Дорноговь аймаг: Эрээний чиглэлд тээврийн хэрэгслийг ээлж дараатай нэвтрүүлж эхэлжээ

Aдмин / Хууль

Замын-Үүд суманд “Ковид-19” халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас Эрээн хотын хилийн боомтоор Монгол руу ачаа тээвэр нэвтрүүлэхийг зогсоогоод байгаа юм.

Үүнээс болж хилийн боомтын орчимд том оврын автомашины бөөгнөрөл бий болсныг сумын Онцгой комисс болон хилийн боомтын зөвлөл, холбогдох албаныхан хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр 500 гаруй машиныг Замын-Үүдийн Чөлөөт бүсийн зам талбайд байрлуулжээ.

Дээрх автомашиныг тодорхой дарааллын дагуу БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа гэж Замын-Үүд сумын Онцгой комиссоос мэдээлэв.

Замын-Үүдийн хилийн боомтыг нээж ачаа тээвэр нэвтрүүлэх асуудлыг хоёр улсын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд ойрын үед тодорхой шийдвэр гарах талаар албаныхан мэдээлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.54] 2021-04-07 23:50:07

Хилээ нээж олон улсын нислэгээ явуулаач

Зочин [203.91.115.39] 2021-04-07 15:37:12

Dorongowios hotru yj irh be hotin hariyatai hvn

зочин [202.9.46.17] 2021-04-07 09:57:15

Нээгээд яахав дээ, Хөл хорио тогтоочихвол ямар ч хэрэггүй

Зочин [192.82.80.61] 2021-04-07 09:51:14

tegmeer dee.........


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.