Иргэд сөрөг хүчин болоход Төр засгийн бодлого, улс төрийн чиг хандлага, хувь хүний ​​шийдвэр нь нийгэмд тэр бүр дэмжлэг олдоггүй

Aдмин / Улстөр

Улс орны албан ёсны эрх мэдлийг буюу эрх баригч хүчнийг эсэргүүцдэг, төрд нөлөөгөө бэхжүүлэхийн тулд аливаа арга хэрэгслийг ашигладаг ил, далд элементүүд байдаг. Ийм нийгмийн хүчнүүдийг улс төрийн сөрөг хүчин гэдэг. Эрх баригчдыг эсэргүүцэж буй сөрөг хүчний хөдөлгөөнүүд нь нийгэмд шаардлагатай тэнцвэрийг бий болгодог нэг төрлийн эсрэг жингийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь чөлөөт нийгэм эрүүлээр орших үндэс ч болдог. Харин иргэдийн амьдрал доройтох, нийтийн эрх ашиг зөрчигдөх зэрэгт сөрөг хүчин заавал үүрэг гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулж байж төрийн хязгааргүй эрх мэдэл, дураар дургих байдлыг хазаарлана.

Монголын өнөөгийн нөхцөл сөрөг хүчний орон зай улам хумигдсаар бараг байхгүйтэй адил болжээ. Мөн үзэл бодлоо илэрхийлсэн, төрийг шүүмжилсэн иргэний нийгмийн байгууллага, иргэдийг хуулийн нэрээр дарамтлах, цагдаад дуудаж байцаах, торгох, барьж хорих, залхаан цээрлүүлэх үзэгдэл ил далд явагдсаар байгаа учраас эрх баригч МАН өөрсөд дээрээ нийт иргэдээ сөрөг хүчний дуэльд дуудчих шиг боллоо. Иргэний нийгэм буюу сөрөг хүчний орон зайгүй болохоор зохион байгуулалттай системтэй шаардлага байхгүй болж оронд нь нийт иргэдийн эсэргүүцэл нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл, гудамж талбайд сул давалгаа үүсгэжээ.

Иргэд өөрсдийг нь төлөөлөх хүчин байхгүйг нэгэнт ойлгосон болохоор олноороо төрд шууд шаардлага тавих үзэгдэлд шилжэв. Энэ бол ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл бөгөөд эрх баригч нам хариуцлагаа ухамсарлахгүй, удаан хугацааны хэнэггүйдэлт иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрэхэд үүдэн гарах эрсдэлд өдөөлт болж мэдэх юм.

Эмх замбараагүй байдлын эхний шат нь иргэд сөрөг хүчний орон зайг эзлэх явдал гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болжээ. Хамгийн гол нь манай төрөг засаг шийдвэрүүдээ хүнлэг энэрэнгүй, шинэлэг өөрчлөлт хандлагыг илэрхийлсэн байдлаар засч сайжруулах оролдлогыг бага багаар ч болтугай хийж, улс төрийн соёлд суралцах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр 100 жилийн түүхэн туршлагадаа эрдээд асуудлыг хүчээр түрэх хуучинсаг арга барилаасаа салж чадахгүй бол ямар үр дагаварт хүрэхийг тооцоолж, яг өнөөгийн нөхцөл байдалд улс төрийн эрүүл саруул дүгнэлт хийх эс бөгөөс чаддаг судалгаа шинжилгээний байгууллага гаднаас хөлсөлж бодит хөрсөн дээрээ буух болтугай.


Сэтгэгдэл

Монголчууд юү хүсээд байгаа юм бэ? [103.212.118.148] 2023-01-05 00:36:19

Монголчуудын эсэргүүцэл ЮҮНД хүргэх гээд байгаа юм бэ? Социализмд уу, нийгмийн баялгийн ТЭГШ хуваарьлалттай? Эсхүл капитализмд уу, баялгийг хөрөнгөтөн хэлбэрээр гэхдээ ШУДРАГА байдлар? Сүүлийнхээр бол нийгэмд баян, хооснууд ЗЭРЭГЦЭН оршино ш дээ.

Зочин [59.153.114.25] 2023-01-04 12:04:43

намуудыг толгой дээрээ гаргасны гай одоо гарч байгаа юм тогтолцоог өөрчилж уих тараа атх хуралдуул өөр гарц байхгүй

Зочин [139.5.216.155] 2023-01-05 00:34:39

Угаасаа намууд л улс орныг авч явдаг. Ардчилсан нийгмийн хууль байна эргүү минь

ЗОЧИН [202.126.90.107] 2023-01-04 09:49:03

ЯАГААД ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШҮҮМЖИЛЖ ЁӨРӨГ ХҮЧИН БОЛЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ ХУЦААД БАЙНА ЭНЭ 2 НАМ ЧИНЬ ХУЙВАЛДСАН НЭГ НЭГЭНДЭЭ СӨРӨГ ХҮЧИН БОЛЖ ЧАДАХГҮЙ НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН ОЛГИАРХИ МАФИ БОЛСОН Ш ДЭЭ ОДОО ИРГЭД Л СӨРӨГ ХҮЧИН БОЛЖ БАЙНА


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.