Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
“BLUE SKY”
10:00 цагт: Хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитын тайлан танилцуулах уулзалт болно. Уг тайланг Сингапурт төвтэй Splice байгууллага гүйцэтгэжээ. Мөн олон улсын туршлагад үндэслэсэн цаашдын хөгжлийн арга замуудыг тодорхойлж, санал болгосныг хуваалцана. Утас: 99339332, 89098830
“ХОЛИДЭЙ ИНН”
10:30 цагт: Хүний эрхийн үндэсний комиссоос 2021 онд хийсэн “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-г танилцуулна. Утас:99051914
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаар ээлжит мэдээлэл хийнэ.
“UB ГРАНД”
11:00 цагт: Булган аймаг 2022 оныг "Аялал жуулчлалын жил" болгон зарлажээ. Аялал жуулчлалын жилийн хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичигт байгуулна. Утас: 99109816
Сэтгэгдэл