“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

Aдмин / Нүүр

Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хорооны авто замын шинэчлэлийн ажил эхэлж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 27-ны 23:00 цагаас долоодугаар сарын 4-ний 18:00 цаг хүртэл “Өнөр” хорооллын авто замаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажил хийх юм.

Тус замд 2010 онд их засвар хийснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм. Зам засварын ажлын хүрээнд авто замын суурь солих, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, явган замын ажил хийнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.