Спортын мастер Т.Рэнцэнбадамыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Aдмин / Нүүр

орноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр замдаа гарч байсан.
Тэгвэл ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өнөөдөр буюу 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд 46 дахь өдрөө гүйсээр ирлээ. Түүнийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, Хилийн цэргийн 0101-р анги, Хилийн цэргийн 0243-р анги, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн ЗДТГ-ын Хэлтсийн дарга нар, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, Сүхбаатар сумын Засаг дарга нар хүндэтгэл үзүүлэн хүлээн авч баяр хүргэлээ.
Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамыг цар тахлын нөхцөл байдалд ард олныхоо итгэл найдварыг тээж, сэтгэл санааг дэмжин өргөж, эмэгтэй хүний тэсвэр хатуужил, зориг тэвчээрээр бусдад манлайлал, урам өгч байгаад нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа талархал илэрхийлэн Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 652 дугаар хилийн тэмдэгт хүртэл нийт 1,100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.


Сэтгэгдэл

Иргэн [203.217.139.240] 2021-09-16 12:06:26

Манайхан, аливаа нэг юмыг хэн нэгэн эхлүүлэхээр дагаж шуурдаг, эсвэл дарж унтраадаг зангаа болих хэрэгтэй байгаа юм даа. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй цэргийн албан хаагч гүйлээ, одоо болно оо та минь ээ!!!! Цэргийн алба чинь тогтсон дүрэмтэй, журамтай, дэгтэй ш дээ. Хэн дуртай нь ажлаа хаяад гарч гүйгээд, хэсэг бүлэг нь араас нь дагаж давхиад байж үнэхээр болохгүй. Дахин ийм үйлдэл гаргах хүсэлтэй хүнийг шууд болиулах, тушаалаар хориглох эрх нь цэргийн удирдлагуудад байгаа ш дээ.

Зочин [202.9.46.232] 2021-09-15 15:42:51

Өмнө гүйсэн хүнд орон сууц өгчихсөн чинь бусад оркууд нь гүйвэл орон сууц өгөх юм байна гээд ойлгочихож хөөрхий. Гүйсэн хүн бүрт байр өгөөд байх нь шаал утгагүй.

ds [103.57.92.63] 2021-09-15 14:52:14

bairiig n uguuchee

Зочин [66.181.161.125] 2021-09-15 14:41:19

Энэ урт замыг туулсан гутлаа эцсийн цэг болох Алтанбулагын музейд дурсгалын үзвэр болгож үлдээвэл яасын. Тэгэхгүй бол хаягдаад алга болно ш дээ.

Зочин [66.181.161.125] 2021-09-15 14:37:43

Баяр хүргэе. Эмэгтэй хүн ийм зайг зорьсон хугацаандаа багтаад амжилттай туулж ирсэнд. Бусад хүмүүст зорилго тавиад түүндээ хүрч чадаж байхын сайхан үлгэр дууриал болж байна гэж бодлоо. Ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх сайн сайхан байхын ерөөл өргөе.

Зочин [66.181.178.140] 2021-09-15 14:29:34

Gde bair? Bairaa ogoochee hahahaha

Зочин [103.80.210.183] 2021-09-15 14:14:39

дараагийнх нь гүйхэд бэлдээрээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.