Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хуулиудад бүхэлд нь хориг тавив

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавилаа. Хориг тавьсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэл өгөв. Хуулийг төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, саналыг аваагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6 дахь заалт, 38 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн дэг журмыг гажуудуулж болохгүй” хэмээн хязгаарлалт тогтоосныг анхаарч байх ёстой гэж үзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа хууль тогтоомжийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа олон нийтийн оролцоог сайтар ханган, мэргэжлийн болон судалгааны байгууллагын санаа бодлыг сонсож, олон улсын сайн туршлага, судалгаа шинжилгээнд суурилан, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг чанд баримталж байх учиртай гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон түүнийг дагалдан баталсан хуулиудын дагаж мөрдөх хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан байна.

received_3411341219141296


Сэтгэгдэл

ЗОЧИН [192.82.82.208] 2023-01-30 22:49:50

эдгээрээс ялангуяа СОЦИАЛД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ ЭРХ МЭДЭЛТНҮҮД, ӨӨРСДИЙГЭЭ ХАМГААЛСАН ХУУЛЬ БНА БИЛЭЭ Ш ДЭЭ, ӨӨРСДИЙГЭЭ ШҮҮМЖИЛБЭЛ ШҮҮМЖЛЭГЧ ШҮҮХЭД ДУУДАГДАХААР, БҮР ЯЛААР ШИЙТГҮҮЛЭХЭЭР ИЙм хууль 3-хан хоногт батлаад хэрэгжих хугацаа нь бараг маргаашнаас нь гэж бгаа, ард түмний амыг нь үдсэн, гарыг нь гавласан хууль, ийм юм сэдээд батлуулж байдаг Учрал ч дээ, хүний адаг гэхээр нөхөр шив дээ, түүнийг овоо гэж боддог байсан, биш байж.

ЗОЧИН [202.126.89.60] 2023-01-30 18:40:52

ХҮРЭЛСҮХИЙН ЗӨВ ШҮҮ ОДОО НААД ТАНАЙ НАМЫН ОЙМСОНД ХАВЧУУЛАГДСАН НАМБАРЫН ЭНХБАЯР ТЭРГҮҮТЭЙ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ГЭЖ ХУЦААД БАЙГАА ЮМНУУДАА ТАС ХОРИГЛООРОЙ ДАНДАА ТЭНЭГ АРД ТҮМНИЙГ МАЛЛАХ ЗААЛТУУД БНА ЛЭЭ ШҮҮ ӨМНӨ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ХҮМҮҮС ШУУД ИХ ХУРАЛД ГАРНА Ч ГЭХ ШИГ,ӨӨРСДИЙНХӨӨ ГАР ХӨЛ БОЛСОН 1500 ХҮНЭЭР ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛ Ч ГЭХ ШИГ ЮУ ВЭЭ БҮХЭЛ БҮТЭН 3400 000 АРД ОЛНЫГ 1500 ХҮН ТӨЛӨӨЛЖ БОЛОХУУ ЖИТНХЭНЭ ҮНДСЭН ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН СОНГОХ СОНГОГДОХ ЭРХ ,ТӨР БАРИЛЦАХ ЭРХИЙГ БООМИЛЖ БАЙГАА БАС ГАДААДЫН ҮДСЭН ХУУЛИЙГ СУДЛАНА Ч ГЭХ ШИГ МАНАЙ УЛСЫН ХУУЛИЙГ ӨӨРИЙН АРД ТҮМНИЙ 100%-ИЙН САНАЛААР Л ӨӨРЧИЛНӨ ШҮҮ ӨӨР ГАРЦ ХАА Ч БАЙХГҮЙ БАС 2 ИРГЭНШИЛ ГЭХ ЗААЛТ НЬ БААХАН ХУЖАА ЭРЛИЙЗҮҮДИЙГ ОРУУЛЖ НУТАГШУУЛАХ ЗААЛТТАЙ ДЭНДҮҮ ТЭНЭГ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ГЭЭД БНАА БАС БОЛООГҮЙЭЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМНЭ ГЭНЭ 100 ЯМААНД 60 УХНА ХАНГАЛТТАЙ 3 ХАН САЯ ХҮНД ТИЙМ ОЛОН ХУЛГАЙЧДААР ЯАДГИЙН НАМБАР ГУАЙ БАГАХАН ЗӨНӨГЛӨӨРЭЙ,ЭЛБЭГДОРЖ БАС ГАР ХӨЛ НЬ БОЛЖ ӨӨРӨӨ ДЭЭШЭЭ ГАРАХ САНААТАЙ

Зочин [150.129.140.6] 2023-01-30 16:59:56

Хэдэн төрийн бус байгууллага ерөнхийлөгчид хандаагүй бол тоохгүй өнгөрөхөөр л байлаа. Ил болонгуут ичихдээ ч болтугай хориг тавьлаа.

Зочин [202.126.90.95] 2023-01-30 15:22:56

Монгол улсын сан хөмрөгийг самарч бгаа хулгайч нараа толгой дараалан мөрдөж ард түмнээс хулгайлсан ба үх хөрөнгийг нь хураагаач залуусд ажлын байр гаргаж өгөөч сошиалаар харин ч хулгайч улс төрчдийг ард иргэд л илрүүлж бгаа шүү. Сошиалтай тэмцэж байхаар хулгайч нартаа сэлмээ эргүүл

Зочин [192.82.70.134] 2023-01-30 15:07:50

Еөкийн 2дахь ам нь мурий болхоор далий юм дамжуулах вийдээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.