Сангийн яам: Монгол Улс өдөрт 10 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа

Aдмин / Эдийн засаг

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр улсын гадаад өртэй холбоотойгоор гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Төсвийн хүрээний мэдэгдэл дөрвөн удаа өөрчлөгджээ. Сангийн яам бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгаагийн илрэл юм. Үүнийг нь УИХ дагах ёсгүй. Инфляц 15 хувьд хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж буй Шри-Ланка улсын дараа орох үзүүлэлт. Манай улсын нийт өр 33 тэрбум ам.доллар давсан. Энэ нь Шри-Ланкаас дөрөв дахин их үзүүлэлт юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн хүрээний мэдэгдэлд цалин хөлс нэмнэ гэсэн. Яг чухам хэдэн хувиар яаж нэмэх вэ гэдгээ 2023 оны төсвөөр давхар оруулж ирнэ. Дэлхий нийтээрээ инфляцын өсөлт дор хаяж гурван жил үргэлжилнэ. Тиймээс Монголбанк инфляцыг найман хувьд барих зорилт тавьж байгаа гэсэн боловч бодит байдалтай нийцэхгүй байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Нийт 33 тэрбум ам.долларын өрийн өдрийн хүү хэд вэ. Бидэнд гарц байгаа болов уу.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Улсын гадаад өрийн хэмжээ бол 33.2 тэрбум ам.доллар гэж 2021 оны сүүлчээр дүгнэсэн. Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар. Өрийн үйлчилгээнд энэ оны төсөвт нийтдээ 905 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг 365 хоногт хуваахаар хоногийн 2.5 тэрбум төгрөг гарч ирж байна. Одоогоор деполт болоогүй байна.

Сангийн яам:

-"Зээлийн хүүгийн төлбөр 2022 онд 907 орчим тэрбум төгрөг байдаг. Үүнийг 365 хоногт хуваавал өдрийн 2.5 тэрбум төгрөг бий. Энэ зөвхөн Засгийн газрын хувьд. Монгол Улс нийт өдөрт хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлж байгаа гэх тооцооллыг гаргаж болно.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Орж ирж буй боломжуудыг дандаа буруугаар ашиглаж ирлээ. Өр ярихаар Засгийн газрын 8.5 тэрбумын өр яриад, бусад нь бидэнд хамаагүй гээд сууж байдаг.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:

-2023 оны хувьд төсвийн бодлогод тавьсан том зорилго бол далд эдийн засгийг бууруулахтай холбоотой багц арга хэмжээг авахаар тооцоолж байна. Сүүлийн дөрвөн жил тооцоолсноор ашигт малтмалын бүтээгдэхүүнээс татварыг бүрэн авах ажлыг үргэлжлүүлж, цахим төлбөрийн баримтыг боловсронгуй болгоход шинэчлэл хийнэ. Мөн хөрөнгийн бүртгэл, үнэлгээтэй холбоотой багц хуулийг оруулж ирнэ. Эхнээсээ Газрын төлбөрийн тухай хуулийн өөрчлөлт өргөн барихад бэлэн болсон.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Том толгойтой агентлагийн дарга нартай яаж хариуцлага тооцох вэ. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээ баталсан. Өмнөх жилүүдэд гишүүд хуралдаа ирдэггүй, тасалдаг, хоцордог байсан бол энэ асуудал цэгцэрсэн. Хоцрогдол нэг цаг байдаг байсан бол долоон минут болсон. Энэ багагүй амжилт. Гэхдээ УИХ-д дархлагдсан хэсэг нөхөд бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ЗЭЭЛЭЭ болиоч [150.129.143.44] 2022-05-29 11:32:48

ХЯТАДаас бүр зээл авч болохгүй. ТӨРД гарсан маргаашаа боддоггүй хүмүүсийг яах вэ?

Иргэн [59.153.112.50] 2022-05-29 11:20:35

Ийм байхад одоо тэр хятадаас зээл авч Улаанбаатарт бетон хөлтэй төмөр зам тавих хэдэн тэрбумын зээлээ больчихооч..Дандаа ард түмнээ хуурсан ашиггүй юманд мөнгө зарж цавчаа хийж идсээр байтал улс өрөнд орж ард түмэн ядуурч, дээр суусан дарга нар гэх сүрэг хулгайч таргалж байгаа юм шдээ.

Зочин [150.129.142.207] 2022-05-29 10:38:53

Hedheen hulgaichiin hulgailsan mungunii huug irgediin tatvariin munguur tulj bgaam biz deee

Зочин [103.212.117.92] 2022-05-29 09:16:54

NAAAD 10 TERBUMAA OLIGTOIHON DILERUUD OLJ AVAAD SANHUUGIIN ZAH ZEELEES OLJ AVAACHEEEEEEE GADNIIHAN BUHEL BUTEN BAGUUD AJILUULJ SAN HOMTOGOO OSGOJ BNA SHUU DEEE

Зочин [103.212.117.92] 2022-05-28 08:52:47

Tsagiin saihand ulsiin san homrogoo bitcoin deer oruulad ochnoon nugalaad avah bolomj blaa harsaar bgaad aldlaa bankuudad oligtoi diler bdgiim uu doo

"Деполт"-ын тухай асуух гэсэн юм. [103.57.93.169] 2022-05-27 23:49:25

"Depolt" гэдэг чинь "default" мөн үү? Сэтгүүлч ээ! Кх!

Кхкхкх!!! [103.57.93.169] 2022-05-28 21:41:40

Соловаар ашиглаж сурах хэрэгтэй ш дээ, сэтгүүлчээ. Кх!

Зочин [202.9.46.59] 2022-05-27 18:37:01

Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдарч буй хөөрхий монгол улс.

Зочин [66.181.160.94] 2022-05-27 13:47:08

Өр тавьсан Ерөнхий сайдуудаар өөрсдөөр нь төлүүлье,иргэдээ шулж татварын мөнгөөр төлөхгүй шүү.

Зочин [66.181.160.94] 2022-05-27 13:45:49

энэ их өрөнд оруулсан Есайдууд тухайлбал Алтанхуяг шиг бонд гаргаж өрөнд оруулсан нөхдөд хариуцлага тооцьё.Тэгсэн хирнээ одоо гавьяа байгуулсан юм шиг том том хуцаад УИХ-д тухлан сууж байгаа нь иргэдийн дургүйцлийг нервийг барж байна.

Зочин [103.212.119.168] 2022-05-28 20:46:11

Алтансүх аваад бүх аймгуудыг холбосон автозам, хотын гудамж төсөл, зуслангийн,в Дүнжингаравын зам тавьсан юм Амгалан ДСтагц баригдаж, мөн ДЦС4., 3 өргөтгөсөн .

Зочин [66.181.160.89] 2022-05-27 10:52:12

Өр ярихаар л татвар нэмнэ гэж хуцацгаадгийн ард түмэн ,бизнес эрхлэгчид татварын дарамтны дороос чинь өндийж чадахгүй байна хулгайчуудаа өөрсдөө хулгайлдаг хуйвалддаг, луйварддагаа л больчих. Төрийн албан чинь дээрээсээ доороо хүртэл авилгал , хулгай луйварт идэгдсэн гэдгээ өөрсдөө мэдсээр байж. Өртэй хулгайчуудаараа өрийг нь хурдан төлүүл. Татвараа шударгаар төлөөд явж байгаа иргэд ААН -үүдийг улам л татвараар дарамтлаад байх санаатай шүү бүр . Сангийн яамны сайд дарга нар нь ажлаа хийж чадахгүй бол зайлаачээ . Дандаа нэг болсон болоогүй хууль ярьж явдаг. Тэгээд тэр хууль нь хөрсөндөө буухгүй сансрын , хулгай луйвараа бодож хоночихоод босч ирээд цаасан дээр сараачдгийнмуу хаашааийн. Жирийн иргэд наад өрийг чинь тавиагүй идэж уугаачгүй . Тавьсан өрөө өөрсдөө төлөөрэй хулгайчуудаа.

irgen [66.181.179.10] 2022-05-27 10:22:27

Sangiin saidaar olon jil ajillasan Hurelbaatariin gai ene dee.

Магнай [167.88.20.90] 2022-05-27 11:36:34


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.