БНСУ-д зорчих Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгоход анхаарч ажиллана

Aдмин / Хууль

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг зургаадугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв.

Тэрбээр иргэдийн солилцоо нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих хүрээнд эмчилгээний болон хүмүүнлэгийн шугамаар зорчих манай иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй болох чиглэлд Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун аяллын зорилгоор зорчих БНСУ-ын иргэдийг ирэх хоёр жилийн хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Засгийн газар нааштай шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, БНСУ-д зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгох чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж тус яамнаас мэдээлэв.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл

ГХЯ [202.179.25.220] 2022-06-22 07:49:23

ИРГЭД Ч ВИЗНИЙ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨӨД ӨГӨӨЧ ,... ОЛОН УДААГИЙН ВИЗ ОЛГООД ӨГӨӨ Ч ГЭЭГҮЙ Л БАЙХ ШҮҮ. ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ НЬ Л ЗҮЙД НИЙЦНЭ.... ЯМАРВАА НӨХЦӨЛ БОЛЗОЛГҮЙГЭЭР ....

Зочин [202.9.47.21] 2022-06-22 08:56:22

Оркууд очоод харлаж үлдэнэ.

ГХЯ-НД [202.179.25.220] 2022-06-22 06:22:30

ХОЁР ТАЛДАА ХАРИЛЦАН ТЭНЦҮҮ , ВИЗГҮЙ ЗОРЧЬЁ. ГЭДЭГ ХҮСЭЛТЭЭ ЗҮРХ ЗОРИГТОЙХОН ТАВИАЧ.... ЦАГТАА НААД ГУЙЛАН УЛСЫГ ЧИНЬ ЗАХИРЧ , ТАТВАРЛАЖ ЯВСАН ТҮҮХТЭЙ БИЗ ДЭЭ. БООЛЫНХОО БООЛ БОЛЦОН СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ, СЭТГЭХҮЙТЭЙ ЮМ

Зочин [103.10.22.69] 2022-06-22 11:26:56

Иргэд нь солонгосын жорлон л угааж байгаа ш дээ. Боол нь болцон л байгаа хэрэг

gulug [202.126.88.189] 2022-06-22 05:17:13

uhel tsairalsan solongosoos haritsaagaa tasal

gulug [202.126.88.189] 2022-06-22 05:16:28

ingej gulug bolj bainga guij baihaar neg musun bolichooch laluudiig guih alba uuu elchin saidig ni huuj yavuul solongostoi haritsahaa boli


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.