УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төсөл өргөн барилаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.13) өргөн барилаа.

Одоогийн байдлаар манай улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна.

2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 2018 онд нэмэгдүүлж 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Энэхүү хууль батлагдан хэрэгжих үед 2018 онд батлагдсан хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд тэтгэврийн зөрүү үүсэх, үүнээс улбаалсан хохирол амсах эрсдэл үүсэхээр байна.

Тиймээс энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос өндөр насны тэтгэврийг тогтоон бодож байгааг 5 жил болгон өөрчлөхөд хуулийн өөрчлөлтийн хугацаанд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн авах тэтгэврийн хэмжээнд зөрүү үүсэж байгаа тул иргэдийн өндөр насны тэтгэврийг дахин тогтоох, энэ хугацаанд үүссэн зөрүүг нөхөн олгох харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү зохицуулалтад 2018 оны Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд орсон өөрчлөлтөөр тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд хамаарах юм байна.

Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн мөнгөн дүн бодитоор нэмэгдэх нөхцөл бүрдэнэ, төр иргэддээ тэгш, шударга хандах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.


Сэтгэгдэл

иргэн [202.179.3.33] 2021-10-14 10:11:02

маш зөв хуулиа яаралтай батлуулаарай амжилт хүсье. тэтгэвэрт гарч байгаа иргэдэд маш хэрэгтэй хууль журам байна шүү

Зочин [202.9.40.111] 2021-10-14 04:09:47

Пүүжэээээ онц шүү онц

Д.Сосорбарам [202.131.241.150] 2021-10-14 03:22:56

5жилийн дунджаар бодох хэрэгтэй шүү 7 жил болохлоор 60.0-70.0 төгрөгөөр дутуу тогтоогдож байна. шүү

Зочин [202.179.21.192] 2021-10-14 02:27:24

5 жилийг 1 сарын нэгнээс мөрдүүлэх зөв

Зочин [103.9.90.130] 2021-10-14 01:55:19

зөв шүү энэ хуулийг дэмжизгээе 5 жил

Bat [103.57.93.179] 2021-10-14 01:47:53

5 жил болгохыг дэмжиж байна.Энэ хуудсыг дэмжээрэй ард түмнээ!!!!!!!

Juju [103.57.93.179] 2021-10-14 01:43:50

Mash zov .hundee hyrsen yag bodit demjleg shu.Zandanshatar ta buren demjeerei.Purevdorj gishuun ard bidend gart barigdah bodit demjleg huuli oruulj bgaad talathaj bn.

zochin [192.82.76.3] 2021-10-14 01:14:07

eregtei 55 emegtei 50 nastai bolgoe

Zochin [103.57.93.179] 2021-10-14 01:01:56

Дэмжиж байнй

Энхтөр [202.9.46.187] 2021-10-14 00:10:45

Онц Пүрэвдорж гишүүн заавал батлуулаарай. Амжилт бусад гишүүд дэмжээрэй та нар мундаг шүү

Зочин [202.179.27.243] 2021-10-13 23:39:51

Дэмжиж байна.

Зочин [202.126.88.59] 2021-10-13 22:31:38

60 n sariin dyndaj hangalttai hugatsaa 84 gedeg bol uneheer bolomjgui l de

Зочин [202.126.88.59] 2021-10-13 22:29:41

5 jil n uneheer zov asyydal shuu de

Onon [66.181.161.61] 2021-10-13 13:30:23

Пүрэвдорж гишүүнд баяр хүргэе, Иргэддээ аль болох бага тэтгэвэр өгөх зорилготой дараалсан 7 жилийг хуучин 5 жил болгох нь туйлын зөв ахмадуудуудаа буян болох том ажил. Дараалсан 7 жилээр өгнө гэдэг бараг боломжгүй асуудал шүү. Шууд ядуурлын эгнээнд оруулах хуулийг өөрчлөх нь зөв

ikhe hyrald ene metiin nobsnyyd baisaar baigaa ni ene ylas doroitsonii sinj dee!! [148.60.92.227] 2021-10-13 13:16:21

Pyrebdorjiin hyyli ergeh gej yu baihab?Mongol ylas byren dampuursanaa yygeer haryylaj baina daa!!!!!!!!!!

Зочин [103.9.90.100] 2021-10-13 12:13:47

Манай аймгийн гишүүн мундаг, бусад гишүүд санаачилах нь яасы, эр хүн алдаж, эрэг нурдаг юм, Согтуугаар тээврийн хэрэгсэл бариал биз, яг үнэндээ архийг их, бага хэмжээгээр уугаад бүгд л машин барьж байгаа шүү дээ. Баригдаж байгаа нь цөөхөн л байгаа болохоос биш!!!!

zocjin [192.82.68.56] 2021-10-13 11:37:29

uu mash ih bayarlala yag tiim shdee 5 jil 7 jiliin hoorond mash ih yalgaa bna odoo negentee butsaagaad 5 jil bolgoson yum chini ene undur nastnuudaa adilhan 5 jil bolgooch mash ih bayarlalaa

зочин [202.21.108.51] 2021-10-13 10:51:35

Зөв ш дээ. Хамгийн гол нь энэ хуулиа яаралтай батлуулаарай. Дэмжиж бна

Зочин [66.181.190.235] 2021-10-13 10:23:27

ЗӨВ ШТЭЭ. 5 ЖИЛИЙН ДУНДЖААР БОДООД ХОХИРЛЫГ НЬ БАРАГДУУЛ.

Иргэн [192.82.76.233] 2021-10-13 10:19:50

Хууль уландаа гишгэдэг, архичин, согтуугаар жолоо барьж осол гаргагч амьсгаа хууль өргөнө гэж юу байдгийн.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.