Төрийн тэргүүнүүд ардчиллын төлөө чуулж байна

Aдмин / Гадаад мэдээ

Ардчиллын төлөөх дээд хэмжээний чуулган өчигдөр албан ёсоор эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдений санаачлагаар анхны чуулганыг 2021 онд зохион байгуулж байсан бол үүнээс 15 сарын дараа АНУ, БНСУ, Нидерланд, Коста Рика, Замби гэсэн таван улс хамтран цахимаар болон биечилсэн гэсэн хосолмол байдлаар хоёр дахь удаагийн чуулганыг зохион байгуулж буй нь энэ.

Олон улсын нөхцөл байдал хурцадмал, геополитикийн сөргөлдөөн өрнөж байгаа энэ цаг үед 120 гаруй улс орны орны Төрийн тэргүүн, удирдагчид болон хүний эрх, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл энэхүү чуулганд дуу хоолойгоо хүргэж байна.

Зохион байгуулагч таван улсын Төрийн тэргүүн нээлтэд зориулан хэлсэн үгэндээ ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө улс орнууд хамтдаа байж, тулгараад байгаа сорилт, бэрхшээлүүдийг даван туулахын тулд хамтран ажиллахыг уриалж байлаа. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден “Бид өнөөдөр хүн бүрт эрх тэгш үйлчлэх ардчиллын үнэт зүйлсийн төлөө нэг дор цуглаад байна. Ардчилал байгаа гэдгийг баталж, түүний үнэт зүйлсийг улам бэхжүүлснээр бид ирээдүй хойч үедээ шударга, зөв дэлхий ертөнцийг хүлээлгэн өгөх учиртай” хэмээн онцолсон юм.

Харин Коста Рикагийн ерөнхийлөгч Родриго Роблес уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулахыг хүссэний зэрэгцээ олон улсад үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал хүн төрөлхтнийг нэгдмэл байхыг сануулж байгааг анхааруулсан юм.

БНСУ-ын Төрийн тэргүүн Юн Сүк Ёол хэлсэн үгэндээ дэлхий даяар худал мэдээлэл, авлига зэрэг ардчилалд заналхийлсэн олон сөрөг хүчин зүйлс байгааг дурдаад, ардчилал, эрх чөлөөг “аврах” зайлшгүй нөхцөл тулгарсныг онцлон тэмдэглэсэн юм. Замбигийн ерөнхийлөгч Хакэйнда Хичилэма хүний эрх, эрх чөлөөний гажуудал гаарч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол Нидерландын Ерөнхий сайд Марк Рутт ажлын байр нэмэгдүүлэх, эрүүл мэндийг тог­толцоог шийдэх, ирээдүйн төлөө илүү бодитой алхам хийхийг уриалсан юм. Зохион байгуулагч орны удирдагчдаас гадна Их Британийн Ерөнхий сайд, Японы Ерөнхий сайд К.Фумио, Энэтхэгийн ерөнхий сайд Р.Сунак, Италийн ерөнхий сайд Ж.Мелони нарын улс орнуудын төрийн тэргүүн, томоохон улстөрчид, нийгмийн зүтгэлтэнүүд урилгаар оролцож байна. Мөн НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш ардчиллын төлөөх чуулганы нээлтэд цахимаар оролцож үг хэллээ.

Тэрбээр “Ардчилал бол хүн бүрт тэгш эрхийг бий болгохын төлөө гэдгийг бид мэднэ. Харамсалтай нь энэ зарчим алдагдаж, шударга бус байдал газар авлаа. Дэлхий нийт энх тайван бус сөргөлдөөн, үл ойлголцол дунд байгаа нь хамгийн их санаа зовниож байна. Тиймээс ирээдүй хойч үеийн төлөө энэ бүхнийг эцэс болгохын тулд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрх эрх чөлөөг дээдлэх ардчиллын язгуур эрх ашгийг дээдлэх цаг юу юунаас илүү ирсэн гэдгийг хүн бүр санаж, ойлгох хэрэгтэй байна” хэмээн уриалсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден “Ардчилал бодитоор оршиж, хүмүүсийн амьдралыг сайжруулж чадна гэдгийг батлах ёстой. Үүний тулд улс орнууд нэгдэж, илүү нээлттэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, аливаа сорилт хямралын эсрэг хамтдаа зогсох, цаг үеийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг харуулахыг зорьж байна” хэмээн онцлов.

Авлигагүй дэлхий, шударга ёс, хүний эрх зэрэг нь гол сэдэв байлаа

Чуулганы эхний өдрийн бага хуралдаанд ардчилал болон түүнд тулгарч байгаа асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. Тухайлбал, өөрчлөлт шинэчлэлт хийх шинэ нөхцөл байдал, Украин дахь энх тайвны асуудал, ардчиллын үр өгөөжийг бий болгох цогц зорилт, авлигагүй, эрх тэгш нийгэм бий болгох нь зэрэг сэдвийг дэд хурлын гол сэдэв болгон сонгосон байлаа.

2021 онд болсон анхны дээд хэмжээний уулзалтын үеэр авлигын асуудлыг онцолж байсан бол энэ удаад ч дээрх сэдвийг орхисонгүй. Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, хэвлэлийн эрх чөлөө, иргэний нийгмийн зөв төлөвшил зэрэг олон асуудлуудын зэрэгцээ авлигаас ангид байх тухайд ч тусгайлан хэлэлцэж байлаа.

“Ардчилал төгс биш. Гэхдээ одоо бидэнд байгаа хамгийн зөв тогтолцоо юм” хэмээн Английн Ерөнхий сайд асан У.Черчилл хэлсэн байдагчлан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн зөв хэмээн үнэлэгддэг, хүлээн зөвшөөрөгдсөн ардчиллын өмнө тулгараад байгаа сорилт, бэрхшээл, үл ойлголцол, дэлхий нийтийн хагарал зэрэг асуудлуудыг даван туулах, зөвөөр шийдэх, хамтдаа гарц хайх цаг үе ирснийг дэлхийн олон орноос оролцсон төлөөлөгчид, нийгмийн зүтгэлтнүүд анхааруулснаар эхний өдрийн арга хэмжээ өндөрлөв.

Дараагийн чуулганыг АНУ-БНСУ хамтран зохион байгуулна

15 сарын өмнө эхэлсэн энэхүү чуулга уулзалтын гурав дахь удаагийнх хэзээ болох товыг хараахан зарлаагүй ч АНУ, БНСУ хамтран зохион байгуулахаар болж, хоёр улсын ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Цагаан ордноос мэдээлсэн энэхүү албан мэдэгдэлд “АНУ, БНСУ хоёр ардчиллын нийтлэг үнэт зүйлс, хүний эрхийг дээдэлдэг гүн гүнзгий харилцаатай бөгөөд бид улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, ард түмэн хоорондын бат бөх харилцаагаа цаашид бэхжүүлэхийн төлөө байна.

Энэхүү ажлын нэг илрэл болгон ардчилал хоорондын харилцаа холбоог үргэлжлүүлэхийн тулд ардчиллын төлөөх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг өнөөдөр хамтран зохион байгууллаа. БНСУ, АНУ хамтран дараагийн удаад болох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах болсноо мэдэгдэхэд таатай байна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Хүн, хүн [103.212.119.41] 2023-03-30 15:27:37

АНУ, ийг,юм уу, бусдыг, дуурайж, хуулбарласан, ардчил Монголд, тохирохгүй, гэдэгийг,ардчилын,хэмээх,,30,жилд Монголчууд,бид,хараж,үзэж,мэдлээ,Монголд,Монголын,гэсэн,ардчил,хэрэгтэй,Монголчууд,бид төрлөхийн,чөлөөт,ардчилын,хүрээнд,амьдарч,өсөж,боожсон,нүүдлийн,чөлөөт,амьдралтай,,ард, түмэн,Гаднаас, ардчилыг, ,хуулбарлах,ямарч,шаардлаггүй,өөрт,байгаа,зүүлээн,улам,баяжуулан,хөгжүүлсэн,Ардчил,бидэнд, хэрэгтэй, Ардчилыг, Монголчууд, бид, 800,жилийн,өмнө,дэдхийд,заасан,улс,шүү,тэнгүүдээ Юуны, өмнө, бид, хулгайч, нарын, бүлэглэлийг, төрөөсөө, зайлуулах, хэрэгтэй, Үүнийг, нэг, бол, ухаарч, ойлгосон, ард, түмэн, сонгуулаар, хийж, чадна, Үгүй, бол цэргийн, эргэлт, маягтын, хувьсгалаар, хийж, чадна, үүнийг, исэргүүцэх, икргэн, нэг ч, байхгүй, цөм, дэмжэнэ

BByambaa [202.55.188.114] 2023-03-30 13:16:31

Enethegiin erunhii said Sunak yum uu?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.