Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөө

Aдмин / Хууль

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар болон Засгийн газрын зургадугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийн үр дүнг шалгах ажлын хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр МХЕГ, нийслэлийн МХГ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагуудыг байлцуулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох ААН-үүдэд үүсээд байсан асуудлын хүрээнд Засгийн газраас шийдвэр гарч, Мах, махан бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах, мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх, мах бэлтгэх, боловсруулах, мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах зэрэг бүх шатанд дээрх системийг нэвтрүүлж, энэ оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгөөд байсан юм.

Тэгвэл дээрх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд нийт 52 ААН-д хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс “Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко”, “Өргөө мийт трейд”, “Алтайнцээл меат” зэрэг компанийн нийт 220 тонн махнаас эмгэг төрүүлэгч нян илэрсэн нь шинжилгээгээр батлагдсан. Гэтэл тус компаниудын зүгээс лабораторийн шинжилгээг эсэргүүцсэнээр дээрх 220 тонн махны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, өөрөөр хэлбэл устгалд оруулалгүй хадгалсаар байгааг хариуцсан мэргэжилтэнүүд хэлж байлаа.

Иймд Шадар сайд НМХГ-ын дарга Б.Батшагай, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар нарыг үүрэгт ажлаа цалгардуулсан, лабораторийн шинжилгээ, дүгнэлт нь гарчихсан асуудлыг шийдвэрлэлгүй 2, 3 сар хойшлуулсан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн байж, төрийн байгууллагын үлгэр жишээ байх ёстой. Доод, дунд шатны дарга нараа хаацайлсан, ажил хийдэггүй замхруулж байгаа нь төрийн бүтээмж, нэр хүндийг унагааж байна. Цаашид ч Засгийн газрын бодлого, төрийн бүтээмжийг үнэгүйдүүлдэг доод, дунд шатны дарга нартай хатуу хариуцлага тооцно” гэлээ.

Эх сурвалж: Шадар сайдын Ажлын алба


Сэтгэгдэл

зочин [49.0.130.24] 2022-08-11 09:32:05

төрийн албаны нэр хүндийг унагасан хариуцлагаггүй албан тушаалтны тоонд шадар сайд өөрөө бас орно доо Туулын бургасыг хядаж барилага барьсан, үерийн усны хамгаалалтыг устгаж УБ хотыг усанд живүүлэх нөхцөл бүрдүүлсэн гээд олон асуудал бий дээ

зочин [103.229.121.146] 2022-08-11 05:55:25

Хариуцлага тооцох нь маш зөв, хүнсний эрүүл ахуй хамгаас чухал, дэмжиж байна. Наадмын өдөр ажлын өрөөндөө их хэмжээний 30 гаруй лааз пиво согтууруулах ундаа хэрэглэж байгаад Нэгүүн сайтын сэтгүүлч, ЧД-ийн цагдаа дарга нарын бүртгэлд орсон цаг уур орчны шинжилгээний газрын асуудлыг Шадар сайд, ЗГ анхаараач ээ. Энэ байгууллагын удирдлагыг хурдан солиоч ээ, 20 гаруй жил энэ албан тушаалд сууж байгаа 63-65 настай хүнийг тэтгэвэрт нь гаргаач ээ, Хүрээлэнгийн захирал эмэгтэй нь мөнгөний асуудалд холбогдсоныг нь АТГ тогтоочихсон гээ биз дээ? Ийм хүмүүс төрийн байгууллагыг удирдах ёс зүй байх уу? Ийм мэт хүмүүсээс төрийн албыг хол байлгаасай.

зочин [192.82.77.92] 2022-08-11 04:25:16

Хоёрхон хүн ажлаас халах тухай хавраас хойш л ярьлаа, бичлээ, үнэхээр халж чадсан уу? Хоёрхон биш ээ, 20000 - ыг халсан ч ажил дээрдэхгүй, оронд нь бас л халахаас өөр аргагүй хүн л сууна. Байгууллагын эрх ямба бус, бүтэц, чиг үүрэг, ажилтны өдөр тутам гүйцэтгэх үүргийг графиктай нь гаргаж, тасаг, хэлтэс, газрын дарга нь өдөр тутам мөрдүүлж гүйцэтгэлийг нь Баасан гариг бүрт тайлангаар авч, шийдвэрлэх ажлыг шинэ 7 хоногт биелүүлж ажилла л даа.

Я [202.9.46.156] 2022-08-10 23:22:45

Татан буулга. Авилгал шааж ажилд ордог Сүлжээний газар шдээ. Маанаасан мангар дарга нар

Зочин [150.129.143.127] 2022-08-10 06:09:37

Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаад хяналтыг нь мэргэжлийн байгууллагад нь өгчихөөчХянаж чаддагүй,ханаж цаддаггүй энэ байгууллага хэрэггүй дээ.

Иргэн [66.181.190.206] 2022-08-10 10:24:35

Үнэн .Торгох зорилготой өлөн нүдтэй архагшсан мэргэжлийн хяналт гэх байгууллагыг татан буулгах хэрэгтэй .

Иргэн [103.26.193.209] 2022-08-10 05:10:55

Ард түмний эрүүл мэнд, амь насанд аюул учруулсан этгээдүүд шоронд орох ёстой.

Зочин [66.181.161.6] 2022-08-10 04:08:23

Өөр шимэгчүүд үлдсэн шүү. Илүү чанга шаардлага тавь.

Зочин [172.58.101.0] 2022-08-10 03:51:35

Гоё .. болж муу авилгач нарыг

Shalgaltgui tomilogdson darga naraa mergjliin hyanalt chuluuluuchee. Jishee n MHEG-iin Huuliin helts [192.82.73.253] 2022-08-10 03:39:16

Zail zail


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.