БАРУУНЫ ТАНКУУД УКРАИНД ИРЭВ

Aдмин / Гадаад мэдээ

Удаан яригдсан Германы танкууд Украинд ирсэн гэдгийг Берлиний эрх баригчид мэдээлжээ. Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Герман улс 18 ширхэг Leopard 2 танкийг Украинд нийлүүлэх шийдвэрээ зарлаж байсан юм. Мөн Европын бусад улсуудад Leopard 2 танкаа реэкспортлох зөвшөөрөл өгсөн. АНУ-ын засаг захиргаа бас өөрийн үйлдвэрийн 31 ширхэг M1A2 Abrams танкийг Украинд нийлүүлэх шийдвэр гаргаж байв. Португал улс гурав, Швед улс 10 ширхэг Leopard 2 танк илгээхээр болсон бол Польш улс Leopard 2 танкийн A4 хэмээх хуучин загварын нэг батальоныг илгээхээр болсон байсан билээ.

“Амласан ёсоор бид танкуудаа цаг хугацаанд нь Украины талд хүлээлгэж өглөө. Эдгээр танкууд фронтын нөхцөл байдлыг өөрчилж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ. Танкуудыг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Украинд хилээр нэвтрүүлсэн бөгөөд тэдгээртэй хамт явган цэргийн хуягт машин “Marder” 40 ширхэг, танк чирэгч машин хоёр ширхгийг нийлүүлжээ.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Украины цэргүүдийг Германы Доод Саксон мужийн Мюнстер дэхь Бундесвейрийн бэлтгэлийн талбайд сургасан юм. “Украины цэргүүд сургалтын үеэр гайхалтай урам зоригтойгоо нотлоод зогсохгүй шинэ технологийг түргэн эзэмшдэгээ харууллаа” гэж Бундесвейрийн командлагч Бёрн Шульц хэвлэлд ярьжээ. Мөн “Leopard 2”” танкаас гадна Их Британийн илгээсэн “Challenger 2” танкуудыг хүлээж авснаа Украины батлан хамгаалах яам баталсан юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.185] 2023-03-30 13:01:47

Покажем хохолам где раки зимуют

OROS ah nariin ah n HYATAD bid odoo yah yum boldoo [59.153.113.238] 2023-03-30 11:50:42

mongolchuudiin tom ah HYATAD bolchihson shu dee.Orosuud zovhon AGAA boljdee

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-30 07:15:56

БАРУУНЫ ЭДГЭЭР ТАНКУУД БОЛБООС ОРОСЫНХЫГ БОДВОЛ ХУРД ХАМААГҮЙ ИЛҮҮ, СУМНЫ ТУСГАЛ ИЛҮҮ ХОЛ, УСТГАХ ХҮРЭЭ ТОМ, СУМ БАЙГ ОНОЖ УСТГАХДАА МЭРГЭН, СУМ, ТАНКНЫ ЗАЛУУР, УДИРДЛАГА ЭЛЕКТРОН ОРЧИН ҮЕИЙН, БРОНЬ ХАМГААЛАЛТ ИЛҮҮ, УСТГАХАД БЭРХ, ТЭСВЭРТЭЙ ГЭЖ БГАА, ОРОС ӨМНӨ НЬ ГАЗАР ДЭЭР НЬ АГААРААС ПУУЖИНГААР УСТГАЧИХГҮЙ БОЛ 5-6-7 САРД БОЛОХ УКРАЙН ЭЗЛЭГДСЭН НУТГАА ЧӨЛӨӨЛӨХ ӨРГӨН ХЭМЖЭЭНИЙ ДАВШИЛТААР ИД ШИДИЙГ НЬ ХАРАХ НЬ, УКРАЙН ОРОСЫН БУЛААН ЭЗЛЭГЧДЭД АЛДСАН НУТГАА КРЫМИЙГ ОРОЛЦУУЛААД 5-6-7 САРД БҮРЭН ЧӨЛӨӨЛЖ 1991 ОНД НҮБ, ОЛОН УЛСЫН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХИЛЭЭР УЛСЫНХАА ТУСГААР ТОГТНОЛ, БҮРЭН ЭРХЭТ БАЙДЛАА СЭРГЭЭН ТОГТООНО ГЭЖ БУЙ АЖЭЭ.

Зочин [192.82.73.194] 2023-03-29 23:22:28

Нэгнийгээ бөөнөөр нийлж буланд шахах муухай.

Зочин [103.26.193.93] 2023-03-30 00:54:08

Нөгөө бахархаад байсан америкийн танк устгагч юу болсон бэ.Тэд чинь орсоор дамжиж иранд очсон гэсэн үү.Устдаггүй сөнөдөг эд гэж хаана байв гэж Доор хаяж гинжийг нь тасдах тэсрэх бодис байж л байгаа даа.Гинжгүй танк хаа холдов гэж.

Бат [103.229.122.50] 2023-03-29 22:50:50

Манай ах оросчингуудад эвгүй мэдээ байна даа

Зочин [103.57.95.45] 2023-03-29 21:07:23

Манай ах нарыг яаж байгаа м бээ

зочин [122.201.31.100] 2023-03-29 20:03:45

Украйнчуудыг бурхан ивээх болтугай. Эх дэлхий амгалан тайван болог.

IRGEN [202.9.47.40] 2023-03-29 17:50:40

GRANETMEDOOR USTGAAD HAYAVAL BUUN ONI GOO BOLOH UU?KKKKK

Зочин [103.229.120.236] 2023-03-29 18:13:01

Боломжгүй хуягийг нь цоолохгүй илүү хүчтэй их бууны сум юм уу пуужингаар л нухна


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.