байхчив. Ерөнхийлөгч дэмжиж байгаа хойно учиртай л байлгүй" ч гэж байх шиг. Ерөөсөө ямар ч оносон юмгүй. Үүлгэртсэн. Баримжаагүй. Золбин. Бидний аль ч цагийн төрх ийм л явж ирж. Ийм хүмүүс яаж ч хэл соёлын тухай хэлэлцэх билээ дээ. 300 сумд, 3000 жалгаар дүүрэн ийм үндэстний золбирол газар авсан. Энэ хүмүүс хэл соёлын ач холбогдол, ашиг юу болохыг мэдэхгүй. Дээдэлж л мэднэ. Хоймортоо зална. Униндаа хавчуулаад мартана. Адис авна. Тэгээл гүйцээ. Бичиг үсэг, хэлний дүрэм, үгүйн сан, хэлний хөгжил, хувьсал, техник технологийн хөгжил дэх хэлний нөлөөг ийм хүмүүстэй ярих арга байна уу? Ямар ч боломжгүй байгаа биз дээ? Хэдхэн үгийг өөрөөр бичиж журамлахад, төрөөс ийм хууль гаргахад /Элбэгээгийн төрийн хэлний зөвлөлийн жишээ байна/ улс хэдий хэмжээгээр хохирдог явдал эдгээр хүмүүст хамаатай юу? Хэдэн хэвлэлийн компани хожоод л өнгөрдөг. Түүнээс цээж гэж бичнэ үү чээж гэж бичнэ үү, дүлнэ үү дөлнө үү, гамбирцаг иднэ үү, ёворцог цохино уу захын нүүдэлчинд огт падлийгүй хэрэг. Бүтэн жарнаар тогтоосон кирил бичгийн хэрэглээг одоо буцаагаад тавиад туухад бид 20-30 жилийн туршид асар их хохирлыг үүрч урагшаа биш хойшоо алхах хэрэг гарна. 95 оны үед хэт үндэсний үзлээр сурагчдад тулгасан уйгуржин бичгийн сургалтын гор одоо л ид гарч байна шүү дээ. Алдаагүй, аятайхан найруулга бүхий эх зохиож чадах мэргэжлийн хүн ховордсон. Эрхбиш 35-аас дээш насныханд энэ байдал арай гайгүй. Уйгуржин бичгийг тулгахаас өмнө хэлний ойлголтоо цэгцэлчихсэн байсан хүмүүс. Тэгээд бод. Хэвлэл, нийтлэл үгийн алдаа, хэл найруулгыг хайхардаг хүнгүй болсон. Нуль алдаа. Дээр дооргүй, зах замбараагүй. Тэгсэн хэр нь нэг л их үндэсний үзэл, боловсролын хоцрогдол, камьбриж оксфорд ярьж цэц булаацалдсан хүмүүс. Монгол бичиг л заагаадахвал улс орон хөгждөг, эх оронч сэтгэлгээ цэцэглэдэг гэж ямар саньд нь батласан юм бэ? Хаа байна, тийм онол? Харин ч бичиг үсгээс авахуулаад нийгмийн ой санамжийн төвлөрсөн механизм нь цэгцэрсэн, үүнийгээ дундаж хэмжээгээр амьдралд хэрэглэж чаддаг тийм улс орон л хөгжлийнхөө суурийг ул суурьтай тавьж чаддаг. Энэ талын жишээ дэлхийгээр нэг байна. Кирил бичгийн зарим нэг зөрчил, эмх цэгцгүй байдлыг хэлний шинжлэлийн хэдэн эрдэмтдийн баг ажиллаад л шийдчихнэ. Түүнийг нь хууль гаргаад мөрдүүлчихнэ. Социализмын үед тулган хэрэглүүлсэн зарим орос үг, ойлголт, бичиглэл, тэмдэглэлийг боломжийн хүрээнд монголчилчихно. Ингээд л шийдэгдэх асуудлыг бид 20, 30 жилээр яригдах их сунжруу асуудал, гарз хохирол болгон дэвэргэхийн хэрэг юу байна аа? Ингэж хөгжлөө улдан чангаах сонирхол хэнд байна? Кирил бичигтэй байсан ч монгол бичигтэй байсан ч Монгол улс монголоороо л байна шүү дээ.

Зочин [202.21.127.167] 2020-12-18 15:54:06

Энэ Чоймаа шиг мэдлэг чадвар байхгүй мөртлөө бүх шагналыг яаж хамж сурах вэ?

Зочин [66.181.161.85] 2020-12-20 22:09:41

Bitgii ard tumniig gujird!Unindaa xavchuulaad martana ch gex shig!!!!

зочин [192.82.75.218] 2020-12-20 00:35:18

дээдсийг, дарга нарыг сайн долигонож сурах

ЗОЧИН [192.82.75.218] 2020-12-20 00:33:57

ХА ХА ХА БАС Л НЭГ ЧАДВАР БАЙХ ККККККККККККККК

Зочин [81.17.16.148] 2020-12-18 15:43:07

Hyatadad irehed n orchuulga hiij bla. Mundag huntei orchuulgaa duusaad zurag hurguu avhuulna uhaani yum bodoj bsn ch orchuulgiin yavtsad bur oi gutsan. Yag mgl bichgiin tuluu bus, mgl bichgeer business hiideg hun gedgii n oilgoj avch bile

АДМОН ГРУПП Р.Энхбат [185.220.100.241] 2020-12-18 15:19:51

Монгол бичгээс хамгийн ашигтай ажилласан хүн бол Ш.Чоймаа гэдэг хүн. Энэ хүн Ерөнхий сайд шинээр томилогдох бүрт шар цүнхээ бариад ордог. Гол зорилго нь ийм гоё тодотгол дор төсөл авах. Яг үнэндээ тэр хүн Монголд Монгол бичгээр явах нь худлаа гэдгийг маш сайн мэдэж байгаа.

Зочин [104.244.73.13] 2020-12-18 15:35:44

ШУТ санг жинхэн тонон дээрэмдсн гаршдээ энэ Чоймо.

МУИС-аа Аврах Хөдөлгөөн-д нэгдэцгээе! [31.220.2.222] 2020-12-18 15:10:19

МУИС-ын Дэд захирлаар өөрийн төрсөн хүүгээ, МУИС-ын НШУС-ийн захирлаар өөрийн зээгээ томилуулж, ууган сургуульд авилга, албан тушаалын аалзны тор үүсгэсэн Ш.Чоймаагийн бохир гарыг тасчин хаяж сургуулиа аврах хөдөлгөөнд нийт сургуулийн багш ажилчдыг нэгдэхийг уриалж байна. Хэлний салбарын олон багш, профессоруудыг хөөж, өөрийн нөлөөллөө тогтоох үйл ажиллагааг 1990 оноос хойш явуулсан. Ш.Чоймаа чи үхсэн хойноо булш руугаа нулимуулах гээгүй бол үлдсэн насандаа нүглээ ариусгаж, УУГАН сургуульд шургуулсан хорчингуудаа татан авч, гомдоож хохироосон багш нараас өршөөл гуй. Чиний нүгэл нимгэрнэ.

Зочин [193.169.145.202] 2020-12-18 16:46:23

Naad 3 chin dundaa 1 huuhentei, neg nuhnii tarvaganuud shuu. Hahahaha.

Зочин [104.244.73.13] 2020-12-18 15:36:52

Муисд бхда гадны төслийн мөнгө хувьдаа завшсн баримтуудаа задруулахгүй гэж хүмүүсээ тавьдаг

HULGAIN ARDIIN BAGSH [45.154.255.71] 2020-12-18 15:00:40

ELBEGDORJ YERUNHIILUGCHUUS BUUH UDRUU BAAHAN HUND SHAGNAL UGSNII NEG N ENE UVGUN SHUU DEE. HULGAIN ARDIIN BAGSH. ARIUNAAGIIN ARDIIN BAGSH DUUNII KLIPEND GOL DURD TOGLOJ UILAGNASAAR BGAD ARDIIN BAGSH BOLSON ETGEED.

Зочин [64.119.27.118] 2020-12-18 14:15:08

Зүгээр байгаа үгнүүдийг өөрчилж өөртөө таарсан оркний хэл зохиодог өвгөн мөн үү. Ач нараа эхэлж сургачихаад түмний хүүхдийн толгойг эргүүл. Монгол бичиг шиг толгой эргүүлсэн цагийн гарз байхгүй.

Зочин [45.154.255.71] 2020-12-18 15:02:10

ENENII MONGOL BICHGIIN TOLI GEJ NIL ALDAA SHUU DEE. YAGAAD GEHEER 19, 20TOI OYUTNUUDIIG DAICHILJ HIILGESEN BDG YUM

Зочин [119.40.103.6] 2020-12-18 14:13:20

Монголчууд эхнээсээ монгол бичгээ сурах учиртай юм шиг байгаа юм. Бид эхлээд крил үсгээр сурсан болохоор монгол бичгээр бичих уншихад үгийнхээ үндсийг мэдэхгүйгээс зарим тохиолдолд нилээд хүндрэл гардаг. Жишээ нь агула гэж бичээд уул гэж унших г.м. Тиймээс дунд сургуульд эхлээд монгол бичиг зааж сургах хэрэгтэй байна. Өөрөөр болосролын яам бага агнийн хичээлийн хөтөлбөрийг өөрчлөх шаардлагатай. Монгол бичгээр саадгүй бичдэг болсны дараа 3-4 дүгээр ангиас крил үсгийг заавал хүүхдүүд амархан сурна. Өвөр Монголд юу болж байна. Цаашдаа Монгол бичгийг хэрэглэж сурах нь монголчууд бидний үүрэг болсон шүү.

Зочин [66.181.161.58] 2020-12-18 18:11:20

ingej ard olnoo yahawd dee

зочин [59.153.115.23] 2020-12-18 13:31:53

ЧОЙМАА ГЭЖ ШАЛ ХУДЛАА НӨХӨР БАЙДАГ. ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ ДЭЭР ҮЕД ЗУРАГТААР МОНГОЛ БИЧИГ ЗААЖ БАЙСАН. ХЭДЭН ОЮУТНААР АЖИЛ ХИЙЛГЭЧИХЭЭД ӨӨРӨӨ ХИЙСЭН ДҮР ЭСГЭНЭ. АЛДАР НЭР ШАГНАЛЫН ТӨЛӨӨ УУХАЙЛАН ЗҮТГЭНЭ ДЭЭДСИЙГ ДОЛИГОНОН, ПЯЛДАГАДАНА

Зочин [66.181.161.58] 2020-12-18 18:17:37

envvn shig heregvv bichig haa ch baihgvv shvv

Зочин [217.170.205.14] 2020-12-18 14:56:33

Үнэн шүү. Ла л рын өвгөн. Эмэгтэй шавь нараа бас гусна.

Зочин [66.181.166.97] 2020-12-18 13:53:19

ӨӨРӨӨ НЭР АНДУУРААД БИЧЧИХВҮҮ?? НЭР АНДУУРААГҮЙ БОЛ АТААРХАЖ ЯВДАГ ӨВГӨН БАЙХНЭЭ КК. ЭСВЭЛ ЭЛИЙРЛИЙН ӨВЧИН ТУСАА ЮУ?? ЯГ ЮУ БИЧЭЭД ХЭНИЙГ ЮУ ГЭЭД БАЙНАА....

Зочин [203.98.76.9] 2020-12-18 13:23:42

БИ энэ саналтай нэг байна. Одоо бид уйгаржин, кирил гэсэн 2 монгол бичиг ашиглаж байна. Цаашид ганцхан уйгаржин монгол бичгийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ үсгийн тэмдэглээг уйгаржин болон кирил үсгийн тэмдэглээг зэрэг ашиглах. Хэл бичгийн дүрэм нь зөвхөн уйгаржин монгол хэлний дүрмийг ашиглах.

Зочин [66.181.161.58] 2020-12-18 18:22:57

za bol]doo odoo nohoi tooj shinshlee uou

Зочин [122.201.31.212] 2020-12-18 12:49:05

Үр ач нар нь монгол хэл мэдэхгүй ярьж ч чадахгүй гэж үнэнүү зэвүүн гар биднийг худлаа хошгируулаал

Зочин [66.181.177.120] 2020-12-18 12:12:13

Криллийг Латинаар солиочээ. Энэ л ирээдүйд хэрэгтэй


98 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
98 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.