ТББХ: “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.18) 13 цаг 02 минутад ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд “Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам” гэсэн гурван журмаас эхний ээлжинд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг батлахыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн болохыг хуралдаан даргалагч Н.Энхболд танилцуулав.

Ийнхүү “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хийв. Тэрбээр, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан явуулсан болно.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн хүргүүлж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Танилцуулгыг хуралдаан даргалагч Н.Энхболд хийв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэх саналууд ирсэн. Үүнд, УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс 24 санал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 18, Монгол Улсын Засгийн газраас 26, Байнгын хорооноос 19, мөн УИХ-ын гишүүнээс 2 хууль, 1 тогтоолын төсөл, нийт 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн. Түүнчлэн “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэнэ гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар нар асуулт асууж, тодруулга авахын сацуу хууль тогтоомжийн тухай хуультай холбогдуулан санал хэлж байв. Ингээд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.7 хувийн саналаар батлахыг дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

DR RUI [185.187.243.197] 2022-03-15 21:36:09

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Sherry [46.161.11.64] 2022-01-19 17:03:19

chlorquin chlorquin chlorquin


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.