Дархан-Уул аймаг долоо хоног бүрийн баасан гаргийг “АРХИГҮЙ ӨДӨР“ болгоно

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт тусгагдсан архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хорт зуршлаас ангид байж шинэ үеийг төлөвшүүлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас “Намайг алгас” нөлөөллийн аяныг эхлүүлсэн.

Сар гаруй хугацаанд үргэлжлэх энэхүү аяныг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас эрчимжүүлж архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг ААНБ-уудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар долоо хоног бүрийн баасан гаргийг архигүй өдөр болгох саналыг дэвшүүлж хамтран ажиллах хүсэлт өгсөн аж. Уулзалтад оролцсон ААНБ-ын төлөөлөл дэмжин ажиллахаа илэрхийлж нөлөөллийн аянд амжилт хүслээ.


Сэтгэгдэл

Өлзийдэмбэрэл [139.5.218.55] 2022-11-23 18:46:18

Архи Монголчуудын амьдралыг уруудуулж байгаа том хүчин зүйл, архинд дуртай учраас л бүх өдрийг баяр болгож байгаа ш дээ

Зочин [202.9.40.16] 2022-11-22 05:25:22

Төмөр замын вокзалын хашааны арын хаалган дээр хэдэн дальчгар банди нар архи пиво аваач гээд хүн болгоныг хоргоогоод байдаг.Тэнд архичдын том үүр уурхай байдгийг Азжаргал дарга. Цагдаагийн газрын дарга Ганзориг нар мэдэхгүй байна гэж үгүй баймаар

зочин [203.91.119.46] 2022-11-22 04:51:55

архины хууль бус худалдаа л ихсэх байх даа

Зочин [59.153.113.253] 2022-11-21 07:22:30

Шоучин залуус нь боож үхэцгээж байгаа. Ер нь баасан гаригт сайн сайхан зүйл нэг ч байхгүй л болов уу? Ажилаа тараад архидаад зодоон хийнэ хүүхнүүдтэй буудал орно өвчин авна гээд яриад байвал дуусашгүй их нүгэл байгаа. Тэрний оронд ажилаа тараад шоудах мөнгөөрөө гэртээ амттай юм аваад гэр бүлээрээ хамтдаа хөгжилтэй өнгөрөөдөг зуршилтай болвол шал өөр болнодоо. Гэр бүл салалт ч багасна. Хүүхэд өнчрөхгүй. Аав ээжүүдийн санаа зовохгүй гээд дурдаад байвал маш олон эерэг хандлага гарна.

Зочин [192.82.85.227] 2022-11-21 05:01:59

архитай л тэмцээд байх юм, ард түмний аж амьдрал сайжраад цалин пүнлүү нь нэмэгдээд ирвэл архи уух нь эрс багасна, АНУ, Европ, Солонгосд ажиллаж амьдарч бгаа залуус цалин хөлс нь амьдралд нь хангалттай хүрэлцээд бгаа болохоор ажлаа алдахгуйн тулд ухамсраараа архи хэрэглэхгүй бгаа юм шүү дээ

Hiz [122.201.23.66] 2022-11-21 05:18:06

Harinch esregeeree bh bolovuu


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.