Ахуйн гал түймрийн дуудлага ихэсчээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 09:01 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 17:03 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7×7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо, Хувьсгалчдын зургаадугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 23:13 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5×7 метрийн хэмжээтэй байшингийн модон шал шатаж байсныг унтраасан байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Дөрөлж” гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 17:43 цагт сумын онцгой комиссд иржээ. Дуудлагын дагуу тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид уурын зуухны 24х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраажээ.


Сэтгэгдэл

БАТ ОТГОН ДУЛМАА [103.57.93.112] 2022-01-12 22:58:26

МОНГОЛ УЛСАД ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗУУН ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ ИХ Ч ОЛОН ДУУДЛАГААР ЯВСАН ДА

Зочин [66.181.161.92] 2022-01-12 16:58:33

Гал шалтгааныг сайн тодорхойлох хэрэгтэй гол нь цахилгааны буруу монтаж тохироогй нарийн цахилгаан дажуулах кабель байдаг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.