МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулж, тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Цар тахлын нөхцөл байдал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагтай холбоотой болон үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг энэхүү Түр хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу зөвхөн нэг сувгаар мэдээлж байх бөгөөд уг бүтцэд төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлагийн дарга нар багтжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг илтэд зөрчсөний зэрэгцээ Үндсэн хуулиар иргэнд олгогдсон төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хаан боогдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Цар тахлын аюулаас сэргийлэх, иргэдийг худал, ташаа мэдээллээс хамгаалах хэмээх халхавчийн цаана төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх, зөвхөн Түр хороо гэгч төрийн бүтцийн тогтоосон үнэнийг тулган хүлээлгэх гэж байгаа нь үзэл суртал хийх, дарангуйлалд хүргэх, цаашид энэ нь жишиг болон давтагдан үргэлжлэх аюулыг авчирч буйг эрс эсэргүүцэж байна.
Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрх, эрх чөлөөг дайн байлдаан, гамшиг, онц байдлын үед л хязгаарлаж болохыг хуульчилсан атал нийтэд халдварлах өвчний жам ёсны үр дагавраар далимдуулан шинэ хууль, журам гаргах замаар улам бүр хязгаарлан хумисаар байгаад харамсаж байна.
Ардчилсан нийгэмд төр зөвхөн өөрөө мэдээллийн эх сурвалж байх, түүгээр дамжих мэдээллээ нэг сувгаар хянах буюу үнэнийг гагцхүү төр тогтоох гэсэн энэхүү санаархлаа зогсоохгүй бол хүний эрх, эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Зургийн тодорхойлолт алга байна.


Сэтгэгдэл

Сэтгүүлч биш [66.181.161.48] 2021-02-23 06:44:35

Сэтгүүлч гэж хэн нэгний бөгс долоож тэр хүнээ л тэнгэрт тултал магтаж бусдыг өөрсдийн санасан зоргоороо гутаан доромжилж байж хоногийн хоолоо залгуулж амьдардаг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл биш үү.

Зочин [66.181.184.161] 2021-02-23 02:35:03

Бөгс ухаж ухаж өмхий асуулт тавьдаг хүн сэтгүүлч мөн гэжүү. Улс орныг хөгжүүлэхэд юу хийсэн юм.

Zochin [202.55.188.99] 2021-02-23 02:57:26

Setguulchid ymar asuult tavih ni hamaagui. Hariulj baigaa hun ni shudarga zuv yrichihval bolloo ym bish uu. Er ni 1990 ond shorond baih hulgaich nar huivaldaj turiin erhiig bulaaj avch suljeenii luivarchdiin togtoltsoo bii bolgoson. 30 jil nuutsalj yvaad uursdiinhuu zulbasguudad turiin albiig shiljuulj ueiin ued udam damjsan luivraar amidrah taktiktai baisan ni odoo niited il bolj ami naana tam tsaana gegch ni bolj sandartsgaaj baina .

Зочин [103.26.195.158] 2021-02-23 01:14:04

Төрийн бус байгууллага төр рүү жон жон гэхээ боль

Зочин [64.119.24.39] 2021-02-23 02:00:25

Та мартсан бололтой. Элдэв юм ярих байтугай бодохоос айдаг байснаа матрав уу?

Зочин [202.126.89.194] 2021-02-23 01:43:07

БНМАУ муу улс байгаагүй юм.Аль ч ниигэмд алдаа байдаг.Гэхдээ өнөөгийн нийгэм шиг ийм лалрын нийгэм бол хэрэггүй.

Зочин [64.119.24.39] 2021-02-23 01:39:33

Иргэнд зөвхөн төрөөр дамжсан, хянасан мэдээлэл хүргэх нь зөв гэж та үзэж байгаа юм бна. Төр чинь танб сонгосон хэдэн хүн, төрийн бус нь та өөрөө, иргэн өөрөө шд. Ингээд төрийн албан хаагчийн шүүмжлэх, түүнээс мэдээлэл нэхэх эрхээсээ та өөрөө татгалзаж байна. Түүхэн утгаараа БНМАУ, өнөөдрийн жишгээр Хойд Солонгосын иргэг байхыг хүсээд байгаа юмаа да, та.

Зочин [66.181.189.88] 2021-02-23 01:05:38

Хар мэдээ мэдээлэл хэрэггүй Сэтгүүлчид зөвхөн үнэнийг бичдэг болсны дараа энэШААРДЛАГАА ярь

Зочин [64.119.24.39] 2021-02-23 01:40:59

Төрийн тэр хяналтын түр хороо нь үнэнийг хэлэхийг зөвшөөрөх юм бол уу? Сонгуулийн өмнө ийм хороо байгуулж байгаа нь бас эвгүй л юм

Зочин [66.181.189.88] 2021-02-23 01:01:32

Баримтгүй мэдээ мэдээлэл ихээр гаргах болжээ Ийн учир зөвхөн нэг цэгээс мэдээ мэдээллийг өгөх хэрэгтэй байна Сэтгүүлчид болсон болоогүй түүхий хар мэдээгээр ард түмний толгой тэргүүлсээр байх юм уу одоо больж үз Ард түмэн аль нь үнэн аль нь худлыг ялгахгүй болсон худлаа эрх ярихаа бодв@!!!!!!@@!@!!!!!!!

Зочин [64.119.24.39] 2021-02-23 01:41:31

Соц үе шиг тэ

Энхээ [43.228.131.77] 2021-02-23 00:53:49

Эхлээд ёс зүйгүй сэтгүүлч нараа хумьж байж мэдээлэл адав асуудлаа яримаар юм. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсгээд байгаа хүмүүс нь ёс зүйгүй СЭТГҮҮЛЧИД биз дээ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.