Монгол Улсын Ерөнхийлөгч Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, Спорт хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан нарыг хүлээн авч уулзав.

Гадаад оронд амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, түүх, соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлэх, төрийн ачааг тодорхой хэмжээгээр үүрч байгаа Хилийн чанад дах монголчуудын зөвлөлийн хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Хүүхэд багачуудад эх хэл, монгол амьдрал, түүх, соёлоо таниулахад чухал нөлөө үзүүлэх “Нүүдлийн соёлын боловсрол” болон хилийн чанадад суугаа монголчуудад зориулсан бусад төсөл, хөтөлбөрийг бодлогоор дэмжиж, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл өгөх боломжтойг хэлэв.

Зөвлөлийн хамт олон хилийн чанадад болон эх орондоо амьдарч байгаа хүүхэд багачууд, гэр бүл, багш нарт зориулж нүүдэлчдийн ахуй, өв соёл, түүх, эх хэл бичгээ танин мэдэх, суралцах, түгээн дэлгэрүүлэх зуны хөдөлмөр-зуслангийн цогцолбор байгуулах “Нүүдлийн соёлын боловсрол” төсөл хэрэгжүүлж байна.

Эхний шатыг 2017-2019 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд хэрэгжүүлсэн бол 2021-2022 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд, 2022-2026 онд Дундговь, Увс, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.126] 2021-09-11 09:21:05

Төрийн дархлааг унагаж, гадаадад байнга эх орноо муу хэлж, хоол олж иддэг хамгийн арчаагүй хэсэг нь цагаачилж амьдарч байгаа юм билээ. Бүгд цаашаа санаатай, нэг л их гадаадад амьдарсан хүмүүс, олонхи нь хөгшид энэ тэр харж шээс баас зөөж амиа зогоодог арчаагүй арьснууд л байдаг. Тэд ирээд эх орноо хөгжүүлнэ гэвэл энэ зууны хамгийн шилдэг онигоо, үлгэр болно.

Zochin [109.89.151.254] 2021-09-10 21:54:07

Gadaadad torch osson xyyxdyyd tuxain ulsiinxaa xel soel ulamjlaliig surch medej niigemshix estoi baidag bogood tegj baij irgedtei ni en zeregtsej ajillaj amidardag.Xarin yndesniixee xel soeliig oortoo avch yldex ni etseg exiinx ni anxaaraliin tovd baina uu gexees tor zasag yynd xutgaldax ni ilyyts, dotoodod bolovsroliin muu sistemees bolj bolovsroloor xotsrogdmol baigaa xyyxed zaluuchuudad eronxiilogch anxaaralaa xanduulax ni zyid niitsne !

Зочин [192.82.68.187] 2021-09-10 20:18:41

Энэ хүн хийх ажилгүй хэцүүдэж байнаа , хийх ажилгүй ч гэждээ хөөрхий юу хийх яах ийхээ мэдэхгүй байх шиг

Амарбаясгалан бол криминал [66.181.186.131] 2021-09-10 20:05:57

Амарбаясгалан гэдэг криминал оросод зард гарсан үл бүтэх этгээд шүү

Гол зүйлээ асуусан болов уу? [202.131.225.53] 2021-09-10 18:11:59

Монголдоо хэдийд буцаж ирэхийг нь эднээс асуусан уу, МУ-ын Ерөнхийлөгч өө? Юү гэж байх юм?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.