Д.Ангар: Маш зөв шийдвэр гаргалаа. Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100 хувь дотооддоо үйлдвэрлэх ёстой

Aдмин / Нүүр

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс бодит, зөв бодлогоор дэмжих ёстой хэмээн тунхагласан. Тэгвэл тэрбээр өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар Алтанбулаг боомтоор дамжуулан зорчигчийн нэрээр бүрдүүлэлт хийж татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим хангаагүй өндөгийг импортлодог зөрчлийн таслан зогсоох саналыг оруулснаар дэмжигдсэн.

Тодруулбал, “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Ингэснээр гарал үүсэл тодорхойгүй, татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим алдагдсан өндөг зах зээлд нийлүүлэгдэж, иргэдийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, үндэсний үйлдвэрлэгчдэд бодит хор уршиг учруулаад байсан юм.

Жишээ нь Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг зорчигчийн нэр дээр импортолсон зөрчил гарчээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы уг шийдвэрт эдийн засагт Д.Ангар цахим хуудсандаа "Маш зөв!!! Ер нь Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100% дотооддоо үйлдвэрлэх ёстой. Цаашдаа төрийн бодлогын хэмжээнд импортын татварыг нь нэмэх асуудлыг УИХ, ЗГ шийдэх ёстой гэж үзэж байна" гэжээ.

Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бид дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Нөгөө талаас иргэд, олон нийт үндэсний үйлдвэрлэгч нарт бүтээгдэхүүний үнээ хөөсөрсөн байдлаар нэмэхгүй байхыг анхааруулж байв.


Сэтгэгдэл

зочин [202.55.191.194] 2022-06-27 11:04:42

ганц өндөш биш 500 гаруй нэр төрлийн барааг татвараас зайлсхийн чөлөөт бүсээр оруулж болно

Зочин [139.5.217.31] 2022-06-26 20:35:16

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд импортыг хорихоор манай нөхдүүд монопол болж үнээ галзууртал нэмдэг.Төмс хүнсний ногоо яаж үнэ нь нуга нэмэгдэж байна.Импортын хүнсний ногооны хоригийг цуцлахгүй бол манай бирдүүд хүний өдөр тутам хэрэглэдэг хамгийн өргөн хэрэглээний хүнсний ногоог та нар авахгүй яадаг юм гэсэн сэтгэлээр дахиад нэмэх байх шүү!!

Зочин [103.161.242.107] 2022-06-25 19:16:59

ӨНДӨГНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХ ҮҮ ГЭДЭГ Л АСУУДЛЫН ГОЛ БАЙХ ШҮҮ. ХАРЗНАЖ БАЙТАЛ БҮХ ЗҮЙЛ ТОДОРХОЙ БОЛОХ БИЗ ЭЭ

ЗОЧИН [202.55.191.194] 2022-06-24 13:19:26

ИМПОРТЫН ӨНДӨГНИЙ ҮНЭЭС ХЯМД БАЙЖ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ СЭРГЭНЭ ШҮҮ.

Зочин [43.242.242.59] 2022-06-24 10:59:23

АН-ын Эрхэмбаяр гэдэг хүн өндөгний бизнес хийдэг. түүнийг дэмжих гэж ийм шийдвэр гаргалаа. Ангар бол АН-ын эдийн засгийн зөвлөх нь учир дэмжиж байна. уул нь дандаа шүүмжилдэг хүн шүү дээ

Зочин [202.9.47.9] 2022-06-24 01:14:29

Үндэсний үйлдвэхлэл дэмжих нэрээр үндэсний цөөн баячуудад зориулж хууль гаргадгаа болимоор юм Цементийн импорт зогсоосноор үйлдвэрлэгчид монополь үнэ тогтоож барилгын салбар зогссон Одоо өндөг авч идэх аргагүй болж өндөгөөр үйлдвэрлэсэн барааны үнэ хаданд гарч ард түмний амьдрал улам л унана МОнгол сөнөтүгэй хурдан хужаатайгаа нэгдэхээсөөр арга алга боллоо

Зочин [64.119.25.57] 2022-06-23 21:16:50

Үнэ өсөхгүй

Зочин [150.129.143.253] 2022-06-23 21:54:51

Dotoodiin ondognii une oros ondognoos 100 t iluu unee buulgaj boldoggui ymuu iim bj dotoodoo hangana ch gh shig

Иргэн [64.119.24.249] 2022-06-23 18:42:28

Та нар амьдралд орж ирж ажилаа хийгээч!!!!!өндөг - талх бүх ногоо бүгд өдрөс өдөрт 500-1000 т нэмэгдэж байна!!!!@100гр элэгний нугаш 1800т;масло 8000 180гр;тэгээд бас цөцгий 7.8 наас нааш баыхгүй цаг тутам нэмэгдээд бна хөөе!!!!!!!!!эргүүнүүдээ дотоод бараагаа нэмээд байхад л хуцаад л!!!!!!!

Зочин [203.91.115.53] 2022-06-23 17:13:07

Цементийг хардаа. Өдийд 170 мянгаар гаднаас авч болох цемент одоо тонн тутамдаа 440,000. Эх орондор үйлдвэрлэсний балаг шүү дээ. Удахрүй өндөш 1000 гарах байх. Мөн л эх орны үйлдвэрлэл. Соц үед үр дүн нь яг ийм байсан. Үр дүнд нь бид 10 тэрбум долларын гадаад өртэй болсон юм.

Зочин [66.181.160.111] 2022-06-23 16:33:55

Xutsaad tsement shig l orsoldoon baixgyi 2 kompany monopol bolood duraaraa aashilj bna yamar xoldyy yxernyyd be ta nar neg bol zailaad ogooch


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.