Т.МӨНХ-ОРГИЛ: ЦЭРГИЙН АНГИУД ЭХЛЭЭД ХҮЧИРХИЙЛЭГЧДЭЭСЭЭ АНГИЖРАХ ЁСТОЙ

Aдмин / Хууль

-Цагдаа нарыг бэлтгэдэг Дотоодын цэргийн 05 дугаар ангид нэгнээ яргалдаг асуудал байсаар байгаа нь эмгэнэл-


Өмгөөлөгч Т.Мөнх-Оргилтой ярилцлаа.


-Эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цэргийн албанд мордсон залуус эрүүл мэндээрээ хохирдог, цаашлаад амь насаа алдах тохиолдол тасрахгүй байна л даа. Хүний эрхийг хамгаалагчийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Цэргийн албанд залуус эрүүл мэндийн үзлэгт тэнцээд явж байгаа. Цэрэгт очоод гэмтэл бэртэл авах, цаашлаад амиа алдаж байгаа нь цэргийн дэглэлттэй шууд холбоотой. ХЭҮК-оос гаргасан судалгаанд ч цэргийн дэглэлтийн талаар тодорхой дурдсан байдаг. Энэ нийгэмд цэргийг дэглэх байдлаар төлөвшүүлэх хүмүүжүүлэх нөхцөл байдал байж болохгүй. Аль ч нийгэмд хүний эрх д нэгдүгээрт байдаг шүү дээ. Хуучин нийгмийн цэргийг ингэж хүмүүжүүлдэг юм гэх хандлагаа одоо үед тээж хэрхэвч болохгүй. Залуучууд цэргийн алба хаах сонирхолгүй байгаагийн цаана дэглэх нөхцөл байдал байгаа юм шүү дээ. Өнгөрсөн жил гурван ч цэрэг амиа хорлосон. Энэ нь ч гэсэн цэргүүдэд үзүүлж байгаа бие махбод болоод сэтгэл санааны дарамттай холбоотой.

-Тухайн ангийн удирдлагууд л хариуцлага хүлээгээд өнгөрдөг жишиг тогтчихоод байна л даа. Асуудлын зангилаа тогтолцоонд байна уу. Та гарц гаргалгааг яаж харж байна вэ?

-Армийн удирдлагуудын зүгээс цэргийн дэгийн асуудал огт байхгүй гэх зүйлийг ярьдаг. Гэвч эрүүл саруул хүүхдүүд цэрэгт очоод яагаад эрэмдэг болж байна вэ, яагаад харуулын даргаа буудав, яагаад харуулын байранд цэргүүд зодолдож нэгнийхээ аминд хүрэв. Энэ бүхэн тухайн хүнд үзүүлж байгаа сэтгэл санааны дарамт, зодууртай шууд холбоотой гэж харж байна. Цэрэг дэглэх асуудал байж болохгүйг хуулиар зохицуулсан ч дэглэлт гэж зүйл далд хэлбэрт оршсоор байгаа нь цэрэг хүнийг хатуу гараар хүмүүжүүлэх ёстой гэх хэвшмэл ойлголттой шууд холбоотой. Зэвсэгт хүнчий жанжин штаб, Батлан хамгаалах яам гээд байгууллагууд үүнд ач холбогдол өгч шаардлагатай арга хэмжээ авахгүй байна л даа. Шууд хэлэхэд ажлаа хийж чадахгүй байна. Дэг байхгүй гэж мянга хэлж байгаа ч ХЭҮК-ын судалгаагаар шинэ цэргүүдийг яаж яргалдаг нь ил гарч ирж байна шүү дээ. Цэргийн ангид хүчирхийлэл байна гэдгийг хүний эрхийн байгууллагууд армийн удирдлагуудад илчлээд байхад л энэ асуудлыг засч залруулах арга хэмжээг авахгүй байгаа нь шууд удирдлагуудтай л холбоотой асуудал гэж харж байна. Энд нэг зүйлийг онцлоход, хуучин нийгмийн үед цэргийн алба хаасан хүмүүст цэрэгт очоод л зодуулдаг гэх нийтлэг ойлголт яваад байдаг. Зодуур бол хэвийн үзэгдэл гэх маягтай. Энэ хэвшмэл ойлголтод л асуудлын зангилаа байх шиг.

-Энэ асуудлын гарц гаргалгааг та яаж харж байна вэ?

-Үндэс сууриар нь өөрчлөх хэрэгтэй гэж харж байгаа юм. Цэргийн хүн “шанаа даадаг” байх ёстой гэх бүдүүлэг ойлголтыг ор үндэсгүй халах ёстой. Цэргийн бэлтгэлжилт заавал харгис хэрцгий, балмад байх албагүй шүү дээ. Цэрэгт эх оронч үзлийг суулгахын тулд зоддог, хүчирхийлдэг байж болохгүй. Эх оронч үзлийг орчин үед яаж суулгах вэ гэдгийг судлах хэрэгтэй байх. Үүнээс гална захын хүн цэргийн албанд томилогддог явдлыг халах ёстой. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч нөхөр цэргүүдийг хариуцаж болохгүй гэж хэлээд байна л даа. Цэрэгт бэлтгэж байгаа хүмүүс өндөр ёс зүйтэй, зохион байгуулагч байх хэрэгтэй. Тийм хүнийг цэргийн албанд томилох ёстой гэж харж байгаа юм. Хаанахын хэн нь мэдэгдэхгүй боловсролгүй нөхөр ахлагч болоод л шинэ цэргүүдийг яргалдаг асуудал байж таарахгүй. Армийн удирдлагуудын зүгээс хүчирхийлэгчдээсээ салах хэрэгтэй. Ер нь цэргийн албыг нийтээр нь кампаничилж хаалгадаг явдлыг халах ёстой гэж үзэж байгаа юм.

-Яагаад?

-18 хүрэхээр нь цэргийн албанд татдаг явдлыг халах нь зөв. Тэдний олонх нь албадлагаар л явдаг шүү дээ. Эх оронч үзэлтэй дайн болбол эх орноо хамгаалж тулалдана гэх зорилготой цэргийн боловсрол эзэмших хүсэлтэй иргэдийг л татах хэрэгтэй. Дургүй байхад нь хүчээр цэргийн албанд татаж авч очоод үсийг нь хусч байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа л нэг хэлбэр.

-Цааш даамжирвал цэрэгт явах хүнгүй болох нь...

-Хэн цэрэгт очоод зодуулахыг хүсэх вэ дээ. Цэргийн хат суулгахын тулд хүчирхийлдэг арга барилаас салсан гэж үзэж байгаа бол энэ талыг олонд сурталчлаад сайн дурынхныг л авах хэрэгтэй. Өмгөөлөгчийн зүгээс илэхийлэх байр суурь ийм байна” гэв.


Б.Хишигбаяр: Цагдаа бэлтгэдэг цэргийн ангид цэрэг амиа алдаж байгаа нь завхрал юм


Энэ асуудлын хүрээнд өмгөөлөгч, хүнй эрхийг хамгаалагч Б.Хишигбаяраас тодруулга авлаа.


-Цэргүүд нэгнийгээ зоддог, хүчирхийлдэг асуудал өнөө хэр нь оршиж байгаа нь дотоодын цэргийн 05 дугаар ангийн жишээнээс ил цагаан харагдлаа. Энэ асуудалд өмгөөлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Хүний эрхийг дээдэдэлсэн нийгэмд эрүүл саруул цэрэгт мордсон хүү цогцос болж байгаа нь үнэхээр байж боломгүй үзэгдэл. Тэр дундаа цэрэг цагдаагийнхныг бэлтгэдэг цэргийн ангид алба хаагчийн ходоодыг задалсан нь ч далд хүчирхийлэл байгааг л илэрхийлж байна л даа. Олон улсад бол цэргийн боловсрол олгох систем шинэ түвшинд хөгжсөн байдаг. Харин манайд цэрэг, цагдаа нарыг олноор цэргийн ангид нь хуучин нийгмийн яргалал гаарч нэгнийхээ аминд хүрэх хэмжээнд байгаа нь эмгэнэл юм.

Харьяа ангид нь ийм ноцтой хэрэг гарчихаад байхад Хууль зүйн яамны сайд нь “Цэрэг дэглэсэн асуудал тогтоогдоогүй” гээд зогсож байгаа нь хэрээс хэтэрсэн асуудал гэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.21] 2022-06-27 09:25:05

НЭГИЙГЭЭ ДАРАМТЛАХ СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТАД ОРУУЛАХ АСУУДАЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД Ч БАЙГАА ДАРГА НАР НЬ АЖИЛТНУУДАА ДАРАМТЛАХ АСУУДАЛ ИХ БАЙДАГ ЭНЭ НЬ ҮЕ УЛИРЧ УЛАМЖЛАГДАН ИРСЭН ОДОО Ч ИЙМ БАЙГАА ГУДАМЖИНД ГАРЧ ЦАГДААГИЙН АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ ТАЙЛАН БИЧИГ ЦААС НЭХЭЖ ТҮҮГЭЭРЭЭ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭДЭГ ТАЙЛАН МЭДЭЭГЭЭР ДАРАМТЛАН ЦАЛИН МӨНГӨНД НЬ ХАЛДАН ХАСДАГ ДАРГА НАРЫН БҮХЭЛ БҮТЭН АРМИ БИЙ БОЛСОН ТЭД НАРЫГ БҮГДИЙГ ГУДАМЖИНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛВЭЛ МОНГОЛЫН ЦАГДАА ОЛУУЛАА ШҮҮ ДАРГА СЭТЭРТЭН НЬ АРАЙ ДЭНДҮҮ ИХДЭЭД БАЙНА ТЭГЭЭД НЭГЖ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ТЭДНИЙ НЭХСЭН ТАЙЛАН МЭДЭЭ ГЭЖ ЗУУРАЛДААД ГУДАМЖИНД Ч ҮЗЭГДЭХЭХГҮЙ ШАХУУ БАЙГАА ЦАГДААД АЖИЛЛАНА ГЭДЭГ БОЛ НЭГ ТАЛААС АРД ТҮМНИЙ ДАРАМТ, НӨГӨӨ ТАЛААС ПЯЛДАГА ДАРГА НАРЫН ДАРАМТ ХОЁРЫН ДУНД ХҮНИЙ ЭРХ АРАЙ Л ИХ ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ШҮҮ

on javuud ni darga naraasaa aigaad.. [192.82.81.139] 2022-06-26 23:08:35

onjavuud ni halagdsanii daraal gan.tc 2 yum ilerch magadgui. yumdaa.ted nariig yu gej helehiig ni tushaachihaa bizdee.Er ni tceregt gantc hoyor shanaa bol baidag l zuil . harin ter gaj yumtai bol hatuu temtceh heregtei . uurdiig ni bandi bolgodog gazar luu yavuulah heregtei

Зочин [103.229.123.30] 2022-06-26 17:43:33

Дээр үед ах нар цэрэгт амаар нь гартал хоол эсвэл ус өгч байгаад элгэнд нь цохихоор амаар нь буцаад гардаг гэдэг байсан шүү . Зайлуул тийм л ярганд өртсөн байхаа

Zochin [66.181.186.239] 2022-06-26 14:24:52

Tseregiin albiig 6 sar chanartai bolgo xeregtei odoo nisgegchgui dron lazer zevseg garaad irchixsen baigaa teregiin nuuts gedeg balai yumiig avch xayax xeregtei tseregiin nuuts geed bux muu muuxai zuilee daraad unhurdug shuu er ni ard tumen tseregt xuuxdee yavuulaxgui ni deer baix shuu

Зочин [202.126.88.132] 2022-06-26 09:21:16

Hunii erhiinhen hajuud n ed erhtnii naimaa gaarah shinjtei baihad dunguiraad suyh n hamsaatan met ajguu feseen

Зочин [202.126.88.132] 2022-06-26 09:19:30

. Eruul saruul zaluu nuutslagasr uhne gedeg ch yavdaltai l hereg dee Erhtnii naimaa gazar avch buin shinj bish biz gej irged yarij baigaa n unen boluu Gaduur ch um um l yarigdah um bna shu Tseregiig zodood uhluut emnelegt yaaraltai hurgeh bol yostoicaimaar hereg shu. Uhsen huniihee ed erhteng too yosoor n avch baih shaardalaga garsan yy

Зочин [202.9.47.9] 2022-06-26 00:08:34

Маний үед хоолондоо цадахгүй байгаа гээд байгаа цэргүүдэд каш шар будаа мэтийг кострюлаар нь шахаж байгаад тактиклуулах бүсийг нь чангалж байгаад хэвлийнд нь цохиж ам хамраар хоолыг нь гаргах гэх мэтээр дэглэдэг байсан манай ангид ийм асуудлаар цэрэг үхэж байгаагүй ч өөр ангиудад гэдэс ходоод нь хагарч үхсэн дуулддаг л байсан тэр үед цэргий нууц гээд ямар ч асуудал ангийн хашаанаас гадагшаа гардаггүй байсан амиа хорлох өөрийгөө буудах бол анги болгонд байсандөө Энэ цэрэг тийм дэглэдтээр үхсэн нь тодорхойштээ ингэж үхэхэд гаднаа юу л мэдэгдэх вэ дээ

Иргэн [103.10.21.250] 2022-06-25 16:42:15

Мөнхоргил гишүүн бгаа нь үнэнг мэдэж бгаач юуч хийж чадахгүй сайд нянбаатар байхгүй гээд бгаад учир бна хэдэн цэрэг залуусын аминд хүрэх гээ вэ

3 жилийн хц [192.82.77.25] 2022-06-25 14:26:38

ийм зүйл болсонд харамсал илэрхийлж байна. гэхдээ ар гэрийхэн нь буруутай болуу гэж бодох юм.

Zochin [88.169.94.4] 2022-06-25 14:15:08

Цэргийн ангиуд алуурчид болж, цэрэг нас барсан бол удирдлага бүтнээрээ огцорч, армиас зайлуулагдах ёстой. Эс тэгвэл арилахгүй, энэ захирагч нар шиг Манай ангид Зөрчил гараагүй гэж Арьсаа хамгаалаад Маазраад сууж байх ёсгүй. Ёс суртахуунаар хамгийн доод шаландаа тулсан Дарганцарууд байна. Сайд нь ч гэсэн ярихаа ичихгүй гэмгүй царөйлж байгаа нь өтсөн толгойт сайд гэсн үг.

Шилээ [66.181.160.43] 2022-06-25 15:48:24

Яг үнэн. Тууштай тэмцэх хэрэгтэй. Дарга нарт нь хариуцлага тооц. Шал худлаа нууж байна.

Иргэн [64.119.27.215] 2022-06-25 13:39:07

Мэдлэг боловсролгүй Нямбаатар болон бусад Тэнэгүүдийг Огцоруул!!!!!!!!

Зочин [79.237.245.134] 2022-06-25 13:17:34

Хуул зүйн яамны сайд нь харгислалыг дэмждэг.

Зочин [202.55.191.130] 2022-06-25 14:13:09

iim orond tursunduu gutarch uheh nee


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.