О.Батбаяр: Дельтагийн давалгаанаас өрсөж нэмэлт тунгаа тарьснаар халдварыг бууруулж чадлаа

Aдмин / Эрүүл мэнд

Манай улс нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш халдварын тоо эрчимтэй буурлаа. Үүнтэй холбогдуулан УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай ярилцлаа.

-Хоёр тун вакцин халдвараас 96 хүртэл хувь хамгаална гэж анх зарласан. Гэтэл дахин нэмэлт тун шаардлагатай гэсэнд олон хүн эргэлзэж байна. Гуравдугаар тунг хийх болсон шалтгаан нь юу байв?

-Дэлхий нийтэд гуравдугаар тун вакцин бол шинэ зүйл биш. Вакцины судалгаануудыг хамгийн анх Ухань хотод бүртгэгдсэн COVID-19-ийн хувилбарт үндэслэн хийж, хоёр тун вакцин хэрэгтэй гэсэн шийдвэрийг олон улсад гаргасан. Энэ анхны хувилбараас Pfizer вакцин 95 хувь, Синофармын вакцин 75 хувь, AstraZeneca 72 хувь хамгаалж байгааг судалгаагаар тогтоосон. Ингэхдээ вакцин тариулсан хүмүүсийг вакцингүй хүмүүстэй харьцуулан судалсан статистик дүнг харгалзсан.

Ийн вакцинуудыг ДЭМБ бүртгэж, улс орнууд дархлаажуулалтдаа ашиглаж эхэлсэн. Гэвч энэ оны дөрөвдүгээр сараас COVID-19-ийн дельта хувилбар бүртгэгдэж эхэлсэн. Энэ нь анхны Уханийн хувилбараас халдварлах чадвар нь дөрөв дахин их байв. Мөн сорьцод байгаа вирусын тоо 1000 дахин нэмэгдсэн нь нөхцөл байдал ноцтой болсныг сануулсан. Вирус мутацид орж, халдварлах чадвар нь нэмэгдсэнээр вакцинд хамрагдсан хүмүүс халдвар авах эрсдэлтэй болж эхэлсэн. Вакцинд хамрагдсанаас хойш 42 хоногийн дараагаас цусан дахь эсрэг биетийн хэмжээ 10 хувиар буурч эхэлсэн. Байгалиасаа вакцин болон халдварт өвчний дараа тогтсон дархлаа, эсрэг биеийн түвшин тодорхой хугацааны дараа буурдаг. Хамгийн гол дархлаа нь эсийн түвшинд тогтох ёстой. Ингэснээр халдвар ороод ирэхэд эс таниад богино хугацаанд эсрэг биеийг үйлдвэрлээд вирусыг устгаад хариу урвал өрнөх ёстой.

AstraZeneca болон Pfizer вакцины дархлаа буюу эсрэг биеийн титр 3.5 сарын дараагаас буурч эхэлсэн. Вакцинуудыг шинэ технологиор хийсэн учир халдвараас хамгаалах чадвар буурч эхэлсэн ч хүндрэл болоод нас баралтаас хамгаалах чадвар нь хэвээр байгаа. Мутацид орж олон төрөл болсон вирусыг хүний дархлааны систем богино хугацаанд таниад устгах боломжгүй. Тиймээс хоёр тун тариулсан хүмүүс эрсдэлд орж эхэлсэн. Үүнээс үүдэн эсрэг биеийн титрийг өсгөхөөс илүүтэйгээр дархлааны санамж, хариу үйлдлийг сайжруулах зорилгоор нэмэлт тунг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 20 орчим улс гурав дахь тунгаа хийж байна. Үүнд манлайлсан улс нь Израйль. Тус улс маш богино хугацаанд судалгаа хийгээд гуравдугаар тунг эрчимтэй тарьж, нэг сарын дотор хүн амын 30 хувиа хамруулсан. Ингэснээр халдварын тоо нь 80 хувиар буурсан. Их Британи хүн амын 20 хувиа нэмэлт тунд хамруулаад тохиолдлын тоог 15 хувиар бууруулсан. Манай улс аравдугаар сартай харьцуулахад арваннэгдүгээр сарын сүүлийн 14 хоногийн халдварын тоо 60 хувиар, орны ачаалал 40 хувиар буурсан нь нэмэлт тунгийн үр дүн юм.

-Ихэнх орон зургаан сарын дараа нэмэлт тунгаа хийж байна. Харин манай улс гурван сарын дараа тарьж байгаа нь ямар учиртай вэ?

-Вакцины хамрагдалт муу зүүн ба баруун европын улс орнууд ба манай хөрш ОХУ-д дельта давалгаа эрчимжиж, тохиолдлын тоо эрс өсөж байна. Тухайлбал, ОХУ-д өдөрт 40 мянган тохиолдол илэрч, 1000 гаруй хүн нас барж байгаа бол Германд өдөрт 50 мянган тохиолдол бүртгэгдэж, 300 хүн нас барж байна. Манай улсын хувьд европын улсуудын адилаар дельта давалгаанд өртөх эрсдэл есдүгээр сарын сүүл ба аравдугаар сарын эхээр үүссэн тул бид нэмэлт тунг хийх хугацааг 3-6 сараар тогтоосон. Учир нь Синофармын хоёр тунгийн дараах эсрэг биеийн титр гурав дахь сараас буурч эхэлсэн. Тэр дундаа халдварлах чадвар өндөр дельта вирусын эсрэг дархлааны бусад үзүүлэлтүүд буурч байгаа үед гурав дахь тун вакциныг хийхэд эдгээр үзүүлэлтүүд нэмэгдэж байгаа нь манай улсын судалгаагаар нотлогдсон. Вакцины эсрэг биетийн титр буурсантай холбоотойгоор дельта давлагаа эхлэхээс өмнө яаралтайгаар гуравдугаар тундаа иргэдээ хамруулсан нь оновчтой шийдвэр болсон. Учир нь манайд тохиолдлын тоо буурч эхэллээ. Манай хөрш БНХАУ 3-6 сарын дараа вакцины нэмэлт тунд иргэдээ хамруулж эхэллээ.

-Халдвар аваад эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдах шаардлагагүй гэж мэдэгдсэн. Гэвч удалгүй 21 хоногийн дараа нэмэлт тундаа хамрагдаж болно гэсэн. Энэ нь юутай холбоотой вэ?

-ДЭМБ-ын судлаачид “Вакциндаа хамрагдаад халдвар авч байгаа хүмүүс дархлааны тогтоц сул байна. Дахин халдвар авах эрсдэл өндөр байна” гэж мэдэгдсэн. Халдвар аваад эдгэрсний дараа тогтож байгаа дархлаа вакцины дархлаа шиг системтэй байж чадахгүй байгаа юм. Тиймээс халдвар аваад эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакциндаа хамрагдахыг зөвлөж байгаа.

-Халдвар аваад эдгэрсэн ч мартамхай болох, сульдах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна гэж хүмүүс ярьж байна. Халдвараар хүндээр өвчилвөл ямар эрхтний систем гэмтэж байгаа талаар судалгаа хийсэн үү?

-Барууны орнуудад хийсэн судалгаагаар өвчилсний дараа тархины эдүүд маш их гэмтэж авто осолд орсон юм шиг оюуны чадамж муудаж байгааг тогтоожээ. Монголд энэ халдвараар нас барсан хүмүүст задлан хийхэд ижил үр дүн гарсан. Тархины эсүүд асар ихээр үхэжсэн, зүрхний булчин гэмтэж, элэг бөөрний хурц дутагдалд орж байна. COVID-19-өөр өвдсөн дөрвөн хүн тутмын нэг нь элэг, бөөр, зүрх, тархины асар их хүнд гэмтэлтэй хоцорч байна. Энэ судалгаанаас үзэхэд вакциндаа хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс амиа алдах өндөр эрсдэлтэй төдийгүй насан туршдаа архаг хууч өвчинтэй болох эрсдэлтэй байна.

Ийм байдалд оруулахгүйн тулд бид иргэдээ гуравдугаар тунд хурдан хамруулахыг хичээж байна.

-Манай улс хүүхдүүдээ гуравдугаар тунд хамруулах уу?

-Халдвар авсны дараах үлдэц залуу хүмүүс ч эрсдэлтэй учир Израйль улс 12-оос дээш насны хүүхдүүдээ нэмэлт тунд хамруулсан. Мөн АНУ 5-11 настай хүүхдүүдээ вакцинд хамруулахаар боллоо. Энэ нь дельта хувилбараар хүүхэд өвчилж, нас барах нь эрс нэмэгдсэнтэй холбоотой. Манай улсад ч Уханьд гарсан хувилбараар хүүхдүүд өвчлөх нь бага байсан бол дельта хувилбарын үед 12-оос доош насны хүүхдийн өвчлөл ба хүндрэл эрс нэмэгдсэн. Одоогоор манай улс 17-оос дээш насныхныг нэмэлт тунд хамруулж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вакцины гурав дахь тунд хамрагдах боломжтой ба жирэмсний аль ч үед вакцин ураг ба эхэд эрсдэлгүй учраас ДЭМБ зөвшөөрсөн байдаг. Вакцинд хамрагдаагүй 12 наснаас доошхи хүүхэд ба жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл буурсан нь гурав дахь тунд хамрагдсан иргэд гэртээ халдвар тараах нь багассантай холбоотой.

-Pfizer вакцины хугацааг сунгасан нь нэлээд эргэлзээг дагуулж байна. Нэгэнтээ үйлдвэрлээд гаргачихсан вакцины хугацааг сунгах нь эрсдэлтэй биш гэж үү?

-COVAX хөтөлбөрийн хүрээнд 190 гаруй орон Pfizer вакцин хүлээн авсан. -60-аас -90 градусын гүн хөлдөөгчид байгаа вакцины хугацааг гурван сараар сунгахад вакцины чанар, үр нөлөө өөрчлөгдөхгүй гэсэн захиаг Pfizer компани илгээсэн. Ингэснээр цаашид тус компани вакцинаа есөн сарын хадгалах хугацаатайгаар үйлдвэрлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин худалдан авч байгаа.Үүүний тодорхой хувь болон COVAX хөтөлбөрийн хүрээнд 1.5 сая тун Pfizer вакцин хүлээж аваад байна. Ингэснээр нийт 2.9 сая тун Pfizer вакцин хүлээж авлаа. Манай улсын хүлээж авсан бүх вакцины нөөц 7.5 сая тун болоод байна. Манай улс вирусын эсрэг эмчилгээг өрхөөр дамжуулан эрт хийж ард иргэдээ улсын төсвөөс Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлсэн мөнгөнөөс 280 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн эмчилсэн. Мөн орны тоог эрс нэмж 23 мянгад хүргэсэн ба вакцины татан авалтыг сайн хийж вакцинжуулалтыг эрчимтэй хийснээр томоохон давалгааг нас баралт хүндрэл багатай давах боломжийг бүрдүүлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [64.119.29.232] 2021-11-26 01:38:17

Вакцин ханган өвдөхөд маш их тус хүргэсэн. Түүнээс манай иргэд бараг бүгд өвдёан дөө.... тээгээд л намжсан байх...

zochin [202.126.89.228] 2021-11-25 03:37:16

zaaa estoi dund huruu shvv vhsenii chne bakcinii ach tus bvgdel ko tusaad vldeh negn vldeed zarim negn diilkvv tengert haliad duusj bhad vhss atsnii vaktsin ene turd bga hudlaa hutsaad baigaa gulugnvvdiig harhaar svvldee bvr alchihmaar yum yriad suuj bhiimaa

Зочин [66.181.181.207] 2021-11-25 02:01:11

Өрсөж гэдгийг ойлгосонгүй Өрсөх байтугай халдварыг ард түмнийхээ дунд хяналтгүй алдчихсан шүү дээ Юун өрсөх ьэ Одоо Хүн амын 3 н сая хүний чинь талаас илүү нь аль хэдүйн халдвар авадгаа аваад өвдөөд үхэх нь үхээд дуусаж байна Одоохарин яаж дахиад 2 дахь удаагаа өвдөхгүй байх вэ гэж л бодох юм Бараг 2 сая хүн халдвар авсан Байх Үүнийг судоаад гаргаач Хүн амын хэд нь өвдөж вэ Гээд Бодит үнэн та нарт огт хэрэггүй юмуу Уул нь хамгийн их хэрэгтэй баймаар юм Бас ПсР ыг хүн бүр хийлгэж чадахгүй байгаа Зөвхөн Түргэвчилсэн өгөөд эерэг гарч байна Тэгээд энэ халдвар авсан тоонд орохгүйшүү гэх юм Яагаад ийм худлаа тоо хэлдэг юм бэ Гадуур их олон хүн халдвартай байна Тэд халдвартарааж байхад хэнч хянахгүй бна

зочин [103.229.122.43] 2021-11-24 15:40:00

Энэ хүн юу ярьж байгаагаа өөрөө ойлгож байгаа болов уу? эсвэл даалгавраар ийм зүйл яриад байна уу? Монголын хүн амын бараг 70-80 хувь нь халдварлачихсан юм биш үү? Хятад, орос вакцины үр нөлөө, хор уршгийг Монгол хүн дээр судлав уу? судлаач ээ. Эдгээр нь хамгаалав уу? эсвэл яав? юу болов? Бодит үнэнийг ард иргэдэд ил тод, нээлттэй, шударга мэдээлээч ээ. Өдөр бүр яагаад яг 10 хүн хорвоог орхиод байна вэ? Энэ тоо бодит уу? эсвэл? Халдвар хамгааллын дэглэм, журам гэж Монголд байна уу? 1,5 жил хатуу хөл хорио тогтоож, цагдаагаар мануулж, ард иргэдийг гэрт нь хорьсон мөртлөө 2-3 удаа сонгууль явуулсныг юу гэж ойлгох вэ? Үүнээс болж хэн хожив? хэн хохиров? Ард иргэдийн дийлэнх нь асар ядуу, өртэй, зээлтэй, идэх хоолгүй хог ухаж байна уу? Хотын захын гэр хороололд хүмүүс хэрхэн яаж амьдардгийг дарга сайд гишүүд мэдэх болов уу? очиж үзээсэй, хараасай. Өргөн уудам нутагтай, асар их баялагтай, 70 гаруй сая малтай байж 3-хан сая Монголчууд яагаад ийм ядуу зүдүү, дорой буурай амьдардаг вэ?

Зочин [202.126.89.208] 2021-11-24 13:02:16

Вакцин гэдэг бол урьдчилан сэргийлэх тарилга. Харин бараг бүгд өвдчихөөд байхад нэмж вакцин хийх гээд байгаагийн учрыг ойлгохгүй байна.

зочин [64.119.17.216] 2021-11-25 07:36:40

хөдөө хотгүй өвдөөд дуусаж байх шиг бна.дархлаа бараг тогтсон байхаа.

bold o [66.181.188.182] 2021-11-23 12:21:02

delta virus Mongold orj irsnees hoish neg ih udalgui ooroo ooriigoo ustgaad amia horloh bolson gej yapan erdemtdiin sudalgaa garsan bn genee...darga nar ta nariin saind bish genee..

Зочин [192.82.67.154] 2021-11-23 08:05:59

Тийм л санаа чинь үнэхээр зовоод байгаа бол 3 дахь тунгаа хийлгээч дээ, үнэгүй вакцин хийгээд өгье гээд гуйгаад, зөвхөн хотод өдөрт 10 мянган хүнд вакцин хийх багууд ажиллуулаад байхад 4- хөн мянган хүн хийлгэж байна, ямар сайндаа барааны захууд, их дээд сургуулиуд, олон хүнтэй албан газрууд, хороололуудаар явж вакцин хийж байхав, төмөр замын дагуу хот суурингаар вагоноор явцгааж хийж байна, хаанахын хэн хамаагүй ирээд хийлгээ гээд олон хонож байна шдээ, Бууруулах боломж бололцоо зөвхөн ард олонд өөрсдийнх нь гарт байна даа

Зочин [192.82.82.117] 2021-11-23 06:45:17

uvchlul ih l bn sh de

Зочин [192.82.67.154] 2021-11-23 04:44:19

Химийн ганц томьёо мэдэхгүй байж эрдэмтэн судлаачдыг шүүмжилэх гэж унгас алддагаа боливол таарна

Зочин [103.80.210.183] 2021-11-25 07:14:27

мэднээ ааш 2 оо. натриа хлор. эн 3 ааш 2 ооаш

Иргэн [192.82.74.10] 2021-11-23 04:37:45

Наад тэнэг үгэнд чинь хэн итгэхэв дээ

zochin [103.57.95.48] 2021-11-23 04:30:25

bitgii shaaldaa yum unsh sudal delhii yaj bna ergvv mal min

Зочин [202.9.40.46] 2021-11-23 04:10:06

Тэнэг хүүрээ халдвар өөрөө буурч бн. Хамгийн аюул нь өдөр бүр 10 аас дээш хүн үхээд байгаад л бн ш дээ. бид цөөхүүлэээ шүү. Юу ч хийж чаддаггүй муу хүүрнүүүүүүд чёрт

делт [139.5.218.25] 2021-11-23 03:07:34

бүгд деелтей тусаад эдгэсэн хойно вакцин ийм тэнэгүүд эрүүл мэнд яамаар дүүрэн

Зочин [59.153.112.165] 2021-11-23 02:55:15

тариулсан тариулаагүй хүн бүр тусаад эдгээд дархлаа тогтоо биз

Зочин [64.119.17.216] 2021-11-25 07:37:36

яг үнэн

ккк [202.179.27.160] 2021-11-23 02:38:54

гоё ... ккк

Зочин [66.181.180.72] 2021-11-23 02:31:59

Энэ чинь жамаараа өуурч байгаа болохоос чиний сайнд буураад байгаа юм биш. Дэлхий даяр ийм байдал ажиглагдсан. Нэг их сүрхий хүн болох гэж. Таарсан нөхөр вэ

Зочин [202.126.88.227] 2021-11-23 02:29:30

Их мэдэгч үүд аавдаа авгай авахыг заадаг

Зочин [119.40.103.3] 2021-11-23 02:15:04

шаана шаана гэхэд бас баримжаагүй тэнэг юм шаахиймаа. бүгд тусаад эдгээд дуусаж байна малаа

Z [98.169.36.32] 2021-11-23 01:53:13

Zuv zuv

Зочин [66.181.179.36] 2021-11-23 01:52:39

Хэ хэ ичих энэ тэр гэж байдаггүй сонин засаг шүү ичдэггүй горилогчид горьдогчид юмаа даа

Baldan ubuu [202.9.46.248] 2021-11-23 01:43:59

Shaadag gar be ! Haha

Зочин [66.181.161.71] 2021-11-23 01:35:26

Ингэж шаадагаа боль хахаха

Зочин [66.181.182.56] 2021-11-23 01:30:11

Haha ta nar bolio davalgaalaa dusaj bhad.yaaj ingej shaadin be


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.