ҮНИЙГ ШАХАЖ ДАРАМТАЛЖ, НӨЛӨӨЛЖ БУУРУУЛВАЛ ШАТАХУУН Ч ҮГҮЙ БОЛОХ ВИЙ

Aдмин / Улстөр

Зах зээлийн зарчим үйлчилж л байгаа бол тэнд чөлөөт үнэ, чөлөөт өрсөлдөөн байж эрүүл систем хөгждөг. Гэтэл Монголын засгийн газар, шатахуун импортлогчдын хооронд таагүй харилцаа бий болж, хатуу гараар барих гэсэн муйхр оролдлогоос үүдэн шатахуун импортлогчид алдагдалд орсоор байдаг. Стратегийн салбартаа ийм бүдүүлэг менежмэнт хэрэглэдэг улс монголоос өөр хаана билээ. Олон жилийн алдаа завхралыг арилгах суурь зохицуулалт хийлгүй шууд л дарамтлах арга хэрэглэж байгаа хамгийн сүүлийн жишээ бол “дизель түлшний үнэ нэмэх юм бол тусгай зөвшөөрлийг чинь цуцална” гэх байр суурь төрийн зүгээс баримталсныг дэлхийн ажиглагчид хараад онигоо болгож хоорондоо инээлдэж байгаа л даа.

Шатахуун импортлогчдын өнөөгийн байдал

Импортын, бөөний болон жижиглэнгийн тусгай зөвшөөрөлтэй 130 гаруй аж ахуйн нэгж байна. Үнэ хямд үед ажиллаж, нэмэгдэхээр импорт, борлуулалтаа зогсоодог аж ахуйн нэгжүүд ч бий. Харин улс даяар сүлжээтэй, томоохон импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, хэрэглэгчийг шатахуунаар хангах үүрэг, хариуцлага хүлээдэг. Дэлхийн зах зээлийн үнэ, импортын эх үүсвэр, татвар, тээврийн зардал гээд зардлууд тодорхой тогтсон хэмжээтэй учраас тухайн компани дотоод менежментээрээ өрсөлдөж болно. Үйл ажиллагааны зардал багатай бол бусдаас ялгаатай үнэ тогтоох боломжтой.

Төрийн хатуу гар

Газрын тосны бүтээгдэхүүний хараат байдал Монголыг бүхэлд нь хөдөлгөж, зогсоож, бухимдуулж, үнийн дарамтад оруулж, инфляцийг тэнгэрт гаргаж чаддаг. Энэ бол хараат байдлын хууль л үйлчилсэн хэрэг. Үнийг чөлөөт зах зээлийн жамаар бус хууль журмаар тогтоох нь маш буруу гэж эдийн засагчид үздэг. Бараа үйлчилгээний үнэ хамгийн оновчтой тогтох хөрс нь чөлөөт зах зээл юм. Үнэ чөлөөлснөөр нөөц хангамжийн асуудлыг импортлогчид өөрсдөө хариуцна. Тэд хүртэж буй ашгийнхаа хариуцлагыг өөрсдөө үүрэх хэрэгтэй болдог. Төр үнэ хязгаарлалтад оролцох нь эдийн засаг хямруулахад хүргэж байна гэх шүүмжлэл ч дагуулдаг.

Ер нь үнэ тогтворжуулан барих төрийн бодлого нь эцэстээ төр өөрөө өртэй, сандаа мөнгөгүй болоход хүргэдэг аюултай.

Эдийн засагчид шатахууны үнийн хямралаас гарах дараах арга замуудыг санал болгож байна

  1. Бензиний үнийн нэмэгдлийг дагаж гол нэрийн бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг тогтлоо. Заримдаа бүр ганц зах зээлээс хараат байдлыг ашиглаж шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж дотооддоо бензиний жижиглэнгийн үнийг нэмж байсан тохиолдол цөөнгүй гарсан. Хараат байдлаас гарах арга нь дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих гэж эдийн засагч, судлаачид хэлдэг.
  2. Шатахууны үнийг төр байнга зохицуулдаг. Дэлхийн зах зээл дээр болон ОХУ-д шатахууны үнэ өсөхөд төрийн зүгээс татвараа бууруулахад татвараа нэмэгдүүлдэг. Эдийн засгийн нөхцөл байдал сайн биш учраас чөлөөт үнийн нөхцөлд шилжих боломжгүй.
  3. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулах, ажлын зохион байгуулалтыг сайжруулах, тус зөвлөлөөс гаргах шийдвэрийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх
  4. Газрын тосны хангамж, үнийн хяналт, зохицуулалтыг тодорхой болгох,
  5. Салбарын яам, агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оролцоо, эрх үүргийг тодорхой болгох,
  6. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа аж ахуй эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,
  7. Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, импортын тусгай зөвшөөрлийг нэгдмэл сонирхолтой, харилцан хамаарал бүхий этгээдэд олгохгүй байхаар зохицуулалах
  8. Монгол Улсад импортолж жижиглэнгээр борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандартад тавих хяналтын тогтолцоог сайжруулахын тулд төрийн итгэмжлэгдсэн лаборатори яаралтай байгуулж, ажиллуулах.

Дэлхий дахины нөхцөл байдлаас үүдэлтэй хямралын үеийг даван туулахын тулд төр аль болох уян хатан, ухаалаг, судалгаа шинжилгээнд суурилсан бодлогоор шатахууны салбарыг зохицуулж, орчин үеийн менежмэнтийн арга хэлбэрээр шийдэл гарц хайхгүйгээр”хүч хэрэглэх, шахалт үзүүлэх” хэв маягаар ажиллах нь аль ч талаараа туйлын бүдүүлэг, муйхар, популист юм.

Хэрвээ төрийн буруу үйл ажиллагаанаас үүдэн шатахууны хомсдол нүүрлэвэл ямар аюул эрсдэл нүүрлэхийг дараах тоо судалгаанаас харж болно.

ААН аль салбарт үйл ажиллагаа явуулдаг нь их чухал. Салбаруудын завсрын хэрэглээнд шатахуун дараах хувийг эзэлдэг(ERI).

• Хуурай болон усан замын тээвэр 52%

• Шуудангийн үйлчилгээ 43%

• Агуулахын үйлчилгээ 39%

• Уул уурхайн туслах үйлчилгээ 34%

• Агаарын тээвэр 26%

Монголын эдийн засаг шатахууны хэвийн нийлүүлэлтээс 36 хувиар шууд хамааралтай байна.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ сүүлийн 8-9 жил ажиглагдаагүйгээр маш өндөр савлагаатай байна. Энэ их савлагааг салбарын шинжээчид ч прогнозлохоос татгалзаж байгаа юм.

Монголын засгийн газрын хувьд эдийн засаг сууриараа ганхаж, үний өсөлтөд хямарсан, валют, долларын ханш гүйцэгдэхгүй өсч хэдий гадаадын импортлогч оруулж ирлээ ч асуудал шийдэгдэж чадахгүй хэмжээнд буюу импортын татвар, Монгол улсын хил хүртэлх зардал, үүн дээр Монгол доторх бүх цэг нэгжид хүргэн түгээх зардал нэмэгдээд яг л адилхан байна. Ийм учраас яг одоогийн нөхцөлд төр хүч хэрэглэх нь үнэхээр том эрсдэл нүүрлэхээр байгаа ажээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.126] 2023-03-17 15:31:06

Бензины чэнжүүдийн бичүүлж байгаа захиалгат мэдээ байнаа. Больж үзээ

ЗОЧИН [202.126.89.177] 2023-03-17 15:07:53

ДОТООДЫН ИТПОРТЛОГЧ НАР АРАЙ Л ДАВАРААД БАЙНА ОРОСЫН 100 ШАХТАХУУН ТҮГЭЭГҮҮРИЙГ ОРУУЛЖ ИРЭЭД ӨРСӨЛДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Иргэн [192.82.90.124] 2023-03-17 13:45:14

Ааш нь олддоггүй галзуу монголчууд вэ. Нэг бол үнэтэй байна, нэг бол хэт хямдруулж болохгүй гээд л. Оросоос гуйлга гуйж авч байгаа тул дуугүй л байж бай.

Зочин [180.149.65.2] 2023-03-17 11:26:29

үнэ чөлөөтэй байх хэрэгтэй эсвэл засаг бөөний худалдаагаа нэг үнээр авчирч нийлүүлэх хэрэгтэй

Зочин [202.9.46.17] 2023-03-17 11:22:37

Манай улс муугаа мэдэхгүй хойд хөрштэйгээ муудалцаад байх юм. Хэрэв орос улс эрчим хүч шатахуун нийлүүлэхээ больчихвол улны монголчууд өөрсдөө л маш их хохирно шдээ.

иргэн [202.21.117.210] 2023-03-17 11:15:10

Ерөнхий санаа нь зөв байна л даа. Гэхдээ тодорхой шийдэл харагдахгүй байна ерөнхий санаа нь үнээ нэммээр байна гээд байх шиг гэхдээ олон улсын зах зээлийн ханш уул нь буугаад байгаа сурагтай байх юм. Гол нь зах зээлийн зарчим гэдэг нь хэн юу дуртайгаа хий гэсэн үг биш шүү дээ гол зохицуулалтын механикм нь тодорхой байх ёстой. Биржийн гэх мэт

Зочин [66.181.180.132] 2023-03-17 10:47:10

Шатхуун, Мах,, ногоо, зэргийг, төр, бүрэн, мэдэлдээ, авч, үнийн, бодлогыг, тогтвортой, байлгах, хэрэгтэй, байна Дотоодод, тариж, ургуулаж, байгаа, ногоог, төр, шууд, худалдан, авч, борлуулж, байх, юм, бол, додотоодын, Тарилан, хөгжнөө

Зочин [202.21.108.60] 2023-03-17 10:42:49

Davarsan heden damchin kolonkuud bolio. Orosiin kolonkiig oruulj irne dee tegvel.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.